fbpx Б.Жавхлан: Эдийн засгийг өөрчлөх чухал бодлого дахиад л эзэнгүй үлдчихлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
11 минут 23 секунд

Б.Жавхлан: Эдийн засгийг өөрчлөх чухал бодлого дахиад л эзэнгүй үлдчихлээ

УИХ-аар Төв банк болон Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа билээ. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Төв банкны тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийх учиртай. Энэ сэдвийн хүрээнд УИХ-ын гишүүн Б.Жавхлантай ярилцлаа.

-Төв банкны үндсэн зорилго бол төгрөгийн тогтвортой байдлыг хангах явдал байдаг. Үүнийг хуулийн өөрчлөлтөөр “Үнийн тогтвортой байдлыг хангах” болгон УИХ-д оруулсан ч дэмжигдээгүй. Хуучнаар нь үлдээхээр болсон. Үүн дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Төв банкны өөрийн эрх мэдэл, бодлогын хувьд хийж чадах зүйл гэж байна. Хийж чадахгүй зүйл ч бас байна. Хамгийн сайн хийж чадах ажил нь үнийн тогтвортой байдал буюу олон нийтийн мөнгөн орлогын аюулгүй байдлыг хамгаалах явдал юм. Өөрөөр хэлбэл, Төв банк инфляцыг нам дор байлгаж, онилсон бодлогыг бүрэн явуулж чадна. Харин валют гэдэг зүйл манай эдийн засгийн шууд тусгал байдаг. Өөрөөр хэлбэл, валютын ханшийн гол шалтгаан нь гадаад худалдаа шүү дээ.

Үүнээс үүдэлтэй валютын урсгал, төлбөрийн тэнцлийн тусгал нь валютын ханшийн төвшнөөр илэрч гарч ирдэг. Гэтэл гадаад худалдаа, валютын урсгал, төлбөрийн тэнцэл дээр ажиллах функц Монголбанкинд байхгүй. Хамгийн энгийн жишээ хэлэхэд манайхан эрүүл мэнддээ зориулж гадаад руу маш их валют урсгадаг. Гадаад худалдаанд хойд хөрштэйгөө алдагдалтай, урд хөршөөсөө түүнийгээ нөхөөд арай хийн тэнцвэржүүлээд явж байна. Гэтэл үүнийг зохицуулдаг зохицуулалт Төв банкинд байхгүй. Засгийн газарт улстөрчид байдаг учраас маш их хэл ам дагуулдаг валютын зохицуулалтаас өөрсдийгөө холдуулдаг.

Төв банк яалт ч үгүй үүнийг нь аваад л явдаг. Гэтэл том агуулгаараа ажиллах функц Төв банкинд байдаггүй. Нэг ёсондоо Төв банк валютын ханшин дээр зарлагч төдийхөн л хийдэг. Гэтэл Засгийн газрын холбогдох бүх хуулийг харахад гадаад худалдаа, төлбөрийн тэнцэлд авах арга хэмжээ, валютыг тогтвортой байлгах тал дээр ямар ч үүрэгжүүлсэн зүйл байдаггүй. Тэгэхээр манай эдийн засгийг өөрчлөх чухал бодлого дахиад л эзэнгүй үлдчихлээ. Үүнийг УИХ-д хангалттай төвшинд ярьж чадсангүй. Хайхарсангүй. Энэ удаагийн хуульд дахиад л хэвээрээ үлдлээ.

-Төв банкны тухай хуулийн өөрчлөлтөөр ерөнхийлөгчийнх нь эрх мэдлийг хязгаарласан. Энэ нь хариуцлагаас давхар бултуулах нөхцөл үүсэж болзошгүй гэж яриад байна л даа. Нөгөө талаар Төв банкны ерөнхийлөгч ажлаа хийснийхээ төлөө эрүүгийн хариуцлага хүлээхгүй гэсэн заалт орж ирсэн. Энэ юу болсон бэ?

-Энэ заалт нь хасагдсан. Төвбанкийг нэг хүнтэй холбоод л, тухайн тохиолдлыг ярихаас илүү Төв банкнаас гаргаж байгаа бодлогын шийдвэр нь эдийн засагтаа нийцтэй, оновчтой байна уу гэдгийг харж ярих хэрэгтэй л дээ.

-Монголбанкны ерөнхийлөгчийн цалингийн асуудлыг УИХ тогтоох уу, яах уу гээд л маргаан үүсээд байна. Үүнд байр сууриа илэрхийлээч?

-Цалингийн асуудлыг УИХ дээр ярьдаг нь ичмээр л байгаа юм. Өнөөдөр байнгын хорооны хурлын үеэр Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Энэ асуудлыг ингэж том болгоно гэж бодсонгүй. Ингэх байсан бол оруулж ирдэггүй л байж" гэж аргаа бараад хэлж байна лээ. Байнгын хороогоор өөр сэдэв мэдэхгүй юм шиг зөвхөн цалин яриад л үнэхээр инээдтэй. Энэ чинь бодлогын асуудал биш шүү дээ.

Үүний оронд үнийн тогтвортой байдлыг ярихад гол анхаарлаа хандуулах хэрэгтэй биз дээ. Төв банкны ерөнхийлөгчийн цалин ажилчдаасаа бага байдаг юм. 30 жил ингэж явж ирсэн. Энэ нь өөрөө гаж тогтолцоо. Тиймээс хуулийн хүрээнд илтгэлцүүр гэдэг зүйлийг оруулж өгч байгаа. Үүнийг УИХ тогтооно. Тэрний дагуу Төв банк тооцоо хийгээд өөрсдийн ажилчдынхаа цалинг тогтооно гэсэн зүйл байдаг. Түүнээс биш арилжааны банкны захирлуудтай барьцаад л хаа хамаагүй өндөр цалин тогтооно гэж бодохгүй байна.

-Төв банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Мөнгөний бодлогын хороо, Хяналтын хороо зэргийг байгуулах, Төв банкны шийдвэр гаргалтыг хамтын удирдлагын зарчимд шилжүүлнэ зэрэг чухал заалтууд орж ирсэн. Төв банкны шийдвэр ингэж хамтын удирдлагын зарчимд шилжсэний гол ач холбогдол нь юу вэ?

-Төв банкны өөрийнх нь хараат бус, бие даасан байдал шийдвэр гаргах процесс нь хамтын зарчмаар бодлогоо уралдуулах, танилцуулах болсон нь агуулгын хувьд маш том дэвшил. Төв банкны шийдвэрүүд илүү оновчтой, эдийн засгийн мөнгөний бодлогод илүү нийцтэй байх тэр зарчим руугаа явж байгаа нь хамгийн сайн зүйл л дээ. Энэ агуулгаараа хуулийн өөрчлөлт ач холбогдолтой, чухал болсон.

Гэхдээ УИХ-д зарим чухал зүйл заалтуудыг хасчихлаа. Тухайлбал, Мөнгөний бодлогыг ядаж хоёр жилд батлах ёстой байсан юм. Гэвч жил тутамд гаргаж байхаар боллоо. Мөнгөний бодлогыг жил болгон гаргах нь маш их улстөржилтийг дагуулдаг. Тал, тал тийш нь чирч давхидаг. Нэг жил байсныг хоёр жил болголоо гээд эзгүйдчих зүйл биш. Зорилтоо л хоёр жилээр хайрцаглаж байгаа болохоос Төв банк УИХ-аас хагацаад явчхаж байгаа юм биш шүү дээ.

Улирал, хагас жил тутам байдлаа танилцуулдаг, төсөөллөө танилцуулдаг, УИХ-аас чиглэл зөвлөмжөө авдаг хэлбэр нь байсаар л байна. Зөвхөн чиглэлээ хоёр жилээр ингэж хайрцаглаж чадвал Төв банкны бодлогын бие даасан, хараат бус хэрэгжилт нь улам илүү чанаржих ёстой юм.

Хамгийн ойрын жишээ гэвэл энэ жилийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд 2018 онд дунд хугацаанд найман хувь орчим инфляц барина гэсэн зорилт тавьсан. Хэрэв хоёр жилээр томьёолоод хайрцаглаж чадсан бол магадгүй үүнээс бага буюу тав орчимд инфляцыг барьж болох байсан гэж харж байгаа.

-Банкны тухай хуулийн төслийн хүрээнд асууя. Төв банкны зүгээс арилжааны банкуудын үйл ажиллагааг хянаж, сайжруулах ёстой. Гэхдээ арилжааны банкуудад Төв банкны бүрэн эрхт төлөөлөгч ажиллахдаа байнгын ажиллагаанд нь хяналт тавих ёстой юу. Эсвэл эрсдэлтэй байдалд орсон үед Төв банк төлөөлөгчөө томилох ёстой юу. Бүтцийн өөрчлөлт хийх асуудал дээр ямар эрх байгаа вэ гэдэг дээр маргаан байх шиг байна. Тийм үү?

-Ерөнхий агуулгаар нь арилжааны банкууд дээр эргэлдэж байгаа арван төгрөг тутмын нэг төгрөг нь л эздийнх нь өмч байдаг.

Есөн төгрөг нь олон нийтийн өмч байдаг. Тэгэхээр олон нийтийн хөрөнгийн аюулгүй байдлын төлөө банк ажиллаж байдаг. Тэдний өмнөөс шийдвэр гаргадаг. Шийдвэр гаргах, хяналт тавих хүчин чадал, чадамж нь өндөр байх тусмаа л ард иргэдийн мөнгөн хадгаламж аюулгүй байна гэж ойлгох хэрэгтэй. Арилжааны банкны хууль 30 настай. Гурван том эдийн засгийн хямралыг энэ хууль давж гарч ирсэн. Энэ болгоноос маш их сургамж авсан.

Дараагийн эдийн засгийн хямралыг сөрж, татвар төлөгчдийн мөнгийг хохирол багатай даван туулахын тулд Төв банкны эрх мэдэл, харилцагчдынхаа өмнөөс гаргах шийдвэр арилжааны банкинд оролцох боломжуудыг нь чадамжтай болгож өгч байгаа юм.

-Банкинд бүтцийн өөрчлөлт хийх гэдэг дээр гишүүд нэлээн маргаад байх шиг байна. Үүнийг арай өөр нэр томьёо, чиг үүргээр оруулж ирэх ёстой л гээд байх шиг байна?

-Наад асуудал чинь зөв. Жишээ нь, Банкны хуульд “Бүтцийн өөрчлөлтийн сан" гэдэг нэр томъёо шинээр орж ирсэн. Тэрийг ажлын хэсэг дээр яриад “Тогтворжуулалтын сан" гэж сольсон. Ер нь бол явж байгаа үйл ажиллагаа, арга хэмжээ нь маш хүнд сэдэв шүү дээ. Үүн дээр болгоомжлох нь аргагүй.

Бүтцийн өөрчлөлт гэдэг нь банкны хөрөнгө оруулагчид руу чиглэсэн асуудал огт биш шүү дээ. Үүний системийг нь эрүүлжүүлэх, харилцагчдын мөнгөн хөрөнгийг аюулгүй байлгах, дараагийн эдийн засгийн хүндрэлийг даван туулахад хөрөнгийн чадамжийг нь сайжруулах гэж ойлгох хэрэгтэй. Харин банкны эзэд рүү чиглэсэн, дахин хуваарилалт хийх гэж байна гэж болгоомжлох зүйл байхгүй гэж хэлмээр байна.

-Урд нь дампуурах гэж байгаа банкуудыг бүтцийн өөрчлөлт хийх байдлаар гүүр банк болгож хувиргаад төрийн мэдэлд тодорхой хэмжээгээр авдаг тохиолдол байсан. Тэгэхээр яаж өөрчилнө гэсэн үг вэ?

-Гүүр банкны асуудлыг илүү хуульчилж байгаа. Төрийн банк анх гүүр банкны хэлбэрээр байгуулагдсан. 1-2 жилийн дотор хувьчлагдана гэсэн өнөөдөр арван жилийнхээ ойг хийх нь байна шүү дээ. Сүүлдээ бодлого нь алдагдаад яваад өгсөн. Ийм байж болохгүй. Гүүр банк бол хамгийн цаад тал нь хоёр жил үйл ажиллагаа явуулаад дараагийн хэлбэр рүүгээ шилждэг. Өнгөрсөн хугацаанд арав гаруй банк дампуурсан. 

Эндээс татвар төлөгчдийн нуруун дээр ирсэн мөнгө гэвэл Сангийн-яамны баланс дээр байдаг 480 орчим тэрбум төгрөг байдаг. Гүүр банк байгуулна гэдэг нь банк дампуурснаас үүдэлтэй алдагдлыг татвар төлөгчдийн нуруун дээр үүрүүлэхгүй гэсэн зорилготой юм.

Мөнх цэвдэг хайлснаар дэлхийн дулаарал эрчимжинэ
Мөнх цэвдэг хайлснаар дэлхийн дулаарал эрчимжинэ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​