fbpx Ирэх оны технологийн өнгө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
10 минут 38 секунд

Ирэх оны технологийн өнгө

Хүн төрөлхтөн технологийн салбарыг зогсолтгүй хөгжүүлсээр өнөөдөр хөгжлийнхөө дээд үед хүрч ирээд байна. Магадгүй үүнээс цааш хөгжил байж болох ч өнөөдрийн хувьд энэ түвшинд нь барьж зогсоох шаардлагатай байж болох юм.

Зарим технологийн инноваци нь бидэнд хорвоо ертөнцтэй өөрөөр харьцах сонголтыг ч шууд тулгаж буй. Тухайлбал, санхүүгийн зах зээлийн нэг оролцогч болоод буй биткойныг олборлоход ашиглаж буй цахилгаан эрчим хүчний өнөөгийн хэрэглээ Европын 20 орны цахилгаан эрчим хүчний хэрэглээнээс ч давсан гэдгийг тогтоосон байна.

2020 он гэхэд 75 тэрбум төхөөрөмж ухаалаг болно

Их Британийн Power Compare платформд дурдсанаар Биткойныг олборлох, дамжуулах зэрэг бүхий л үйл ажиллагаанд ашиглаж буй цахилгаан эрчим хүчний хэрэглээ нь 159 орны цахилгаан эрчим хүчний хэрэглээнээс давсан гэжээ. Харин цаашид Биткойныг олборлоход ашиглаж буй цахилгаан эрчим хүчний хэрэглээн Европын 20 орны цахилгаан эрчим хүчний хэрэглээнээс давсан гэдгийг тогтоосон байна. Хэрвээ Биткойн олборлогчдыг бие даасан улс гэж үзвэл эрчим хүчний хэрэглээгээрээ 61 дүгээр байрт орох аж.

Гэхдээ шинэ үеийн технологи нь бүхий л салбарт өргөн цар хүрээгээр олон олон боломжийг олгож буйг дараах байдлаар тоймлон хүргэе.

КОМПЬЮТЕРИЙН ХҮЧИН ЧАДАЛ ҮЛЭМЖ НЭМЭГДЭНЭ

Энэ бүх өгөгдлийн сан, олон тэрбумаар тоологдох зүйлсийн интернетийн төхөөрөмжийн аль алийг нь компьютерийн хүчин чадлыг үсрэнгүй сайжруулахгүйгээр хийх боломжгүй юм. 1975-2015 онд компьютерийн хүчин чадал хоёр жил тутамд 100 хувь нэмэгдэж байжээ. Харин одоо бол 1.5 жилд хоёр дахин илүү хүчин чадалтай болж буй. Магадгүй тооцоолох хүчин чадлын хэд хэдэн шилжилтийг давж байж квантын тооцоололд хүрсний дараа л компьютерийн хүчин чадал одоогийнхоос хэдэн сая дахин хурдтай болох юм. Гэхдээ л технологийн аваргууд нэгнээсээ урьтаж квантын тооцооллыг өргөн хэрэглээнд нэвтрүүлэхийн төлөө нойргүй шахуу хонож, хэдэн тэрбумаар нь хөрөнгө хаяж байна.

БИДНИЙ ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ ЯВЦ ЭРЧИМЖИНЭ

Кофе уухдаа, гадуур явахдаа, магадгүй стриминг үйлчилгээгээр хөгжим сонсож байхдаа ч найз нөхөдтэйгээ чатлах, нийтийн тээвэрт зорчихдоо картаа уншуулах гэх мэт зуршил болсон бидний үйлдэл хаа нэгтээ серверт бичигдэж байдаг. Олон сая хүний технологиор дамжсан том, жижиг бүхий л үйлдэл нийлсээр асар том дата баазыг бий болгодог. Харин ирэх онд бидний дижитал ертөнцөд бичих түүх улам арвижих нь. Bинут тутамд 900 мянган хүн Facebook нэвтэрч, Twitter-ийн жиргээ 450 мянгаар нэмэгдэж, 156 сая электрон шуудан болон 15 сая тэмдэгт мэдээллийг бид хоорондоо солилцдог гэх сүүлийн үеийн тоо байна. Өөрөөр хэлбэл, технологи бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсноор дэлхийн дата баазын хэмжээ хоёр жилд хоёр дахин нэмэгдэж байгааг гайхах зүйлгүй юм.

УХААЖИЖ БУЙ ТӨХӨӨРӨМЖҮҮД

Ахуйн бүхий л төхөөрөмж ухаалаг утас, ухаалаг цагтай улам олноороо холбогдож, зүйлсийн интернетийн эрин үед улам ойртоно. Улмаар өгөгдөл тэлэхэд зүйлсийн интернэтийн оруулах хувь нэмэр эрчтэй тэлнэ гэсэн үг. Зүйлсийн интернетийн хэрэгсэл, төхөөрөмжүүд өөртөө агуулагдах бичил өгөгдлийн баазаар дамжуулж хүний оролцоогүй хоорондоо холбогдож, мэдээлэл дамжуулна. Автомашин ч 2020 он гэхэд зүйлсийн интернетийн нэг том оролцогч болох аж.

Бараг 250 сая автомашин интернетэд холбогдоно гэх аварга тоо бий. Харин гэрт бол ухаалаг зурагтаас гадна иога хийдэг гудас ч зүйлсийн интернетийн нэг төлөөлөгч болж хувирна гэдгийг Forbes онцолжээ. Ялангуяа, хүссэн хүн бүр л Alexa-ийн чанга яригч шиг дуут туслагчтай болох боломжтой. Гэхдээ энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд, хэдийгээр ухаалаг төхөөрөмжийн тоо нэмэгдэж байгаа ч яг зүйлсийн интернетийн хувьд хөгжил дөнгөж эхлэл төдий байгаа юм. Одоогийн эрчээ алдахгүй явахад 2020 он гэхэд 75 тэрбум төхөөрөмж ухаалаг болно гэсэн таамгийг Лондон дахь IHS санхүүгийн байгууллага хийжээ.

ХИЙМЭЛ ОЮУН УХААН ЦОЙЛОХ ҮЕ

Хүний танин мэдэх, сурах чадварыг компьютерүүд “эзэмшээд” багагүй хугацаа өнгөрлөө. Хиймэл оюун ухаанд гарсан энэ өөрчлөлт ч компьютерийн хүчин чадал, өгөгдлийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх нь мэдээж. Ялангуяа сүүлийн хоёр жилд хиймэл оюуны ухааны бий болгосон өгөгдлийн хэмжээ эрс нэмэгдсэн. Программын тусламжтай компьютерүүд хүний царайг таньж, олон нийтийн сүлжээнд нийтэлсэн мессеж, текстийг уншиж, хариу бичиж, буулгасан тушаал, сэтгэл хөдлөлд ч хариу үйлдэл үзүүлж байгаа нь ирэх онд улам боловсронгуй болно.

РОБОТЫН ГАЛТ ТЭРЭГ ХӨДӨЛСӨН

Автомат төхөөрөмжүүд олшрох тусам хүмүүсийн өмнөөс улам ихийг хийж өгч байна. Өөрөөр хэлбэл, алгоритм, роботууд хүний өмнөөс шийдвэр гаргаж, үүрэг гүйцэтгэж байна. Тэрчлэн үйлдвэрлэлийн салбар ч ажилчдаа роботуудаар орлуулах хувьсгал эхэллээ. Гэхдээ аюултай, бохир орчинд, хүнд нөхцөл дэх ажлын байруудыг нэн түрүүнд роботуудаар орлуулж байна. Тэд хүнийг бодвол хурдан, аюул багатай, хямд төсөр байдаг нь ямар ч үйлдвэрлэгч энэ эринд татагдах нь ойлгомжтойг илтгэнэ. Харин робот хувьсгалын дараагийн бай нь хууль, нягтлан бодох бүртгэл болж байна. Мөн хүнд даацын ачааны машинаас эхлээд тоосго өрөгч, эмч нар ч тун удалгүй робот эриний хөлд үрэгдэх цаг ойрхон байгаа нь цочирдом мэдээ юм. АНУ-ын нийт ажлын байрны 47 хувь нь робот хувьсгалд нэрвэгдэх эрсдэлтэй гэх судалгаа байдаг аж.

ҮЙЛДВЭРЛЭГЧДЭД ҮНЭ ЦЭНЭТЭЙ 3D ХЭВЛЭЛ

Автоматжуулалтын эринд уламжлалт аж үйлдвэрийн салбарт 3D хэвлэл сөрөг нөлөө үзүүлж буй ч бусад салбарт ашиг тусаа өгч эхэлжээ. Уламжлалт аж үйлдвэрт металл, эд материалыг тайрах, багасгах замаар тодорхой хэлбэр дүрсэд оруулдаг. Харин 3D принтер бол нэмэх, арвижуулах маягаар үйлдвэрлэж байна. 3D хэвлэлийн өргөн хэрэглэдэг эд материалд хуванцар, металл, бетон, шингэн, нунтгаас гадна шоколад тэр ч байтугай хүний эд ч тооцогддог. 3D нь уламжлалт үйлдвэрлэлийг бодвол хэлбэр дүрсийг цогцоор нь бүтээдэг тул хэмнэлттэй тусдаг байна.

УЛАМ ХОЛООС СААДГҮЙ ХАРЬЦАНА

Технологитой харьцах арга зам сүүлийн жилүүдэд огцом өөрчлөгдөө. Одоо ч өөрчлөгдсөөр байна. Улам хялбар, улам хол зайнаас харьцах боломжтой технологийн шийдлүүд бий болж буй. Олон үйлдэл, төхөөрөмж дамжиж мэдээлэл авдаг, харьцдаг байсан бол ухаалаг утас, таблетийн тусламжтай эл үйлдлээ хүрэх төдий гүйцэтгэх болсон. Одоо бол Siri зэрэг программын тусламжтай дуу хоолойгоороо дамжуулан харьцах тухай ярьж эхэллээ.

2020 он гэхэд интернет хайлтын 50 хувь дуу хоолойгоор дамжина гэж тооцоолж байна. Мөн 30 хувь нь дэлгэцгүй төхөөрөмжөөр хайлтын программд орох төлөвтэй байгаа аж. Харин энэ бүх үйлдлийг бусад төхөөрөмжид суулгасан Siri, Alexa болон Google Assistant зэрэг программын тусламжтай хийх юм. Тухайлбал, 2018 оноос Alexa BMW-р дамжин хэрэглээнд нэвтрэх бол бизнесүүд хэрэглэгчидтэйгээ харьцах арга замаа улам шинэчилж, VR, AR технологийг дараагийн шатанд аваачна.

ДЭЛХИЙГ ӨӨРЧИЛЖ МЭДЭХ БЛОКЧЕЙН

Өгөгдлийг хадгалах, баталгаажуулах, хамгаалах аргад хамгийн бодитой шийдэл олсон технологи бол блокчейн. Блокчейн нь төвлөрлийг сааруулснаар өгөгдлийн сангийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгааг яруу тодоор харуулж буй. Хэдийгээр хакераас бүрэн хамгаалах хамгаалалт байхгүй ч өгөгдөл хадгалах технологийн аюулгүй байдалд үнэмлэхүй дэвшил гаргасан. Санхүүгийн үйлчилгээ, даатгал, эрүүл мэндийн зарим байгууллага блокчейн технологийг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж байна. Европын холбоо, Умард Америкийн гол банкуудын бараг 90 хувь нь блокчейний шийдлүүдийг судалж байгаа аж.

БИЗНЕСЭЭ УРАГШЛУУЛАХ ПЛАТФОРМУУД

Дижитал ч бай, биет ч бай ямар ч төрлийн платформ бол бизнесийн чухал сүлжээ. Хүмүүс бараа, үйлчилгээ, мэдээлэл авах, солилцох талбар болдог тул платформын үнэ цэнэ улам нэмэгддэг. Гэхдээ платформ бол үйлчилгээгээр хангагч биш. Харин илүү олуулаа, саадгүй, үр дүнтэй, эрсдэл багатай оролцох боломж олгодог. Платформын ачаар л Airbnb, Uber, Amazon ахиж дэвжсэн. Харин Facebook, Twitter-ийн эх суурь нь. Өөрөөр хэлбэл, платформ нь бүхий л төрлийн салбарт бизнес эрхлэгч, үйлчдвэрлэгчдийг өсөж дэвжих боломжоор хангадаг юм. Бизнесийн уламжлалт гэж хэлж болох загвартай Ford ч мөн платформын стратеги хөгжүүлж байна.

З.Гэрэл

Засгийн газрын мэдээ

48000 багшид зориулсан “Монгол хүн” дижитал сэтгүүлийн нээлт боллоо
48000 багшид зориулсан “Монгол хүн” дижитал сэтгүүлийн нээлт боллоо
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​