fbpx Доржсүрэнгийн Cумъяа "World Masters"-д завсаргүй 4 түрүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Хэзээ
2017/12/17
Унших
0 минут 48 секунд

Доржсүрэнгийн Cумъяа “World Masters”-д завсаргүй 4 түрүүллээ

ОХУ-ын Санкт-Петербург хотноо жин тус бүрийн чансаа өндөр 16 жудоч урилгаар оролцдог Дэлхийн шилдэг жудочдын тэмцээн өнөөдөр эхэллээ.

Манайханаас өнөөдөр 9-н тамирчин хүч үзэн барилдсанаас эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан Д.Сумъяа аваргын Алтан медаль зүүлээ. Тэрбээр ийнхүү "World Masters"-д завсаргүй 4 түрүүллээ. Аваргийн төлөө тэрбээр Японы Ёшида Цүкасатай барилдан нэмэлт цагт торгуулиар ялсан байна. 

Мөн М.Уранцэцэг Бразилийн С.Кояамаг өчих мэхээр ялж хүрэл медаль, Д.Амартүвшин Бразилийн Эрик Такабатакег ялж хүрэл медалийн болзол хангалаа. Хүрэл медалийн төлөө 63 кг-д барилдсан Б.Мөнгөнчимэг, 73-д барилдсан Г.Одбаяр нар ялагдал хүлээсэн байна.

Жинхэнэ аз жаргал хаана оршдог вэ?
Мэндчилгээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
  1. ок

Шинэ мэдээ