fbpx Танилц: АНУ-ын ажлын H-2A болон H-2B визний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
14 минут 40 секунд

Танилц: АНУ-ын ажлын H-2A болон H-2B визний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

Ерөнхий агуулга

Энэ вэб хуудсанд petition буюу урьдчилан олгосон зөвшөөрөлд үндэслэгддэг ажлын визний талаарх мэдээлэл бий. Хэрэв та АНУ-д цагаачлахгүйгээр түр хугацаанд ажиллахыг хүсч байвал хийх ажлын төрлөөс хамаарч АНУ-ын Цагаачлалын хуулийн дагуу тодорхой ангиллын виз авах ёстой. Ихэнх түр хугацааны ажлын визний шаардлага бол таныг ажлын виз мэдүүлэхээс өмнө таны ажил олгогч АНУ-ын Иргэншил, Цагаачлалын Алба (USCIS) –нд өргөдөл гаргаж зөвшөөрүүлэх ёстой байдаг.

Бүх H, L, O, P болон Q виз мэдүүлэгчид өөрийгөө төлөөлүүлэн өргөдөл гаргуулж USCIS-аар зөвшөөрүүлсэн байх ёстой. АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын Хэлтэст ажлын виз мэдүүлэхээс өмнө I-129 маягт болох өргөдлийг зөвшөөрүүлсэн байх ёстой. Таны өргөдөл зөвшөөрөгдсөн тохиолдолд таны ажил олгогчид I-797 маягтыг танд илгээх бөгөөд энэ нь таны өргөдлийг зөвшөөрөгдсөнийг нотлох баримт болно. Консул ярилцлагын үеэр таны зөвшөөрлийг Төрийн Департаментын Өргөдлийн Мэдээллийг Хянах Үйлчилгээгээр (PIMS) дамжуулж шалгах болно.

АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын Хэлтэст ярилцлаганд ирэхдээ та өргөдөл зөвшөөрөгдсөнийг нотлохын тулд I-129 өргөдлийн баримтын дугаараа авчрах ёстой. Урьдчилан олгогдсон уг зөвшөөрөл нь АНУ-ын Цагаачлалын хуулийн дагуу та визний шалгуур хангаагүй тохиолдолд виз олгох баталгаа болж чадахгүй гэдгийг анхаарна уу.

Визний тодорхойлолтууд болон шалгуурууд

  • H-1B (мэргэжлийн ажилтан)

H-1B виз нь та Америкийн Нэгдсэн Улс руу урьдчилж зохицуулагдсан мэргэжлийн ажил эрхлэхээр зорчиход олгогдоно. Тус визний шалгуурыг хангахын тулд та ажил эрхлэх гэж буй салбарынхаа мэргэжлээр бакалавар эсвэл түүнээс дээш зэрэгтэй (эсвэл дүйцэх) байх ёстой. Таны эрхлэх ажил тусгай мэргэжлийн ажилд тооцогдох эсэх, та тухайн ажлын шалгуурт тэнцэх эсэхийг USCIS тодорхойлно. Таны ажил олгогч тантай байгуулах гэрээний нөхцөл байдлыг харуулсан ажлын зөвшөөрлийн өргөдлийг Хөдөлмөрийн Яаманд гаргах ёстой.

  • H-1B1 Гэрээнд үндэслэгдсэн түр хугацааны ажлын виз

Чили болон Сингапур улстай байгуулсан чөлөөт худалдааны гэрээний дагуу шалгуур хангасан Чили болон Сингапур улсын иргэдэд АНУ-д тодорхой нөхцлөөр түр хугацаатай ажиллах зөвшөөрөл олгодог. Зөвхөн үндсэн виз мэдүүлэгч нь Чили болон Сингапурын иргэн байх ёстой ба харин тэдний эхнэр хүүхдүүд өөр улсын иргэн байж болно.

H-1B1 виз мэдүүлэгч нь АНУ дахь ажил олгогчоосоо ажлын санал хүлээн авсан байх ёстой ба харин түр хугацааны ажлын зөвшөөрлийн өргөдлийн I-129 маягтыг өөрөө мэдүүлэх шаардлагагүй. Түүнчлэн I-797 зөвшөөрлийн маягтыг ч өөрөө авах шаардлагагүй. Харин визний мэдүүлгээс нь өмнө ажил олгогч нь гадаадын ажиллах хүчний зөвшөөрлийн өргөдөлийг Хөдөлмөрийн Яаманд гаргасан байх хэрэгтэй. H-1B1 визтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим хуудсаас авна уу https://travel.state.gov/content/visas/en/employment/temporary.html

  • H-2A (хөдөө аж ахуйн түр ажилчид)

H-2A виз нь АНУ-ын ажил олгогчдод АНУ-ын ажилчид дутагдалтай байгаа үед гадаадын иргэдийг Америкийн Нэгдсэн Улс руу түр хугацааны хөдөө аж ахуйн ажил хийлгэхээр авчрахыг зөвшөөрдөг. Та Америкийн Нэгдсэн Улсад хөдөө аж ахуйн түр хугацааны эсвэл улирлын ажил, үйлчилгээ үзүүлэх гэж байгаа бол H-2A цагаачлалын бус визний ангилалд хамрагдана. АНУ-ын ажил олгогч (эсвэл АНУ-ын хөдөө аж ахуйн холбооны хамтарсан ажил олгогч) I-129 маягт буюу Цагаачлалын бус ажилчны зөвшөөрлийн өргөдлийг таны өмнөөс мэдүүлэх ёстой.

  • H-2B visa (хөдөө аж ахуйн бус түр ажилчид)

АНУ-ын ажилчид дутагдалтай салбарт, түр хугацааны эсвэл улирлын ажил гүйцэтгэхээр Америкийн Нэгдсэн Улс руу зорчих бол та энэ визийг мэдүүлэх шаардлагатай. Таны ажил олгогч Хөдөлмөрийн Яамнаас уг ажилд тохирох АНУ-ын ажилчид байхгүй болохыг баталсан гэрчилгээ авах ёстой бөгөөд таны зөвшөөрөл түүнд үндэслэгдэнэ.

  • H-3 (дадлагажигч)

Хэрэв та Америкийн Нэгдсэн Улс руу их дээд сургууль, курст суралцах бус аль нэг салбарт хоёр жил хүртэлх хугацаагаар дадлага хийхээр зорчих бол H-3 виз мэдүүлэх шаардлагатай. Та дадлага хийснээрээ цалин авч болох бөгөөд "дадлагатай холбоотой " хийх ажлыг зөвшөөрнө. Дадлагын ажил нь санхүүгийн ашигтай хөдөлмөр эрхлэлт байж болохгүй ба таны эх оронд уг дадлагыг хийх бололцоогүй байх ёстой.

  • H-4 (гэр бүлийн гишүүд)

Хэрэв та H визний эзэмшигч бол таны эхнэр/нөхөр эсвэл гэрлээгүй хүүхэд (21 наснаас доош) таныг Америкийн Нэгдсэн Улс руу дагалдаж явахын тулд H-4 виз авч болно. Гэхдээ таны эхнэр/нөхөр/хүүхдүүд Америкийн Нэгдсэн Улсад байх хугацаандаа ажил хийх эрхгүй.

  • L-1 (компани хооронд шилжигчид)

Хэрэв та компанийхаа Америкийн Нэгдсэн Улс дахь төв, салбар, харьяа компани руу түр хугацаанд шилжин ажиллаж буй олон улсын компанийн ажилтан бол L-1 виз мэдүүлэх шаардлагатай. Уг олон улсын компани нь АНУ-ын эсвэл гадаадын байгууллага байж болно. L-1 виз авахын тулд та удирдах, гүйцэтгэх албан тушаалтан, эсвэл тусгай мэргэшсэн ажилтан байх бөгөөд АНУ дахь компанид эдгээр түвшний албан тушаал эрхлэхээр томилогдсон байх ёстой. Гэхдээ заавал өмнөх албан тушаалтай адил байх албагүй. Үүнээс гадна Америкийн Нэгдсэн Улс руу нэвтрэх виз мэдүүлэхээс өмнөх гурван жилийн хугацаанд бүтэн нэг жилд нь АНУ-аас гадна байгаа олон улсын компанидаа тасралтгүй ажилласан байх шаардлагатай. Зөвхөн танай АНУ дахь компани USCIS-аас зөшөөрөл авсны дараа та L-1 виз мэдүүлэх боломжтой.

  • L-2 (гэр бүлийн гишүүд)

Хэрэв та L визний эзэмшигч бол таны эхнэр/нөхөр эсвэл гэрлээгүй хүүхэд (21 наснаас доош) энэ визийг мэдүүлж болно. Сүүлд орсон хуулийн өөрчлөлтийн дагуу таны эхнэр/нөхөр ажлын зөвшөөрөл хүсч болно. Таны эхнэр/нөхөр Америкийн Нэгдсэн Улс руу өөрсдийн L-2 визээр нэвтрээд I-765 маягтыг (USCIS-аас олгосон) мэдүүлгийн хураамжийн хамт өгөх ёстой. Таны хүүхдүүд Америкийн Нэгдсэн Улсад ажиллах эрхгүй.

  • O

O визийг шинжлэх ухаан, урлаг, боловсрол, бизнес, биеийн тамирын онцгой авьяас чадвартай хүмүүс эсвэл кино зураг, онцгой амжилт гаргасан телевизийн уран бүтээлчид болон тэдний зайлшгүй шаардлагатай туслах бүрэлдэхүүнд олгодог.

  • P (тамирчид, соёл урлагийнхан)

P визийг Америкийн Нэгдсэн Улсад үзүүлэх тоглолтоор зорчиж буй тодорхой тамирчид, уран бүтээлчид, урлагийнхан болон тэдний зайлшгүй шаардлагатай туслах бүрэлдэхүүнд олгодог.

  • Q

Хэрэв та Америкийн Нэгдсэн Улс руу өөрийн улсын түүх, соёл уламжлалыг танилцуулах, дадлага олгох, ажил олгох зорилгоор олон улсын соёлын солилцооны хөтөлбөрөөр зорчих гэж байгаа бол та Q виз мэдүүлэх шаардлагатай. Хөтөлбөрийн зохицуулагч байгууллага таны өмнөөс USCIS-д өргөдөл гаргаж, зөвшөөрөл авсан байх ёстой.

Хэзээ виз мэдүүлэх:

АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын Хэлтэс таны H, L, O, P эсвэл Q визний мэдүүлгийг таны I-797 маягтанд заасны дагуу ажл эрхлэхээс 90 хүртэлх хоногийн дотор хүлээн авч шийдвэрлэж болно. Гэхдээ аяллаа төлөвлөхдөө та журмын дагуу таны I-797 маягтанд заасан ажиллах хугацаа эхлэхээс өмнөх 10 хоногийн дотор л Америкийн Нэгдсэн Улс руу нэвтрэх боломжтойг анхаарна уу.

Виз мэдүүлэхэд бүрдүүлэх зүйлс:

Хэрэв та H, L, O, P эсвэл Q виз мэдүүлж байгаа бол дараах зүйлсийг бүрдүүлж өгөх ёстой:

Цагаачлалын бус визний цахим маягт (DS-160). DS-160 маягтын тухай нэмэлт мэдээллийг DS-160 webpageруу орж авна уу.
АНУ-д байх хугацаанаас хойш наад зах нь зургаан сарын хугацаанд хүчинтэй паспорт (гэхдээ улс хоорондын тусгай гэрээний хүрээнд өөрөөр заагдсан байж болно).
Нэг (1) хувь 2"x2" (5cмx5cм) зураг. Энэ вэб хуудаснаас цээж зурганд тавигдах шаардлагыг үзнэ үү.
Энэ вэб хуудаснаас тус хураамжийг хэрхэн төлөх талаар уншина уу. Виз олгогдсон тохиолдолд таны харьяаллаас хамаарч та виз олгосны нэмэлт хураамж төлөх шаардлагатай байж болно (Монгол улсын иргэдэд хамаарахгүй). Төрийн Департаментын вэб хуудаснаас та виз олгосны хураамж төлөх ёстой орнууд болон хураамжны талаар мэдээлэл авч болно.
Нийтэд нь өргөдөл гаргаж зөвшөөрөгдсөн L-1 виз мэдүүлэгч бол залилангаас сэргийлэх, илрүүлэх хураамж төлөх ёстой. (Уг хураамжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү).
Таны зөвшөөрөгдсөн I-129 маягтан дээрх баримтын дугаар. I-797 маягтыг ярилцлагандаа авчирах шаардлагагүй.

Эдгээрээс гадна энэ үйлчилгээгээр ярилцлага товлосныг батлах хуудас авчрах ёстой. Түүнчлэн Консулд өгсөн мэдээллийг тань дэмжихэд хэрэг болно гэж үзсэн нэмэлт нотлох бичиг баримтууд авчирч болно.

Хэрхэн виз мэдүүлэх

1-р алхам
Визний мэдүүлгийн хураамж төлнө үү.

2-р алхам
Цагаачлалын бус визний цахим маягтыг (DS-160) бөглөнө үү.

3-р алхам
Энэ вэб хуудас руу орж Ярилцлагын цагаа товлоно уу. Ярилцлага товлоход гурван мэдээлэл шаардагдана:

4-р алхам
Визний ярилцлага товлосон өдөр, цагтаа АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэст очно. Ярилцлаганд ирэхдээ ярилцлага товлосон хуудас, DS-160 маягтын баталгаажуулсан хуудас, нэг хувь зураг, хүчинтэй паспорт болон бүх хуучин пастортнуудаа авчирна. Эдгээр бичиг баримтгүйгээр таны мэдүүлгийг хүлээж авах боломжгүй.

  • Таны паспортын дугаар
  • Таны MRV хураамж төлсөн баримтын дугаар
  • DS-160 маягтын баталгаажуулсан хуудсан дээрх арван (10) оронтой баркодны дугаар

Бичиг баримтууд

Нэмэлт бичиг баримт нь ярилцлагын үеэр Консулын харгалзаж үзэх олон хүчин зүйлсийн зөвхөн нэг хэсэг юм. Консул визний шийдвэр гаргахдаа мэдүүлэг бүрийг тусгайлан авч үзэн ажил мэргэжил, нийгэм, соёлын болон бусад хүчин зүйлүүдийг бодолцон үздэг. Консул таны тодорхой зорилго, гэр бүлийн байдал болон эх орондоо буцаж ирээд юу хийх тухай хэтийн төлөвлөгөөг тань харж болно. Визний мэдүүлэг тус бүрийг тусгайлан авч үзэж хуулийн дагуу шийдвэрлэдэг.

Анхааруулга: Хуурамч бичиг баримт бүү бүрдүүлээрэй. Залилан эсвэл хуурамч мэдээлэл мэдүүлсэн тохиолдолд виз олгохыг бүрмөсөн татгалзах болно. Хэрэв мэдээлэл нууцлахыг хүсч байвал АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын Хэлтэст ирэхдээ бичиг баримтаа битүүмжилсэн дугтуйнд хийж авчирч болно. АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын Хэлтэс уг мэдээллийг хэнд ч задлахгүй бөгөөд мэдэллийн нууцлалыг чандлах болно.

Ярилцлаганд ирэхдээ та дараах бичиг баримтуудыг авчрах ёстой. Бичиг баримтын эх хувь хэзээд давууд тооцогддог учраас ярилцлаганд эх хувиа авчрах ёстой. АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын Хэлтэс рүү аливаа бичиг баримтаа факс, и-мейл эсвэл шуудангаар илгээж болохгүй.

Их дээд сургуулийн диплом гэх мэт ажлын шалгуурт тэнцэж буйг тань нотлох баримтууд
Одоогийн болон өмнөх ажил олгогчдын бичсэн таны албан тушаал, ажиллаж байсан төслүүд, ажилласан хугацаа зэргийг тодорхойлсон захианууд эх хувиар
Хэрэв та H-1B визээр одоо ажиллаж байгаа бол тухайн жилийн цалингийн хуулга болон Америкийн Нэгдсэн Улсад ажилласан бүх жилүүдийн Улсын татварын буцаалтыг (IRS-ын 1040 болон W-2 Маягтууд) үзүүлнэ үү. Та доорх зүйлсийг авчрах ёстой:

одоогийн болон өмнөх ажлын цалингийн хуулганууд
одоогийн болон өмнөх ажиллаж байсан байгууллагуудын хүний нөөцийн менежерүүдийн нэр болон утасны дугаар
таны товч намтар буюу CV

Гэр бүлийн гишүүд

Таны гэр бүлийн гишүүд цагаачлалын бус виз мэдүүлэхэд шаардагдах бүх бичиг баримтыг авчрахаас гадна:

Гэрлэлтийн (таны эхнэр/нөхөр) болон төрсний гэрчилгээ (21-ээс доош насны гэрлээгүй хүүхэд)
Таны эхнэр/нөхрийн ажил олгогчоос ажил эрхэлж байгааг баталсан захиа
Хэрэв таны эхнэр/нөхөр H1-B визээр Америкийн Нэгдсэн Улсад одоо ажиллаж байгаа бол түүний тухайн жилийн цалингийн хуулга болон Америкийн Нэгдсэн Улсад ажилласан бүх жилүүдийн татварын буцаалтыг (IRS-ын 1040 болон W-2 маягтууд) үзүүлнэ үү.

Америкийн Нэгдсэн Улсад түр хугаацаагаар ажиллагсдын эрх болон хамгаалалт

Америкийн Нэгдсэн Улсад түр хугацаагаар ажиллагсдын хувьд эдлэх эрх болон хэрхэн хамгаалуулах тухай мэдээллийг судална уу. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншина уу.

Нэмэлт мэдээлэл

H, L, O, P болон Q визний талаарх нэмэлт мэдээллийг Төрийн Департаментын Түр хугацааны ажиллагсад вэб хуудаснаас авна уу.

"Рио Тинто" Монголчууд руу нэг алхам ойртов уу?
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​