fbpx “Том дайсантай” хүн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
10 минут 42 секунд

“Том дайсантай” хүн

Ерөнхийлөгч утаатай тэмцэж, үүний тулд УИХ-тай ч тэмцэхээр болоод явчихав. Гэвч УИХ түүний албан бичгийг хэлэлцсэн боловч “Онц байдал зарлахаар хэмжээнд хүрээгүй” гэж үзжээ. Яавал онц нөхцөл байдал болох юм бол. УИХ-ыг тараана гэсэн нь “онц байдал” уу. Эсвэл “Онц байдал зарлах саналыг хүлээж аваагүй” нь УИХ-ыг тараахыг дэмжих шалтгаан уу. 

Үүний өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж утаатай тэмцэж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нүүрс тарааж, сүүлдээ ахлах зөвлөхөө хэрэгтэн болгож дууссан. “Утаа арилахгүй бол надтай яриарай” гэсэн амлалт нь анекдот болж, автор нь одоогийн Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх болсон. Магадгүй, манай Ерөнхийлөгч “Алтанхуяг минийх байхад утаа арилгах аргыг мэдэж л таарна” гэж итгэснийх биз.

Н.Алтанхуяг том “нүгэлтэй” хүн. Товчхондоо утаанаас салгахын төлөө юу хийсэн нь бүр ч сонирхолтой. Амаараа “утаа арилгана” гэчихээд ахлах зөвлөхөөрөө нүүрс тараалгаж, тэр нь залуусаараа хоггүй, гоё, бөндгөр нүүрсийг ялгуулж айлуудад тарааж байв. Жишээ нь, бүр халуун намраар буюу аравдугаар сард л Багануурын уурхайд оччихсон “ Вагоноос буусан нүүрсийг шуудайлж, амыг нь оёж, портерт ачих ажлыг Толгойт, Амгалан өртөөн дээр хувийн компани хийнэ. Харин иргэдэд хүргэх ажлыг Нийслэлийн удирдлагууд хариуцна гэдгийг Засгийн газрын тэргүүн хэлж байна. Шинэчлэлийн Засгийн газар иргэддээ хямд нүүрс хүргэхэд анхаарч нийслэлийн зах дээр 250 мянган төгрөг байгаа Портер нүүрсний үнийг 100 мянган төгрөг болгоно. Иргэд хямд нүүрсээ ханганаа” гээд л мэдэгдэж байв шүү дээ.

Тэрээр утаа багасна гэж бодоод намын дарга, Ерөнхий сайдын хувиар олон зоримог шийдвэрийг гаргаад байх шиг тухайн үед санагдаж байсан. Гэвч өнөөдөр эргээд харахад яг л тэр “зоримог шийдвэрүүд”-ийг нь хэрэгжүүлж шинэ ажил болгож зарлачих гээд байгааг юу гэж ойлгох вэ.

Өнөөдрийн хувьд Засгийн газар өнөөх л зуух тараахаасаа өөр гарцыг олж харсангүй. Гэхдээ зуух нь яндангүй, түлш нь утаагүй байх юм даг уу даа. 

Монгол Улс Киотогийн протоколд багтдаг.Үүнийхээ хүчинд өндөр хөгжилтэй орнуудын байгальд ээлтэй, хүлэмжийн хий бага ялгаруулдаг техник, технологи, бүтээгдэхүүнийг Монгол Улсад нэвтрүүлэх , үр дүнд нь буурсан хүлэмжийн хийнийхээ хэмжээг кредит болгон тооцуулж Киотогийн протоколын хүрээнд хүлэмжийн хийг бууруулах үүрэг хүүлээсэн улс оронд шилжүүлэн тооцуулах боломжтойнэгэн механимзд нэгчихэж. Ядуу ч гэсэн сэргэлэн л байна. Энэ механизмыг хүлэмжийн хийг ихээр ялгаруулдаг 15 салбарт хэрэгжүүлэх боломжтой бөгөөд манайх сэргээгдэх эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлж хүлэмжийн хийгээ бууруулах боломжтой гээд бүр Японтой анхны түншлэлийн хэлэлцээрийг хийгээд араасаа 17 орон дагуулжээ. Анх Монгол Улс 2016 оны есдүгээр сард хүлэмжийн хийн ялгарлын анхны бууралтаа нийт 157 кредит гэж тооцуулжээ. Харин 2017 оны аравдугаар сарын 24-нд болсон Монгол, Японы хоёр талын хамтарсан хорооны гишүүдийн хурлаар Дарханд хэрэгжиж байгаа 10MB-ийн нарны цахилгаан үүсгүүрт станцын төсөлдө 8947 кредитийг тооцуулж авчээ. Эндээс урьдчилсан тооцоогоор жилд 14.76 тонн CO2-ийг бууруулахаар байгаа аж. 

“Парисын гэрээ”-г батлан, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх, нүүрстөрөгч бага ялгаруулдаг технологи ашиглахад чиглэсэн арга хэмжээ, хөрөнгө оруулалтын хүчийг ашиглах тухай түүхэн гэрээг 195 улс үндэстний харилцан тохиролцсоноор байгуулахад Монгол Улс багтсан. ХБНГУ-ын Бонн хотноо 11 дүгээр сарын 6-17-нд болсон хурлаар манай төлөөлөл уур амьсгалын өөрчлөлтийн Монгол Улсад үзүүлж буй нөлөөлөл, давтамж өндөрссөн байгалийн гамшиг, гарз хохирлын талаар баримт дурьдаад, үүнтэй тэмцэх арга хэмжээний хүрээнд Монголын Засгийн газар NDC Partnership (Парисын хэлэлцээрт оруулах хувь нэмрийг хэрэгжүүлэх олон улсын түншлэл) байгууллагын дэмжлэгтэйгээр Үндэсний оруулах хувь нэмрийг тодорхойлж, албан ёсны баримт бичгийг боловсруулах ажлыг эхлүүлж, үүнд дасан зохицох, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах давхар үр ашигтай үйл ажиллагаануудыг түлхүү анхаарахын зэрэгцээ нар, салхины сэргээгдэх эрчим хүчийг дэмжих замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний зорилгоо нэмэгдүүлэхээр ажиллаж байгаагаа илэрхийлсэн юм. 

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог Ерөнхийлөгчийн харьяанд байхад үндэсний хөрөнгөтнүүд, үндэсний үйлдвэрлэгчид, шилдэг технологичид бодлогоо уралдуулж хийж бүтээснээ бодитоор үзүүлж бахархдаг байсан. Гэтэл энэхүү Үндэсний хороог Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэлдээ авснаар ямар үр дүн гарсныг, одоо ямар үр дүн гарч байгааг мэдээлэхэд тун ч чамлалттай болоод байна. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны 12 дугаар сарын 19-нд “Нийслэлийн агаарын бохирдлын 80 хувийг 220 мянган айл өрх, 3100 уурын зуух бүрдүүлдэг. Одоогоор 20 мянга орчим айл өрх цахилгаан халаагуур хэрэглэж байгаа нь нүүрсний хэрэглээг 5 хувиар бууруулж байгаа юм. 2019 он гэхэд 113 уурын зуухыг буулгаж төвийн дулаанд холбож дуусахад түүхий нүүрсний хэрэглээ 10 хувиар буурна” гэж мэдэгдсэн. Мөн шинэ оны эхний чуулганы нэгдсэн хуралдаан дээр гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл хийхдээ бодлого зорилтоо танилцуулсан. 

Тухайлбал, БНХАУ-ын Засгийн газраас олгох 350 сая юанийн буцалтгүй тусламжаар “Ногоон нуур орчмын түр суурьших орон сууцны хотхон” төсөл санаачилж, гэрээний нөхцөлийг тохирох, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, төслийг шуурхай эхлүүлэхээр ажиллаж байна. Дээр дурдсан 1000 айлын орон сууц баригдсанаар газраа чөлөөлсөн иргэдийг түр суурьшуулах байраар хангахаас гадна, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн иргэдэд олгодог түрээсийн зардлаас хөнгөлөх боломж үүсэх юм байна. БНХАУ-аас олгох 2 тэрбум юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд хэрэгжүүлэх инженерийн болон нийгмийн дэд бүтэц бүхий бичил дэд төвүүд байгуулах төсөл болон Улаанбаатар хотын гэр хорооллын орчмын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ажил хийхээр төлөвлөсөн.

Засгийн газар өөрийн эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр болж Монгол Улсын 2017 оны төсвөөс 111 тэрбум төгрөгийг,  Монголбанкнаас зээлийн үндсэн төлөлтийг буцаан таталгүйгээр 192 тэрбум төгрөгөөр ипотекийн зээлийг дахин санхүүжүүлсэн. Энэ оны хувьд Засгийн газраас 120.0 тэрбум төгрөг, Монголбанкны зээлийн эргэн төлөлтөөс 180.0 тэрбум төгрөг санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Харин зээлийн нөхцөл ямар байх тухайд хамгийн их анхаарал татаад байгаа. Одоогийн шалгуурын хугацаа, урьдчилгаа, хүүгийн өөрчлөлт ямар байх вэ гэдэг нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын хувьд олон нийтээс оноо авах онцгой үзүүлэлт байх төдийгүй утаанаас салах хамгийн дөт замыг хэр хурдан хугацаанд оновчтой менежментээр хийх нь гол сорил болоод байна.

УИХ-ын 2016 оны 12 дугаар тогтоолоор Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдсанаар гэр хорооллын дахин төлөвлөлтөөс орон сууц худалдаж авсан иргэдэд ипотекийн зээлийг 5 хувийн хүүтэй олгох боломжтой болсноор тус төслийн орон сууцны борлуулалт харьцангуй сайжирч байна гэж Ерөнхий сайд мэдээлсэн. Хэрэв бүхэлдээ ипотекийн зээлийг ийм хүү рүү оруулж чадвал том ахиц болно. Яаж ч бодсон иргэдээ орон сууцанд оруулаад байвал утаа багасах уу. Утаа багасахаар нь амны хаалт, зуух, халаагуур тараагаад байх уу гэдгийг заавал удирдагч гэлгүй жирийн иргэн хэлээд өгнө. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд МАН дахь “мартагдашгүй” 32-ын бүлэг, есхөн гишүүнтэй гэж чамлахааргүй олон нийтийн дэмжлэгтэй сөрөг хүчин, утаатай тэмцэхийн төлөө УИХ-ыг тараах санаачилгыг дэвшүүлсэн Ерөнхийлөгч гээд дэндүү “том дайсанууд” бий. Улс төрийн уугисан “дажин”, утаа хоёртой тэмцэхээс илүүтэй ёстой л шуурган галын дундуур зүтгэж тэмцэж “өнөөгийн өндөрлөг”-т хүрсэн У.Хүрэлсүх Засгийн газрын 100 дахь хоногоо тун хүнд нөхцөлд “тэмдэглэн өнгөрүүлэх” бололтой. Яагаад гэвэл “100 хоногийг нь тэмдэглүүлэхээс өрсөн” Засгийн газрыг унагаах тухай хэдийнэ яриад эхэлжээ. Гэвч эрх ашгийн хуваарилалтаа зөв тооцолж, өөрийн очиж ажиллах цэгээ бодитоор тодорхойлж омгоо дарж олноо бодож явбал эдийн засгийн хүнд нөхцөлд төрөөрөө, намаараа тоглуулахгүй байх гарц ч түүнд бий. Харин нөхөд, найзууд бол байхгүй шүү, энэ замыг Та өөрөө сонгосон. “Улстөрд найз байхгүй. Ухнаагийн Хүрэлсүхэд бүр ч найз байхгүй” гэдэг үг өөрт тань дуулдсан л байлгүй дээ.

Оргилмаа

М.Оюунчимэг: Б.Хурцтай холбоотой өргөдөл гомдлыг прокурорын байгууллагад шилжүүлсэн
М.Оюунчимэг: Б.Хурцтай холбоотой өргөдөл гомдлыг прокурорын байгууллагад шилжүүлсэн
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​