fbpx Саарал жагсаалтын хариуцлагаас Сангийн сайд сугараад үлдэх үү?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76
Огноо
Унших
4 минут 54 секунд

Саарал жагсаалтын хариуцлагаас Сангийн сайд сугараад үлдэх үү?

Монгол даяараа хэд хоногийн турш ФАТФ-ын саарал жагсаалтын талаар ярилаа. УИХ-ын дарга Г.Занданшатар зарим албан тушаалтанд хариуцлага тооцох тухай ч ярив. Эхнээсээ ажил хэрэг болж байх шиг байна.

Энэ завсарт нэг ойлгомжгүй зүйл болж байх юм. Саарал жагсаалтын хариуцлагыг хүлээх албан тушаалтнуудын эхнээсээ нэг, хоёрт бичигдэх ёстой хүн үлдчихлээ. Тэр бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатар юм.

Энэ хүнтэй хариуцлага ярих бүү хэл, үлдчихээд барахгүй сонин сонин юм яриад сууж байгаа юм.

Тэрээр Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад орсны дараа “…Ний нуугүй ярихад буруу бодлого, үйлдэл саарал жагсаалт руу оруулсан. Хамгийн том нөлөө үзүүлсэн нь Ил тодын хууль. Бид цаашид ийм байдалд орохгүйг хичээж ажиллах ёстой. Бид ФАТФ-ын дараагийн хурлаар саарал жагсаалтаас гарах төлөвлөгөөтэй байна. Дараагийн хурал нэгдүгээр сард болно. Түүний дараагийнх нь зургадугаар сард болно. Түүнээс өмнө Засгийн газар төлөвлөгөө гаргаж ажиллах юм” гэж байна.

Засгийн газар хамаг буруугаас шилгээх нь зөв байх л даа. Бодлого ч биз. Гэхдээ ФАТФ-ын сүүлийн сануулга, сая саарал жагсаалтад оруулсан шалтгааныг дурдсан зөвлөмж одоогоос нэг жил арван сарын өмнө ирсэн шүү. Тэр үед У.Хүрэлсүх Ерөнхий сайд болчихсон, Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилчихсон үе.

Гэтэл өнөөдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гуай саарал жагсаалтын талаар гэнэт мэдсэн хүн шиг, тэнгэрээс гэнэт буучихсан амьтан шиг яриад сууж байгаа нь ихээхэн ойлгомжгүй байгаа юм. Монгол Улсад Засгийн газрын тухай хууль гэж бий. Тэр хуулийн Дөрөвдүгээр бүлгийн 20 дугаар зүйлд сайд нарын эрхлэх ажил үүргийн  хуваарийг нарийн нягт заагаад өгчихсөн. Уг хуулийн 20.5.6-д Сангийн сайдыг “…Макро эдийн засгийн бодлогын төлөвлөлт, зохицуулалт; улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийн асуудал; санхүүгийн зах зээл, төсвийн орлого, зарлага, өрийн удирдлагын асуудал; нэгдсэн төсвийн талаарх судалгаа, төлөвлөлт; төсвийн хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, санхүүжилтийн үйл ажиллагаа; улсын болон орон нутгийн төсвийн зарцуулалтын хяналт; зээл, тусламжийн нэгдсэн бодлого; нягтлан бодох бүртгэлийн бодлого; гаалийн бодлого; татварын бодлого; даатгалын бодлого; хилийн боомтын хөгжлийн асуудал; төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах бодлого; агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал”-ыг хариуцна гээд заагаад өгчихсөн. Хар даа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “…Бодлогыг барих ёстой” л гэсэн байгаа биз. Ерөөсөө энэ саарал жагсаалт бол Үндэсний бодлогын зөвлөлийн дарга, сайд Ц.Нямдоржийн хамт Ч.Хүрэлбаатарын нэн түрүүнд анхаарах ажил нь мөнөөс мөн.

Ер нь Ч.Хүрэлбаатарын хувьд У.Хүрэлсүхийн Засгийн газрын эрх дураараа нэг хүн нь болсон гэдэг юм. Энэ талаар удахгүй өгүүлэмз.

Энэ хүн Монгол Улсын гадаад өр, бондын өрийг төлөх үед баатрын дүрээр “..Би” гээд л гарч ирдэг. Харин улс тааруухан асуудалд холбогдохоор “…Би биш тэд” гээд нулимж суух аж. Саарал жагсаалтад орсон явдалд хамгийн түрүүнд буруутаад байгаа Монголбанк энэ сайдаас мэдээллээ нуугаад байдаг юм бол өөрөө олоод мэдчих бололцоо түүнд бас байгаа. Үүнийг өөрөө мэднэ.

“…Ямбыг эдэлсэн бол ялыг нь үүрэх ёстой” гэж нэг сайхан үг бий. Монгол Улс саарал жагсаалтад багтахгүй байх боломж, цаг хугацаа байсан. Үүнийг Ц.Нямдорж ч, Ч.Хүрэлбаатар ч ашиглаагүй, ажиллаагүй. Ингэж л ойлгох ёстой. Нэг жил арван сарын хооронд тамгыг нь атгаж, бодлогыг нь зангидсан сайд юу эсийг хийхэв дээ. Болох л байсныг олон хүн хэлж байна.

Гэвч тэр болгоогүй. Өнөөдөр тавлаад сууж байдаг. Тиймээс саарал жагсаалтын хариуцлагыг Сангийн сайдтай заавал ярих учиртай юм.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Л.Болдын 300 000 ам.долларын залилангийн хэрэг сөхөгдөв
Л.Болдын 300 000 ам.долларын залилангийн хэрэг сөхөгдөв
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​