fbpx ОХУ-ын Ерөнхий сайд коронавирусийн халдвар авчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Хэзээ
2020/04/30
Унших
0 минут 41 секунд

ОХУ-ын Ерөнхий сайд коронавирусийн халдвар авчээ

ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Михаил Мишустин коронавирусийн халдвар авчээ. Мишустин биеийн байдлынхаа талаар Ерөнхийлөгч Владимир Путинтэй цахимаар холбогдож,  өөрийгөө тусгаарласан тухайгаа мэдэгдсэн бөгөөд Путин түүнд хурдан эдгэрэхийг ерөөжээ. 

Ерөнхий сайдын ажлыг түр хугацаагаар тэргүүн дэд сайд Андрей Белоусов орлох юм байна. Тэрбээр Мишустины шинэ засгийн газарт 2020 оны нэгдүгээр сард байгуулагдахад нь ажиллаж эхэлжээ. 

ОХУ-д коронавирусийн халдварын 106498 тохиолдол илэрснээс нийт 1073 хүн нас барж, 11619 хүн эдгээд байна. 

Эх сурвалж: BBC

ОХУ Украинд эхний дайралтаа хийлээ
Биокомбинатыг шинэчлэх 57 сая ам.долларын төслийн гэрээ байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ