fbpx УИХ-д юу тохиолдоод байна аа?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76
Огноо
Унших
9 минут 22 секунд

УИХ-д юу тохиолдоод байна аа?!

Төрийн мэдээлэл эмхэтгэлийн нэгэн дугаараас ЗАЛРУУЛГА хэмээн томоос том бичсэнийг олж харав. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг ингэж ингэж залруулж байна гээд төгсгөлд нь “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакц, Төрийн ордон” гэжээ. Юу болох нь энэ вэ? Хаана ч залруулга гарч болно. Харин хуулийг эцсийн байдлаар нийтэлдэг Төрийн мэдээлэл сэтгүүлд Залруулга хэн хийх билээ гэх хачин бодол салж өгдөггүй.

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ахлуулдаг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакци нь зөв л хянасан байдаг байгаа даа. Үндсэн хуульд “Хууль тогтоох эрх мэдлийг зөвхөн Улсын Их Хуралд хадгална гэж заасан байтал яахаараа УИХ-ын Тамгын газар нь дур мэдэн хуульд залруулга хийж, засвар оруулав. Ялангуяа Ус бохирдуулсны төлбөрийг бууруулсан, нэмсэн гэж жил дамнан маргаж 2019 оны 5 дугаар сарын 2-нд Улсын Их Хурлаас баталсан хууль буруу байсан уу? Буруу байлаа гээд хэрэгжиж эхлээд бүтэн дөрвөн сар өнгөрсний дараа Улсын Их Хурлын Тамгын газар нь хуульд засвар оруулах эрхтэй юу? 

Ингээд бодож эхэлтэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаануудын үеэр гарсан алдаанууд арай л ихдээд байх шиг “хуран цуглаадхав”. 

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11.1.1-д зааснаар “Улсын Их Хурлын үйл ажиллагаанд Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх ажлыг зохион байгуулах” нь Улсын Их Хурлын даргын үүрэг, мөн хуулийнх нь 41.1.2-д зааснаар “нэгдсэн хуралдаан даргалагчид хууль, дэгийн асуудлаар зөвлөх” нь УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гэсэн байдаг.

Үүнтэй холбоотой нэг жишээ дурдъя. 2019 оны аравдугаар сарын 4-ний баасан гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ард нийтийн санал асуулга явуулах тухай Улсын Их Хурлын тогтоолд тавьсан хоригийг хүлээж авах эсэх асуудлыг хэлэлцсэн. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх асуудлаар санал хураагаад хүлээн авах нь зүйтэй гэж УИХ үзсэн. Түүний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар Ерөнхийлөгчийн хоригийн тухай гээд УИХ-ын тогтоол уншиж танилцуулаад “Эцсийн найруулга дээр саналтай гишүүн байна уу? Эцсийн найруулгыг сонссонд тооцлоо” гэсэн. Тэгснээ “энэ тогтоолыг баталъя” гээд санал хураах юм. Өөрөөр хэлбэл, Г.Занданшатар тогтоолоо батлуулалгүй эцсийн найруулга сонсоод дэгээ зөрччих нь тэр. Өнөөх хуралдаан даргалагчид хууль, дэгийн асуудлаар зөвлөх ёстой Ерөнхий нарийн бичгийн дарга нь таг. Зөвлөсөнгүй.

Бүр хачирхалтай нь УИХ-ын тогтоол батлах асуудлаар явуулсан санал хураалт нь унахад нэг гишүүн горимын санал гээч юм гаргаад дахин санал хураатал горимын санал нь бас л унасан. Тэгтэл дахиад өөр нэг гишүүн дахиад горимын санал гаргахад нь УИХ-ын дарга Г.Занданшатар “Дахиад санал хурааж болох юм уу?” гээд Тамгын газартаа хандсан боловч хариулчих хүн олдохгүй байгаа бололтой нэлээд удсаны эцэст “УИХ батлах үүрэгтэй, хураах ёстой” гэсэн зөвлөгөө өгөв. 

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10.2-т “Гишүүнээс зөвхөн хэлэлцэж байгаа асуудлаар болон тухайн асуудлыг хэлэлцэх дараалал, журмын талаар гаргасан саналыг горимынх гэх бөгөөд түүгээр нэг удаа санал хураана. Энэ хуулийн 4.4-т заасны дагуу хэлэлцэх асуудалд ороогүй болон хуультай зөрчилдөх асуудлаар санал гаргасан бол санал хураалт явуулахыг хориглоно” гэж заажээ. Үүнээс үзвэл дахин санал хураахыг хуулиар хориглосон бөгөөд дахин санал хураах нь хуультай зөрчилдөхөөр байх тул УИХ-ын Тамгын газрын зөвлөгөө хууль зөрчсөн болж таарч байгаа юм. 

Хуулиа мэдэхгүй Г.Занданшатар дарга нь горимын саналаар дахин санал хурааж хууль зөрчив. Уг нь нөгөө хууль, дэгийн асуудлаар зөвлөх үүрэгтэй Тамгын газрынЕрөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан уг хуралдаанд сууж байгаа харагдсан боловч өөрөө зөвлөгөө өгсөнгүй. Оронд нь түүний орлогч, гавьяаны амралтдаа гарсан ч энэ албыг хашиж буй н.Цогтсайхан гуай УИХ-ын даргад хууль бус зөвлөгөө өгч “аврав”. 

Хуулиар зөвлөгөө өгөх үүрэг хүлээсэн албан тушаалтан болох Л.Өлзийсайхан хариуцлагаас зугтав уу? Эсхүл, хариуцлагын асуудал яригдвал Төрийн албаны хууль зөрчин томилогдсон, тэтгэврийн хүн учраас орлогчоо золиослохоор тооцов уу? Ямартай ч УИХ-ын үйл ажиллагаанд Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх ажлыг зохион байгуулах үүрэгтэй УИХ-ын дарга Г.Занданшатар хууль зөрччихлөө. Хууль тогтоогчид түүнд захирагдаад л алдаатай нь хамт хуралдсаар байгааг харах, хянах хүн, байгууллага байгаа эсэх нь ч тун тодорхойгүй. Энэ бол Төрийн эрх барих дээд байгууллага. Тэнд юу болоод байна аа?!

Алдаанд том, жижиг болон эрхэлж буй албан тушаалаар нь “том хүний алдаа”, “бага хүний алдаа” гэж байдаггүй. Алдах эрхгүй байгууллага бол Монгол төрийн хуулийг манлайлан биелүүлэх үүрэгтэй УИХ-ын Тамгын газар. Тэднээр зөвлүүлдэг УИХ доторх алдаа оноог иргэд сонгогчид өдөр тутам хэлэлцдэг. Харин иргэдийн төдийлөн нарийн мэдэхгүй УИХ-ыг хэлэлцэх явцад гарсан хуулийн зөрчил, алдаа, УИХ-ын даргын гаргасан алдааг хэн хянадаг бол? 

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг хэлэлцэх явцад хууль зөрчсөн олон асуудал гарах боллоо. Энэ бүхэнд УИХ-ын Тамгын газар нь зөвлөгөө өгсөн үү. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хоёр арга зам байгаа” гээд бас л хууль бус юм ярьж харагдав. Хэн ч түүний энэ ноцтой алдааг шүүмжилсэнгүй.

Цаашид хуулийг эцсийн байдлаар “өлгийдөн” авч иргэдэд хүргэдэг Төрийн мэдээлэл эмхэтгэлд “Залруулга залраад” байвал УИХ-ын баталсан хуульд хэн залруулга, засвар хийгээд байна гэж ойлгох болж байна?

Одоогоос таван сар орчмын өмнө 2019 оны тавдугаар сарын 24-нд “Гишүүд сахилга, хариуцлагагүй байвал УИХ өөрөө тарах асуудлыг тавьж болно” гэж чуулганы индрээс хэлснээс хойш ёстой л “Морио гомдоосон Монгол” гэгчээр түүний, Тамгын газрын алдаа илүү тод анзаарагдах болчихсон. Хориод хоногийн өмнө МАН-ын бүлгийн хурал дээр УИХ-д хэчнээн их “хайртай” ч хууль зассан болон Үндсэн хуулийн Цэц дээр тогтоогдох түүхэнд үлдсэн эрхэм гишүүн Ц.Нямдорж “Занданшатар аа, энэ УИХ-ыг тараавал би та нарын эсрэг ажиллана шүү. Чи хэт хүний үгээр явж энэ парламентыг самарч гүйцлээ” гэж хатуухан шүүмжилснийг хэвлэлүүд мэдээлсэн. Хэдийгээр бүлгийн хурал хаалттай ч Ц.Нямдорж гишүүний хэлээгүй үгийг хэлсэн болгож мэдээлнэ гэж байхгүй. 

Хэдэн жилийн өмнө “Эрүүгийн хуулийн нэг заалт алга болчихлоо” гээд бөөн дуулиан дэгдэж УИХ-ын Тамгын газрын удирдлагууд хариуцлага хүлээж байсан гашуун түүх бий. Түүн лугаа адил хууль залруулаад байгаа, УИХ-ын даргаар хууль зөрчүүлээд байгаа Тамгын газрын удирдлагуудад хэзээ хариуцлага тооцохвэ? Магадгүй УИХ-ын дарга Г.Занданшатарын хууль зөрчсөн үйлдлүүдийг Үндсэн хуулийн Цэцэд өгч огцруулж байж УИХ-ын үйл ажиллагаа хуулийн дагуу явагддаг болох уу? Ийм чадамжгүй, алдаа олонтой парламенттай мөн л дахиад найман сарыг тэвчих болж байх шив. УИХ-д юу тохиолдоод байна аа? 

Оргилмаа 

“CU”, “Circle K”-д уриалах нь: Сурагчдад газтай ундаа битгий зараач
“CU”, “Circle K”-д уриалах нь: Сурагчдад газтай ундаа битгий зараач
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​