"Хосбаатар" сан болон "Жудаг" группээс санаачилан 2018 оны 01 сарын 20 ны өдөр 14 цагт АСА циркид Шилдэг 16-н бөхийн халз барилдааныг зохион байгуулах гэж байна.
Барилдаан сугалаагаар явагдах бөгөөд нэг бөх 3-н барилдаан хийнэ. Гэхдээ гурван өөр хүнтэй барилдана. Нэг даваа 1 сая төгрөг бөгөөд 3 давсан бөхчүүд хоорондоо нэг барилдаад давсан нь 3 сая төгрөг авна.
Тус барилдаанд барилдах бөхчүүдийн нэрсийг удахгүй зарлана.
Мөн бөмбөрцөгийн хоёр хүчтэн хоорондоо халз 3-н удаа барилдана.
Даваа бүр нь 1 сая төгрөг байх болно.
Жич: Би барилдахгүй
Нийт шагналын сан 30 000 000 төгрөг
Билет үнэ 30 000 төгрөг
Билетийг удахгүй борлуулж эхлэнэ.
Дашрамд барилдаан зохион байгуулах эрх олгосон, Монголын Үндэсний бөхийн холбоо, болон барилдах гэж байгаа бөхчүүддээ баярлалаа.
Монгол Үндэсний бөхийнхөө хөгжлийн төлөө хийж буй бидний нэг алхам юм.
Та бүхэндээ талархлаа.
Монгол бөхийн босоо цагаан хийморь өнө мөнхөд ивээх болтугай.
Монгол улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар