fbpx У.Хүрэлсүх: …КОНЦЕССДОНО, ЖДҮ-днэ… ИЙМ ТӨР БАЙЖ БОЛОХГҮЙ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76
Огноо
Унших
11 минут 35 секунд

У.Хүрэлсүх: …КОНЦЕССДОНО, ЖДҮ-днэ… ИЙМ ТӨР БАЙЖ БОЛОХГҮЙ

Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх өнгөрөгч даваа гаригт мэдэгдэл хийсэн. Уул уурхайтай холбоотой асуудлуудыг цэгцлэх 

үүрэг өгөхийн хажуугаар намынхаа зарим нөхдөд хатуу сануулга өгөв. Тэрээр “Хулгай хийнэ, хүн амины хэрэг, хүчингийн хэрэгт холбогдоно, концессдоно, ЖДҮ-днэ ер нь та нар бүх юмыг хийж байгаа. Ийм төр байж болохгүй. Цаашдаа Монголын төрд олигархи, хулгайч нар сонгогдох ёсгүй. Хэн нь хулгайч вэ гэдгийг ард түмэн мэддэг болсон” гэдгийг онцоллоо. МАН-ын даргын энэ үг цаагуураа асуудалд холбогдсон гишүүдэд манай нам боломж олгохгүй гэдгийг зарлачихлаа.

2020 оны УИХ-ын сонгууль хаяанд ирсэн. Намууд дотооддоо хөдөлгөөн орж, сонгуулийн асуудлаа яриад эхэлсэн. Тойрог хуваарилалт ч ил далд хэлбэрээр яригдах болов. Харин МАН-аас хүчингийн хэрэг, ЖДҮ, концесст холбогдсон гишүүд лав л нэр дэвшихгүй болж байгаа юм байна. МАН-ын дарга У.Хүрэлсүхийн “хар жагсаалт”-д орсон гишүүдийн мэдээллийг хүргэе.

КОНЦЕССДОНО

Мэргэжлийн Засгийн газрын үед буюу 2017 онд танхимых нь гурван сайд, МАН-ын гурван гишүүн өөрстэйгөө концессын гэрээ байгуулсан байдаг. Энэ нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагах нэг шалгаан болсон юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт 77 тэрбум, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр 78 тэрбум, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат 162 тэрбум төгрөгийн концессын гэрээг өөрсдийн хамаарал бүхий компанитайгаа байгуулсан байдаг.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт  77 тэрбум

-“Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэлт” төслийг концессоор хэрэгжүүлэхээр “Алтай трест” ХХК-тай Концессын гэрээний хэлэлцээг 2016 онд эхлүүлж байжээ. Ингэхдээ тухайн үеийн барилга угсралтын ажлын өртөг 22 сая ам.доллар дээр барилга угсралтын ажилд хяналт тавих зөвлөхийн зардалд 597 мянган ам.доллар, зээлийн хүү найман сая 870 мянган ам доллар нэмэгдэж, нийт төсөвт өртөг 31.7 мянган ам.доллар болжээ. Энэ нь төгрөгт шилжүүлбэл 77 тэрбум төгрөг юм. Сайд асан С.Бямбацогтын хамаарал бүхий “Алтай трест” компани нь ийнхүү 77 тэрбум төгрөгийн концессийг авч чадсан байдаг.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр 78.7 тэрбум

МАК компани Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станцын төсөл дээр шууд концессын гэрээ байгуулсан байдаг. Төсөвт 78.7 тэрбум төгрөг юм. Түүнчлэн төслийн хүрээнд түүний компанийн эзэмшилд хууль бусаар очсон Цагаан суваргын орд газрыг эрчим хүчний системд холбох талаар ч яригдаж байв. Энэ төслийн эргэн төлөлтийг 2018, 2019 онуудад хийхээр гэрээнд тусгасан.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат  162 тэрбум

Түүний хамаарал бүхий “Засагт чандмань майнз” ХХК 162 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий “Дорноговь аймгийн Сайншанд сум болон Дэлгэрэх сумдыг холбосон 130км хатуу хучилттай авто зам”-ын төслийг хэрэгжүүлэхээр болсон байдаг. Энэ төсөл нь эдийн засгийн хувьд улсад үр ашгаа өгөх нь тодорхойгүй, стратегийн хувьд төдийлөн ач холбогдолгүй төсөл бөгөөд эргэн төлөлтийг концесс эзэмшигчийн 2020-2026 онд улсын төсөвт төлөх татвараас суутгахаар гэрээнд тусгасан байна. Түүнчлэн, Засгийн газраас саяхан Ж.Мөнхбатын концесс гэрээг цуцлах шийдвэр гаргасан байдаг.

ЖДҮ-ДНЭ

ЖДҮ-гийн асуудлыг хуулийн байгууллагаас шалгаж, таван гишүүнийг эхний удаад яллагдагчаар татсан ч хэргийг нь замхруулах ажлыг МАН-ынхан хийж эхэлсэн байдаг. Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан тухайн үед “ЖДҮХС-гаас зээл авахаар өгсөн 1041 материалыг шаардлага хангахгүй гэж анхан шатнаас хассан байна. Зээлийг 134 ААН-д өгсөн. Материал маш их дутуу байсан ч гишүүд зээл авсан. Тэгэхээр тэгш бус байдлын зарчим алдагдсан байгаа юм. Дээрээс нь зээл авсан 134 хүн нь анхан шатнаас хасагдахаар материалд зээл авсан учраас энэ бол албан тушаал урвуулан ашиглах гэмт хэрэг мөн” гэдгийг тодотгосон байдаг.

УИХ-ын гишүүн Б.Батзориг 1.4 тэрбум

– Өөрийн эхнэрийн эзэмшлийн “Тээвэр ачлал” компаниас 1.4 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Мөн дараахан нь түүнтэй холбоотой “Наму дэвжих” хэмээх компани ч гарч ирж байв. Тэрээр энэ асуудлаас бол ХХААХҮ-ийн сайдын албан тушаалаас буусан. Мөн УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцсэн нь эрх баригч намынхан явуулаагүй.

УИХ-ын гишүүн Г.Солтан 950 сая

“Монгол Шаазан” ХХК-иараа дамжуулан 950 сая төгрөгийн санхүүжилт авсан байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар тэрээр малын тэжээлийн үйлдвэр эрхлэхээр төсөл бичиж, өөрийн хамаарал бүхий компанид 950 сая төгрөгийн санхүүжилт авсан байдаг билээ.

УИХ-ын гишүүн  Д.Дамба-Очир 1.2 тэрбум

Тэрээр “Сапфир стоун” ХХК-иараа дамжуулан ЖДҮХС-аас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан. Бүх зээл барьцаатай байхад ганцхан Д.Дамба-Очир гишүүний зээл барьцаагүй байжээ. Мөн тэрээр өөрийн компаниа дүүгийнхээ нэр дээр шилжүүлж, дүү нь М гэгч иргэнтэй нийлж уул уурхайн хайгуул хийх зориулалтаар зээл авсан байдаг.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа  800 сая

Тэрээр сонгон шалгаруулалтаас хасагдсан ч албан тушаалаа урвуулан “Доктор МЭИК” компанидаа 800 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэрийг ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригоор гаргуулсан байдаг. Түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах асуудлыг хэлэлцсэн ч намынхан нь хамгаалж үлдсэн билээ.

УИХ-ын гишүүн Л.Энхболд 950 сая

Өөрийн бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор Х тайлантай аж ахуйн нэгжийн нэр дээр зээл авчээ. “Дэлгэр говь” төсөл бичүүлэн 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр 4380 дугаартай төслийг дэмжихийг хүссэн бичгийг ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригт хүргүүлсэн. Үүнийг дэмжин шийдвэрлэж, 950 сая төгрөгийн зээлийг ЖДҮХС-гаас гаргаж өгсөн байна.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 1.9 тэрбум

-Баянзүрх дүүргийн 50 дугаар тойргоос сонгогдсон тэрээр “Газар Агро” ХХК, “Газар Буудай” компанидаа ЖДҮХС-гаас 1.9 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Жилийн гурван хувьтай хүүтэй авсан зээлээ “Газар Капитал”-аараа дамжуулан 36 хувийн хүүтэйгээр эргэлдүүлж мөнгө угаасан уу гэх хардлага, шүүмжлэлийг дагуулаад байсан юм.

УИХ-ын гишүүн Н.Учрал 950 сая

-Сонгинохайрхан дүүргийн 72 дугаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Учрал аав Н.Ням-Осорын эзэмшлийн “Хүннү” группээрээ дамжуулан 950 сая төгрөгийн зээл авсан. ЖДҮ-гийн дуулиан дэгдсэний дараа буцаагаад төлчихнө гэсэн мэдэгдэл хийсэн нь олон хүний дургүйцлийг төрүүлсэн байдаг.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун 950 сая

Дорнод аймгийн 14 дүгээр тойргоос сонгогдсон Х.Болорчулуун нь “Дорнод гурил” компанидаа гурван хувийн хүүтэй татвар төлөгчдийн мөнгөнөөс 950 сая төгрөгийг авч өгсөн. Тэрээр “Би зээл авснаа нуухгүй” гэдэг тайлбарыг өгсөн байдаг.

УИХ-ын гишүүн А.Сүхбат 800 сая

АН-ын гишүүн байснаа МАН-д элсэж, УИХ-ын 2016 оны сонгуулиар 29 дүгээр тойргоос сонгогдсон тэрээр 800 сая төгрөгийг ЖДҮХС-аас “Түгээмэл түмэн хишиг” ХХК-даа авсан байдаг.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар хоёр тэрбум

Тэрээр “Эпато Анарваан” ХХК, “Ти Эс Эм” ХХК-даа хоёр тэрбум төгрөгийн зээлийг ЖДҮХС-гаас авсан. Я.Содбаатар хариуцлагаа хүлээж, ЗТХ-ийн сайдын албан тушаалаа өгч байв. “Эхнэр зээл авсан. Надад хамаагүй” гэдэг тайлбарыг тухайн үед өгч байв.

УИХ-ын гишүүн О.Батнасан 950 сая

Ховд аймгийн 36 дугаар тойргоос УИХ-д сонгогдсон. Тэрээр төрсөн дүү О.Ганбаатарынхаа нэр дээр “Топ кондитер” гэх компаниар дамжуулан 950 сая төгрөгийн зээл авчээ. Энэ талаар “Махны үйлдвэр барьж байгаа. Зээлээ эргүүлээд төлчихнө” гэсэн тайлбар өгсөн байдаг.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг 800 сая

Тэрээр өөрийн дүү Б.Одончимэгийн үүсгэн байгуулсан “Сингапурхэльткейр сентр ХХК “компанийнхаа нэр дээр 800 сая төгрөгийн зээл авсан байна. Тэрээр энэ тухай “Миний төрсөн дүү зээл авсан нь үнэн. Гэхдээ миний ямар ч нөлөө байхгүй” гэжээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр  300 сая

-Тэрээр “Мондем” компанийнхаа нэр дээр ЖДҮХС-гаас 300 сая төгрөгийн зээл авсан байна. АТГ-д мэдүүлсэн ХОМ-т “Мондем” компанийн 80 хувийг эзэмшдэг гэжээ. Бас нэг анхаарал татахуйц зүйл нь “Мондем” ХХК 2013-2015 оны хугацаанд ямар нэгэн үйл ажиллагаа эрхлээгүй байдаг.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн  700 сая

-Тэрээр өөрийн хамаарал бүхий “Спа цогцолбор” ХХК-ийн нэр дээр тус сангаас 700 сая төгрөгийн зээл авсан байдаг. Түүний ээж “Спа цогцолбор”-ын захирал бөгөөд ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийн зээл авсан гэрээ нь олон нийтэд ил болсон билээ.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь 800 сая

-Тэрээр өөрийн хүүгийн эзэмшдэг “Рэд Стар Клуб” ХХК-ийн нэр дээр ЖДҮХС-гаас 800 сая төгрөг зээл авсан байдаг. Тэрээр Миний хүү Сэлэнгэ аймагт фермерийн аж ахуй байгуулахаар зээл авсан. Надтай ямар ч хамааралгүй компани гэсэн байдаг.

Ийнхүү ЖДҮХС-гаас зээл авсан УИХ, Засгийн газрын гишүүдийн цуваа үргэлжилж байна. Хамгийн сүүлчийн мэдээллээр энэхүү зээлд УИХ-ын 49 гишүүн ямар нэгэн байдлаар холбогдож байна гэсэн байдаг.

Түүнээс гадна МАН-ын генсек, НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалангийн хувь эзэмшдэг компаниуд ЖДҮХС-гаас 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан. Мөн Барилга хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэн “Дархан Мах Корпораци” ХХК-иараа дамжуулан 450 сая төгрөг авсан. Тэгэхээр МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хэлснээр бол эдгээр хүмүүст намааас ямар нэгэн дэмжлэг үзүүлэхгүй, ирэх сонгуульд ч нэр дэвшинэ гэж ярилтгүй болж байна.

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ш.Батхүү хөрөнгөө төрд өгчихлөө, Г.Алтангийн авлагыг хэн төлөх вэ
Ш.Батхүү хөрөнгөө төрд өгчихлөө, Г.Алтангийн авлагыг хэн төлөх вэ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​