2017/12/25
ЛОМБАРДУУД ИРЭХ САРААС ШИНЭ СТАНДАРТ ДАГАЖ МӨРДӨНӨ

Монгол Улсын хэмжээнд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулахаар улсын бүртгэлд 8233 хуулийн этгээд бүртгүүлсэн байдаг. Үүнээс нийслэлд 6800,  орон нутагт 1400 ломбард үйл ажиллагаа явуулдаг байна. Гэхдээ тогтмол үйл ажиллагаа явуулдаг ломбардын бүртгэл тодорхойгүй байдаг гэнэ.

2017/12/25
Архивын үйл ажиллагаанд өндөр хөгжилтэй орнуудын шилдэг ...

Архивын үйл ажиллагаанд өндөр хөгжилтэй орнуудын шилдэг технологийг нэвтрүүлнэ

2017/12/25
Шуурхай: МАН-ын Удирдах зөвлөл хуралдана

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдахаар болжээ. Тодруулбал, өнөөдөр 14.00 цагаас Тусгаар тогтнолын ордонд хуралдах аж. Хурлаар ямар асуудал хэлэлцэх нь тодорхойгүй байгаа ч ийнхүү гэнэт Намын Ерөнхий нарийн бичгийн дарга нь хурал товлолоо.

2017/12/25
100 жилийн өмнөх Монголчууд Н.М.Пржевальскийн нүдээр..."ХЭТ БОХИР ...

Аян замын хүний хувьд монголчууд өдөр тутмын амьдралдаа туйлын бохир заваан байдаг нь хамгийн түрүүнд нүдэнд тусна. Нүүдэлчид амьдралдаа ганц ч удаа биеэ угаадаггүй, зарим нэг нь тэгэхдээ хааяа л гар нүүрээ угаана. Байнга хир буртагтай явдаг учир тэдний хувцас хунар бөөн шимэгчдээр дүүрч тэд хэнбугайгаас ч ичиж зоволгүйгээр нөгөөдүүлээ ална. Монголчууд заримдаа бүр ноён юм уу, том лам хувраг олон хүний нүдэн дээр тэрлэгээ тайлан дотрыг нь гадагш эргүүлж шимэгчдийг барьж аван, шууд үүдэн шүдээрээ хазаж алахыг бид харж байлаа.

2017/12/25
Баярын өдрүүдэд эмнэлгүүд бэлэн байдалд ажиллана

Шинэ жилийн баярын өдрүүдээр иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх орон нутаг болон нийслэлийн дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн үзлэгийн кабинет болон томуу, томуу төст өвчний үед эмнэлгийн тусламж үзүүлэх байгууллагын утасны жагсаалтыг Эрүүл мэндийн яамнаас та бүхэнд хүргэж байна.

2017/12/25
Хумсны будаг авахдаа юуг анхаарах ёстой вэ

Дөрвөн зүйлийг маш сайн анхаарах хэрэгтэй шүү бүсгүй минь! 1. Хаана худалдаалж байгааг анхаарах Гадаа ил талбайд худалдаалж байгаа хумсны будгийг авахгүй байх хэрэгтэй. Учир нь нар салхи, агаарын хэм гэх зэрэг хүчин зүйлээс шалтгаалж хумсны будгийн чанарт өөрчлөлт орсон байдаг. 2. Аль улсын бүтээгдэхүүн болохыг нь анхаарах Зарим хумсны будган дээр Made in Korea гэдэг ч юм уу Made in Japan гэж бичэхгүйгээр international bar code буюу олон улсын барааны зураасан кодыг тавьсан байдаг тул энэ кодыг анхаарч аваарай. Мэдвэл зохих 15 улсын барааны код: АНУ, Канад- 000~139 Франц- 300~379 Болгар-380 Герман-400~440 Орос- 460 ~ 469 Япон- 490~ 495 Англи- 500~509 Хятад- 690~ 695 Израли-729 Аргентин- 779 Итали -800~ 839 Чех-859 Солонгос-880 Энэтхэг-890 Вьетнам-893 3. Хумсны будагны хугацааг анхаарах Хумсны будаг гэх зэрэг гоо сайхны бараа бүтээгдэхүүн дээр үйлдвэрлэсэн хугацааг тавьсан байдаг бөгөөд 2-3 жилийн хугацаатай байдаг. Хугацаа нь дууссан буюу хэтэрсэн хумсны будагны чанарт мэдээж өөрчлөлт орно. Ихэвчлэн европын орнууд өдөр-сар-он гэсэн дараалалтай байдаг бол азийн орнууд он-сар- өдөр гэсэн дараалалтай байдаг. 4. Үнэрийг нь анхаарах Сонин сонсогдож магадгүй л дээ. Чанар муутай хумсны будагны үнэр их хурц байдаг. Үнэр нь сул байх тусмаа чанар нь сайн байдаг.

2017/12/25
Э.Содномпэлжээг Орхончууд нэг өрөө байраар мялаажээ

Э.Содномпэлжээг Орхончууд нэг өрөө байраар мялаажээ

2017/12/25
Арилжааны банкны захирлуудын цалинг ил болгоё!

Монголд аливаа ашиг орлогын гарал үүслийг “шилэн” болгох чимээгүй “дажин” өрнөж, урьд нь нууц байсан бүхэн ил болж олон нийт ч үүнийг талархалтай хүлээн авах болов. Харин хамгийн гол зүйл буюу өнөөдөр арилжааны банкны зээлийн хүү өндөр байгаагийн шалтгаан дотор эд эс болон нуугдаж буй арилжааныбанкны захирлуудын цалинг “мартсан” бололтой. Энэ бол Үндэсний аюулгүй байдалд харшлах ноцтой нууц биш. Дэлхийн олон оронд банкны захирлууд цалингаа зарладаг. Гэтэл манайд хав дарсан нууц болдог

2017/12/25
Улстөрч цахим сонины шинэ дугаар хэвлэгдэн гарлаа

Улстөрч цахим сонины шинэ дугаар хэвлэгдэн гарлаа

2017/12/25
Амбицлаг даргын хэнээрхэл

   Өнгөрөгч намар Хүүхэлдэйн театрын даргаар Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч П.Нямлхагва томилогдсон билээ. Тэрбээр томилогдсон даруйд театрын алба хаагчид, жүжигчдийг амраахаа больсон гэх хөндлөнгийн эх сурвалжийн яриа бий. Учир нь эрч хүчтэй залуу хүний хувьд, нөгөө талаар амбицтай шинэхэн даргын хувиар ийнхүү жүжигчдээ ажлаар дараад авсан байна. Тэр тусмаа Хүүхэлдэйн театрын

2017/12/25
Засгаас авлагатай хүмүүсийн гүтгэлэг газар авлаа

Улстөрийн ууган хүчин дотооддоо дайтаад, энэ дайны гал өдгөө хүртэл үргэлжилж байна. Эрх баригч намынхан өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэс эхлэн 33, 32-ын бүлэгт хуваагдан тэмцэж Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг 33-ын буюу өдгөөгийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн бүлэг унагаад авсан. Ийнхүү МАН Их хурлаа зарлан хуралдуулж У.Хүрэлсүх олонхийн дэмжлэг авснаар Ерөнхий сайд МАН-ын дарга болсон билээ.

2017/12/25
Жүдогийн домог-Монголын Н.Түвшинбаяр

2 дугаар сарын 21-нд буюу өчигдөр Америкийн "Си-Эн-Эн" телевизийн цахим хуудаст "Жүдогийн домог-Монголын Н.Түвшинбаяр" гэсэн гарчигтай нийтлэл гарчээ. Уг нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.

2017/12/25
Баабар: Арал

Тус улсад хувьсгал гарчээ. Урьдын харгис дэглэмийг халж хүмүүнлэг нийгэм байгуулахаар болов. Энэ улсын шорон харгис хатуугаараа алдартай байв. Шинэ эрх баригчид шоронгийн бүх хоригдлуудыг сулаллаа. Зөвхөн хүн алсан хүрээ талсан, террорист халдлага, алан хядах ажиллагаанд оролцсон, хүнд гэмт хэрэг давтан үйлдсэ

2017/12/25
БОДЛОГЫН ЗАЛГАМЖ ЧАНАР ХААЧИВ

БОДЛОГЫН ЗАЛГАМЖ ЧАНАР ХААЧИВ

2017/12/25
Зэсийн ханш 7000 ам.долларт хүрэв

Лондоны металлын биржид энэ сарын 20-ноос эхлэн зэсийн ханш тонн тутамдаа 7000 ам.долларт хүрчээ. Зэсийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Чили улс үйлдвэрлэлээ дөрвөн хувиар буруулсан нь эрэлтэд нөлөөлж, ханшийг ийнхүү өсгөжээ. Мөн зэсийн хамгийн өндөр хэрэглээтэй БНХАУ-ын эрэлт нэмэгдэж, импорт өсч байгаа нь ханш өсөхөд нөлөөлсөн байна. Чили улсын “Коделко” компани дэлхийн зах зээлд зэсийн ханш өсч, сүүлийн жилүүдэд цахилгаан хөдөлгүүртэй машины эрэлт хэрэгцээ нэмэгдсэнтэй холбогдуулан энэ онд

2017/12/25
Монгол Улсын 2017 оны онцлох 10 үйл явдлыг нэрлэж байна

 С.ЗОРИГИЙГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ ХОЛБОГДУУЛАН ГУРВАН ИРГЭНИЙГ ШҮҮХЭЭР ШИЙТГЭВ “Зууны мэдээ” сонин, ТВ9 телевиз хамтран Монгол Улсын 2017 оны онцлох 10 үйл явдлыг нэрлэж байна.

2017/12/25
Улаанбаатарт өдөртөө -15 градус хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө -15 градус хүйтэн байна

2017/12/24
Шинэ жилийн үеэр тэгш, сондгойгоор зорчихыг иргэд дэмжжээ

Шинэ жилийн баяр болох гэж буй энэ үед замын хөдөлгөөний ачаалал жирийн үетэй харьцуулахад нэмэгдэж буй билээ. Тиймээс замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор нь хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах тухай санал асуулгыг Замын цагдаагийн алба фэйсбүүк хуудсаараа дамжуулан явуулсан.

2017/12/24
Шатахуун түгээгүүрийн хажууд шатсан машиныг цаг алдалгүй ...

Шатахуун түгээх станцын хажууд машин шатсан хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарчээ. Тодруулбал арван хоёрдугаар сарын 18-ны оройн 19.36 цагийн үед Петровис компанийн шатахуун түгээх станцын хажуугаар зөрж явсан машин гэнэт зогсож улмаар шатжээ

2017/12/24
ХОНХЭРЭЭДИЙН Б.ЭНХБАТ: МАНАЙ “ХӨХ МОНГОЛ” БҮЛГЭМ ЭРҮҮГИЙН ...

“…Гяндангийн нэг өрөөнд хоёр хүн байна. Давхарласан хоёр ортой, дотроо жорлонтой. Өглөө хар цай, халбага будаа өгнө.  Өдөр нь цувдайтай гурил. Орой нь жаахан талх, цай… Шөнө болмогц хөнжил, гудас тавьж өгөөд маргааш өглөөний зургаан цагт хурааж авна. Өдөрт 15 минут нарлана. Байнга дан өмд, цамцтай. Өвөл бол тувт чичрээстэй. Тамхи татуулахгүй. Харин ном, сонин уншуулна…

2017/12/23
Жүжигчин Б.Баттөмөр “Алтан гадас” одонгоор шагнагдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хошин урлаг төдийгүй кино урлагийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, сүүлийн 10 гаруй жил тайз, дэлгэцийн олон бүтээлээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн МУСТА, жүжигчин Д.Баттөмөрт  “Алтан гадас” одон хүртээлээ. 

2017/12/23
Н.Баяртсайхан: Манай улс жилд дунджаар гадаад өрийн хүүний ...

Улсын Их Хурлын чуулганы хуралдаан өчигдөр болж, Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайханаас “Валютын ханшийн өсөлтийг таслан зогсоох цаашид бууруулах, төгрөгийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн тогтвортой үр дүн бүхий арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо.

2017/12/23
“Гэгээн зүүд”-ээр аялуулсан 115 дугаар цэцэрлэгээр....

Шинэ жилийн баяраар амьсгалж буй эл өдрүүдэд бас нэгэн давхар баяр тохиосон нь нийслэл, дүүргийн тэргүүний 115 дугаар цэцэрлэгийн түүхт 30 жилийн ойн баярын арга хэмжээ, цэнгүүн байв. Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт 1987 оны намар цагт үүдээ нээж байсан тус цэцэрлэгийн “Гэгээн зүүд” нэртэй ёслол хүндэтгэлийн концерт, арга хэмжээ

2017/12/23
Б.Наранхүүг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах асуудлаар Үндсэн ...

 Дундговь аймгаас УИХ-д сонгогдсон Б.Наранхүү гишүүнийг УИХ-аас эгүүлэн татах асуудлаар өнөөдөр Үндсэн Хуулийн Цэцэд хандсан байна.  Үндсэн Хуульд "Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална" гэсэн байдаг.  Гэвч Б.Наранхүү гишүүн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хангалттай суухгүй байгаа нь энэхүү үүргээ гүйцэтгэж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй болоод байгаа юм. 

2017/12/22
Засгийн газар их найрагчид өглөгийн гараа сунгалаа

    “Хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчин” бол хэзээ ч хэнд ч ирж болзошгүй зовлон билээ. Тэгвэл Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн нь ходоодны хорт хавдраар өвчилсөн нь яруу найрагт дуртай түмнийг харамсахад хүргээд байгаа юм. Тэгвэл Засгийн газраас өнөөдөр их яруу найрагчид эмчилгээний хандив өгөх шийдвэр гаргасан байна. Үүнийг тодруулбал, "Хөдөлмөрийн баатар,

2017/12/22
Баяртай, Н.Энхбаяр аа

Төрийн албыг улс төрөөс ангид байлгах зорилгоор Төрийн албаны тухай хуулийг шинэчилсэн билээ. Үүнд олон улстөрчид, төрийн албан хаагчдыг  төр, улстөрөөс ангид байх тухай заалт орсон байна. Тодотговол, урьд өмнө ял шийтгэлийн хугацаа нь дууссан бол төрийн албанд ажиллаж болдог байсан бол авлига болон албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээд дахиж төрийн албанд ажиллах боломжгүй гэж хуулиар хаасан нь төрд ажиллах улстөрч лав байхгүй болох шинжтэй. Яагаад гэвэл манай улсад авлига албан тушаалын хэрэгт оролцоогүй улстөрч маш цөөхөн байж таарна.

2017/12/22
Малчдын гар дээр хямд үнээр өвс, тэжээл нийлүүлэгдэж эхэллээ

Улсын хэмжээнд дутагдалтай байгаа 51 мянган тонн өвс, тэжээлийг ОХУ-аас импортоор оруулж ирэхэд зориулж  нийт 40 тэрбум төгрөг шийдвэрлэсэн.  Энэ ажлыг гүйцэтгэхээр 34 аж ахуйн нэгж шалгаран  ХХААХҮ-ийн яамтай “бодлогын гэрээ” байгуулсан. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ОХУ-аас малын тэжээл импортлохоор шалгарсан аж ахуйн нэгжүүдтэй уулзлаа.Уулзалтаар хямд үнээр худалдаалагдах өвс тэжээлийн хүрэлцээ хангамжийг илүү нэмэгдүүлж ажлаа шуурхайлахыг “бодлогын гэрээ”-ээр үүрэг хүлээсэн аж ахуйн нэгжүүдэд анхаарууллаа. Малчдын гар дээр очих өвс тэжээлийг нөхцөл байдал хүндрэхээс өмнө, хугацаа алдалгүй шуурхай нийлүүлэх ажлыг эрчимжүүлж үүднээс энэхүү уулзалтыг хийсэн юм.

2017/12/22
Бэлэг бэлгийн дээдийг Хүүхэлдэйн театраас

Хүүхэлдэйн театрын үе үеийн уран бүтээлчдээс бүрдсэн галла тоглолтыг энэ сарын 25, 30-ны өдрүүдэд МҮЭСТО-нд тоглохоор зэхсэн нь хүүхэд багачуудад Шинэ жилийн баярыг угтсан хамгийн том бэлэг гэж болно. Тус театрынхан зөвхөн сор болсон бүтээлүүдээ түүвэрлэн хүргээд зогсохгүй хүрэлцэн очсон хүүхэд багачууд бүрт ухаалаг бэлэг өгөх аж.

2017/12/22
НӨАТ-аас 500 сая төгрөг хожижээ

Алганд багтахгүй их аз авчирна гэдэг тэр бүрий хүнд олдоод байхгүй ховор завшаан. Тэр тусмаа өөрт хэрэгтэй зүйлээ худалдан аваад түүний НӨАТ-ын баримтаас 500 сая төгрөг хожно гэдэг тун ч ховор хэрэг биз ээ.

2017/12/22
“ЦАЙНЫ ЗАМЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН УУЛЗАЛТ”-ЫГ ...

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Аялал жуулчлалын хөгжлийн хороотой хамтран “Цайны замын хамтын ажиллагаа, аялал жуулчлалын уулзалт”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулав. Энэ үеэр Улаанбаатар хотын Аялал жуулчлалын газар болон ӨМӨЗО-ны  Шилийн гол аймгийн Аялал жуулчлалын хөгжлийн хорооны төлөөлөгчид хоёр улсын хил дагуух аялал жуулчлалын нөөц бололцоо, түүнийг хэрхэн ашиглах талаар санал санаачилгаа дэвшүүлж, энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн төлөөллүүд өөрсдийн танилцуулгаа хийлээ.