fbpx Б.ШИЖИРБАТ ДӨРӨВДҮГЭЭР БАЙРТ ШАЛГАРЛАА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Хэзээ
2017/12/15
Унших
1 минут 37 секунд

Б.ШИЖИРБАТ ДӨРӨВДҮГЭЭР БАЙРТ ШАЛГАРЛАА

Б.Шижирбат дөрөвдүгээр байрт шалгарлаа

“Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын нэг Б.Шижирбат “Asia's got talent”-д амжилттай оролцож, дөрөвдүгээр байрт шалгарлаа.

Тэрбээр шоуны эхний шатанд үзүүлсэн үзүүлбэрээ "Алтан баззер"-ийн эзэн болж,  хагас шигшээд шууд шалгарсан. Улмаар хагас шигшээгээс олон нийтийн санал хураалтын дүнд финалын шатанд үлдэж чадсан юм.

Ийнхүү финалын шатанд  шалгарсан шилдэг есөн оролцогч өнгөрөгч пүрэв гарагт/12.07/ үзүүлбэрээ үзүүлсэн.  Улмаар шоу нэвтрүүлгийн журмаар ялагчийг олон нийтийн санал хураалтаар өчигдөр /12.14/ тодруулав. Тус нэвтрүүлгийн ялагчаар Индонезийн оролцогч “The Sacred Riana” нэртэй илбэчин бүсгүй шалгарлаа. Б.Шижирбатын хувьд хараахан ялагч болж чадсангүй.




Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Би дөрөвдүгээр байрт орсон. Яг үнэндээ эхний өдрөөс эхлээд та бүхэн маань нулимсаа цийлэгнэтэл дэмжсэн, ерөөсөө надад хангалттай. Угаасаа ч анхнаасаа финал хүртэл л явбал болоо, мөрөөдлөө биелүүлэх гэж зүтгэе гэж бодож байсан юм чинь. Яалт ч үгүй надаас ч хамаарахааргүй хүн амын тоо гэдэг хэцүүхэн асуудалтай тулгарчих шиг боллоо. Гэхдээ энэ өнгөрсөн хугацаанд хөгшин залуугүй, нам харгалзахгүй, жалга довны үзэлгүйгээр #agtvOTE8 гэж бусад орны өрсөлдөгч нарыг айтал хашхирцгаасан та бүхэндээ дахин дахин баярлалаа” хэмээн бичжээ.



Жинхэнэ аз жаргал хаана оршдог вэ?
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
  1. iolk

    Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс бид аюулгүй хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгодог. Холбоо барих хаяг: WhatsApp: +33644664081 [email protected] [email protected]

  2. zochin

    bayr hurgey

  3. zochin

    mundag bna bayar hurge

Шинэ мэдээ