Монголын оюун ухааны академийн тамирчин ОУХМ Н.Энхшүр, Н.Мөнхшүр нар Индонези улсын Жакарта хотод зохиогдсон Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, БНХАУ-ын Шэнжэн хотод зохиогдсон оюуны спортын тэмцээнд өрсөлдөн тэргүүлж дэлхийн хоёр ч дээд амжилтыг шинэчлэн тогтоож Гиннесийн номонд бичигдэхээр болжээ. Н.Энхшүр Н.Мөнхшүр охид нь энэхүү спортоор хичээллээд удаагүй байгаа бөгөөд таван сар хичээллээд өсвөрийн дэлхийн аварга болж байсан бол нэг жилийн хугацаанд дэлхийн аварга боллоо. Хятад улсад болсон тэмцээнд 60 мянгаэ тамирчдаас шигшигдсэн 300 гариу тамирчиддай өрсөлджээ. Н.Энхшүр тамирчний хувьд хоёртын тоолол төрөлд дэлхийн рекортыг эвджээ. Энэ төрөлд шведийн тамирчин 5040 өөр дэлхий амжилтыг эвдэж байсан бол тэрээр 5445 цифр болгон шинэчилж гиннесийн номонд бичигдэхээр болжээ. Хары Н.Мөнхшүрийн хувьд нэг цагт багц хүзэр цээжилдэг төрөлд 31 байсан дэлхийн рекортийг 37 болгож гиннесийн номонд бичигдэхээр болжээ. Н.Мөнхшүрийн хувьд дэлхийг чансааны 2т бичигддэг бол Н. Энхшүр 6т бичигдэж байгаа юм байна.
Ихэр охид ой тогтоолтоор дэлхийд тэргүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.