fbpx ТӨРИЙН ХАМГААЛАХ БАЙРАНД ХҮНИЙ ЭРХ ЯРИАД Ч ХЭРЭГГҮЙ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 3 секунд

ТӨРИЙН ХАМГААЛАХ БАЙРАНД ХҮНИЙ ЭРХ ЯРИАД Ч ХЭРЭГГҮЙ

XXI зуунд хотын төвөөс 3.5 км-т халуун усгүй, нүүрс түлээд сууж буй төрийн мэдлийн байгууллага байна гэхэд итгэмээргүй.

Үүнээс ч илүү эрсдэл нь хэзээ мөдгүй нурж мэдэх мэргэжлийн байгууллагын дүгнэлт. Ийм нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчидтай хүний эрх, эрүүл аюулгуй орчинд амьдрах нөхцлийн талаар яриад ч хэрэггүй.

Энэ бол Дэнжийн мянгад байрладаг Нийслэлийн цагдаагийн газрын Эрүүлжүүлэн саатуулах төвийн өнөөгийн нөхцөл байдал.

Тус төвийн нөхцөл байдалтай өчигдөр ХЭҮК-ы н гишүүн П.Оюунчимэг болон комиссын Өргөдөл гомдлын хэлтсийнхэн газар дээр нь танилцсан юм. НЦГ-ын Эрүүлжүүлэн саатуулах товийн барилга балгас болж тэнд тангараг өргөсөн төрийн албан хаагчдын ажиллах орчин даанч өрөвдөлтэй байгааг гагцхүү нүдээр үзсэн хүн л мэдэх юм. Согтууруулах ундаа хэтрүүлсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх, Зөрчлийн хуулиар 72 цаг саатуулах хоёр чиг үүргийг хэрэгжүүлж буй тус төв өнөөдөр уурын зуух галлаж, халуун усны хомсдолтой. Цэвэр усаа 200 гаруй метрийн зайнаас гүний худгаас шугам татаж авч байна. Мөн барилгыг нь хэзээ мөдгүй нурах эрсдэлтэй, зүүн жигүүрийн хундаам суулттай гэсэн НМХГ-ын дүгнэлт гараад удаж байгаа аюултай нөхцөлд ажиллаж байна.

Хамгийн чухал нь шаардлага хангахгүй ариун цэврийн өрөө, халуун усгүй хүйтэн хананы дунд хоногтоо таван дүүргийн хоёрдугаар хэлтсүүдийн 50 гаруй хүнийг эрүүлжүүлнэ. Тэдний үнэр танар, агсам согтуу тавих гээд ээлжинд үүрэг гүйцэтгэж буй албан хаагчид нүд цавчихгүй “ноцолдож” хонодог гэнэ. Мөн халаалтаа шийддэг уурын зуух жилд 360 тонн нүүрс түлж хотын утаанд “хувь нэмэр” оруулж буй.

Эрүүлжүүлэн саатуулах төвийн шинэ барилгыг барих зураг төсөл бэлэн болсон ч жил бүрийн төсөвт суулгадаггүй. Энэ жил ч гэсэн буцжээ. Энэ талаар төвийн дарга дэд хурандаа П.Энхбаяр ХЭҮК-ийнхонд танилцуулахдаа "Байрны хувьд Мэргэжлийн хяналтын газраас ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргаж өгсөн. Өнгөрсөн арванхоёрдугаар сард дахин дүгнэлт гаргуулахаар хандсан ч урьд нь гаргасан учраас шаардлагагүй гэсэн. Дүрмээрээ бол нэг хүнд 2м квадрат зай талбай ноогдох ёстой. Шинэ байрны зураг төсөл хийгдсэн. 7.5 тэрбум төгрөгийн өртөгтэйгээр баригдахаар зураг төсөл бэлэн болсон ч баталж өгөхгүй байгаа. Тиймээс дахин өөрчилж үнийн дүнгээ багасгадаг юмуу гэж бодож байна. Мөн албан хаагчдын ажиллах орчин хортой нөхцөлд орох ёстой юмуу гэдгийг тодруулах шаардлагатай. Уг нь хувийн компани биш төр ажиллах явуулах хэрэгтэй. Агааржуулалтын нэгдсэн систем муу. 40-50 архи уусан хүн гутлаа тайлаад унтахаар хэцүү. Эрсдэл гаргахгүйн үүднээс 50-аас илүү хүн авахгүй гэсэн чиглэл өгч байгаа” гэсэн юм.

Эрүүлжүүлэх төв бохироо долоо хоног болгон соруулдаг. Соруулаад явсны дараах үнэр танарыг ярих юм байхгүй. Албан хаагчдын хувцсанд үнэр нь шингэчихдэг гэдгийг ажилчид хэлж байна.

Мөн хуульдаа хүнд өвчтэй хүнийг эрүүлжүүлэх байранд хүлээж авахгүй гэсэн байдаг ч ирж байгаа хүнийг хүнд өвчтэй эсэхийг тус төвийн эмч мэдэх боломжгүй. Даралтны аппаратаас өөр багажгүй. Ямар ч суурь өвчтэй хүн ирээд нас барах эрсдэлтэй гэнэ. “Зөвхөн амиа хорлох үйлдэл хийж байвал камераар харж таслан зогсооно. Өнгөрсөн жил амиа, хорлох үйлдэл 16 гарсан. Байгууллагын орон тоо бүтэц чамлалттай. Дүүргийн эрүүлжүүлэх төвүүд 20-25 хүн хүлээж авах хүчин чадалтай мөртлөө 24 цагаар таван хүн үүрэг гүйцэтгэж байна. Гэтэл манайх 50 хүн эрүүлжүүлдэг мөртлөө 24 цагаар гурван хүн үүрэг гүйцэтгэж байна. Энэ байдлаа НЦГ-т танилцуулсан. Үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс орой 20:00 цагаас хойш өглөө хүртэл цурам хийдэггүй” гэдгийг дэд хурандаа П.Энхбаяр хэлсэн юм.

Энэ үеэр ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг “Ахуйн нөхцөл талаас нь хортой гэж тогтоолоо гэхэд хэдэн төгрөг авлаа гээд ажиллах орчин нөхцөлд нөлөөлөхгүй. Шинээр баригдах барилгын хувьд мөнгөндөө биш нийслэл газраа шийдвэрлэж өгч чадаагүйгээс өнөөг хүртэл гацаатай байна. 7.5 тэрбум төгрөгөөр оруулсан ч гэсэн төвлөрсөн халаалтын системд холбогдоогүй учраас энэ суурин дээр баригдахгүй гэсэн асуудал яригдаж байгаа. Энэ газрын асуудал ч маргаантай юм байна лээ. Төрийн өмнөөс үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчид тогтсон температургүй халуун хүйтэн усны хэрэглээгүй ийм тохиолдолд ажиллана гэдэг хэцүү. Хүнтэй харьцаж хүний эрхийг тодорхой хэмжээгээр хязгаарлаж байгаа тохиолдолд нэг өөр стандарт мөрдөнө гэсэн зүйл байхгүй. Тогтсон стандартыг мөрдөх ёстой. Үүнийг баримтлахаас өөр аргагүй. Шинэ байртай болох боломжийг хамтдаа хайя. Төр үүргээ гүйцэтгэх ёстой” гэсэн юм.

Зууны мэдээ
С.Уянга

БНСУ-ын иргэн хууль бус гоо сайхны бүтээгдэхүүн  хилээр нэвтрүүлсэнийг шалгаж байна
БНСУ-ын иргэн хууль бус гоо сайхны бүтээгдэхүүн хилээр нэвтрүүлсэнийг шалгаж байна
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​