fbpx ЖДҮХС-аас гурван удаа зээл авч сонгуулийн шархаа нөхсөн Л.Энхболд одоо үнэнд гүйцэгдэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Манай 76
Огноо
Унших
3 минут 53 секунд

ЖДҮХС-аас гурван удаа зээл авч сонгуулийн шархаа нөхсөн Л.Энхболд одоо үнэнд гүйцэгдэж байна

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хууль бусаар зээл авсан хэрэгт яллагдагчаар татагдан мөрдөгдөж байгаа УИХ-ын гишүүн Л.Энхболд шалгалтын эхний үед “Би зээл аваагүй” хэмээн тас гүрийж байлаа. Гэвч сүүлийн үед мань эр үнэнд гүйцэгдэж байна. Тэрбээр анх 2016 оны 12 дугаар сард өөрийн төрсөн охин Э.Мандухайнхаа нэр дээр бүртгэлтэй “Мийт Экспорт Интернэшнл” компаниар дамжуулан 1 тэрбум 300 сая төгрөгийн зээл авсан байлаа. Тэгээд гурав дөрөвхөн сарын дараа охиныхоо тэрхүү зээл авсан “Мийт Экспорт Интернэшнл” компанийн ихэнх хувьцааг өөрийн туслахаар ажиллаж байсан Э.Чагнаасүрэн гэгчид шилжүүлжээ. Ингэж компаниа яаран бусдад шилжүүлэх болсон нь түүний гэр бүлийнхэн ЖДҮХС-аас хууль бусаар зээл авсан хэргээсээ займчиж бултах санаатай байсан юм байна.

Тэгвэл бас Э.Чагнаасүрэнгийнх нь эзэмшилд байдаг “Хас Говь Транс” компанийн нэр дээр 2018 оны ЖДҮХС-аас 6 дугаар сард 950 сая төгрөг шилжиж орсон байх юм. Мөн энэ үеэр Э.Чагнаасүрэнгийн хамаатнуудын “Жаргалант Харвес” компанийн нэрээр ЖДҮХС-аас 1.2 тэрбум төгрөгийн зээл авчээ. Эдгээр гурван удаагийн зээл болгоных нь цаана  УИХ-ын гишүүн Л.Энхболд өөрөө сууж байсныг одоо мэдэхгүй хүн байтугай шиншилж үнэрлээгүй гудамжны ноход ч бараг үгүй болоод байна. Ийм увайгүй хэргээ Л.Энхболд урьд нь зад эсэргүүцэн “Би хэн нэгэн хүний хувийн компанид зээл олгоход нөлөөлөөгүй. Харин ЖДҮХС-аас зээл авахаар зохих санал хүсэлтээ ирүүлсэн хүмүүст албан бичиг хийж өгдөг байсан” гэх ухааны юм яриад өөртөө ер хир халдаахгүй байв. Гэлээ ч гэсэн цаг хугацааны шалгуураар өдгөө Л.Энхболдын тэр бүх хуйвалдаан, хууль бус зээлийн хэргүүд нь зөвхөн түүний төрсөн охин болон туслахаар ажиллаж байсан Э.Чагнаасүрэнгийн компаниудтай холбоотой гэдэг нь ил болсон тул Авлигатай тэмцэх газрынхан түүнийг эрүүгийн хэргийн яллагдагчаар татан шалгаад одоо бараг дуусч байгаа юм. Өөрөөр хэлбэл, Л.Энхболд нь эгэл жирийн үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөө ЖДҮХС-гийн удирдлага руу зээл хүссэн албан бичиг илгээж байгаагүй, харин зөвхөн өөрийнхөө төлөө хамгийн бага хүүтэй зээлийг тийнхүү албан тушаалаа ашиглан авч байжээ.

Улсын ерөнхий прокророос Л.Энхболд нарын зэрэг УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналтайгаар УИХ-д өргөн мэдүүлсэн боловч харамсалтай нь Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тэргүүтнүүд нь байнгын хороодын хурлыг хаалттайгаар явуулахдаа “Манай гишүүд уван цуван хэрэгтэн болоод явж болохгүй” хэмээн хамгаалж хаацайлсаар авч үлдсэн билээ. Л.Энхболдын хувьд уг нь УИХ-ын  хатавчинд нуугдаж тийнхүү үлдэх ёсгүй байсан юм. Тэрбээр дээрх бүх зээлээ 2016 оны УИХ-ын сонгуульд Өмнөговь аймгаасаа сонгогдохдоо цацсан асар их зардлынхаа шархыг нөхөхөд зориулсан гэж учир мэдэх хүмүүс ярьж байна. Энэ нь үнэний ортой л байж таарна даа. Одоо тэр арга буюу үнэнд гүйцэгдэж байна.

О.Баяр

Шуурхай.мн 

Хотын захирагч хүнсний гол бүтээгдэхүүн болох махны үнэ дээр анхаарч ажиллахаар боллоо
Хотын захирагч хүнсний гол бүтээгдэхүүн болох махны үнэ дээр анхаарч ажиллахаар боллоо
 
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

З.Энхболд: “MCS”, С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг 464 сая тонн нөөцтэй

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Х.Баттулга УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ АН-ын даргад хэлжээ

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Улстөрийн хоёр том хүчнийг самрах ЦУНАМИ айсуй

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Орос цэргийн гэмт хэрэгтэн улс болов

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

Дуучин И.Мишээл Б.Чинбат, Ц.Сарнай нарт зодуулж, дарамтлуулж байсан гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​