Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын нэг нь Эрдэнэт үйлвэрийг хувьцаат компани болгох тухай юм. Зарим эх сурвалжийн мэдээлж байснаар нийт хувьцааны 10 хувийг ард түмэндээ эзэмшүүлнэ гэсэн мэдээлэл байгаа юм. Засгийн газрын хуралдаан эхлээд байгаа бөгөөд “Эрдэнэт” үйлдвэрийг хувьцаат компани болгох, тодорхой хувийг иргэдэд давуу эрхийн хувьцаа болгон эзэмшүүлэх тадаар хэлэлцэж шийдвэр гаргажээ. Дээрх шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулж эхлээд “Эрдэнэт” үйлдвэрт олон улсын аудит оруулж, үнэлгээ хийлгэн, үнэ цэнийг нь тодруулах зэрэг ажлыг хийх аж. Энэ хүрээнд нийтдээ 10 гаруй ажлыг хийх даалгавар өгөгдөж буй юм байна. Энэ асуудлыг Засгийн газар дараа нь УИХ-д оруулж, эцэслэн шийдүүлэх юм байна.
Засгийн газрын өнөөдрийн хуралдааны бас нэг анхаарал татсан асуудал нь өвөл хаврын хурдан морины уралдааныг хориглох тухай бөгөөд хуралдаан одоо үргэлжилж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.