fbpx Баабар: Намуудыг тараацгаая
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Хэзээ
2017/12/12
Унших
14 минут 23 секунд

Баабар: Намуудыг тараацгаая

Улстөрийн нам


Орчин үеийн дэлхийд улстөрийн намгүй төрт улс бараг байхгүй. Дарангуйллын уламжлалт дэглэмээ хадгалж үлдсэн хэдхэн орныг нэрлэж болно. Хаант дэглэмээсээ салж чадаагүй Саудын Араб, Оман, Бутан, эсвэл цэргийн эргэлтээр улстөрийн намыг хориглосон Нигер, Пиночеттийн үеийн Чили, эсвэл шашнаар дамжин лалын нэгдлийг буй болгодог учир улстөрийн нам үүнийг саринаана гэж үздэг лалын зарим орон. Ингэхээр энд “намуудыг тараая” гэдэг нь улстөрийн намгүй төрийг байгуулцгаая гэсэн тэс сондгой уриалга биш нэдгийг эхлээд тогтъё.

Улстөрийн нам бол үзэл сонирхолоо даган сайн дураараа нэгдсэн хүмүүсийн улстөрийн байгууллага. Үзэл сонирхол гэдэг нь нийгэм-ангийн, улстөр-эдийн засгийн, үндэстэн-соёлын, шашны гэх мэт янз бүр сэдэлтэй. Судлаачид намуудыг санал авах байдлаар нь 1. Хувийн, 2. Олонхын, 3. Программын гэж гурав ангилдаг. Орчин үеийн улстөрийн нам их хожуу, дөнгөж XIX зуунд анхлан үүсчээ. Бүх нийтээр сонгуульд оролцож ард түмэн өөрсдийн төр засгаа үзэмжээрээ сонгодог болсноор үүнийг зохион байгуулж, өргөн олныг улстөрийн үйл хэрэгт татан оролцуулах зайлшгүй шаардлагаар намууд буй болсон юм. Ерөөс улстөрийн нам оршин байх утга учрыг одоо ч олон хүн ойлгодоггүй, тэрбайтугай үгүйсгэдэг ч гэсэн намгүйгээр цэгцтэй сонгууль явуулж болох өөр арга чарга олсонгүй явсаар өдий хүрчээ. 

Нэг намын тогтолцоо дарангуйллын системд байдаг. Хуучнаар нацист Герман, фашист Итали, ЗХУ, Монгол, өдгөө Хятад, Куба, Хойд Солонгос гэх мэт. Өөр улстөрийн нам оршихын хориглоно. Ийм тогтолцоо өнөө ч Африкийн олон оронд байсаар. Хоёр намын тогтолцоо АНУ-д бий. Тэнд өөр улс төрийн нам байхыг хориглодоггүй ч уламжлалаар буй болсон хоёр нам ээлжлэн төр барина. Энэ нь абсолют мажиратор сонгуулийн тогтолцоотой холбоотой. Ихэнх оронд пропорционал болон холимог системээр сонгууль явуулдаг учир олон нам парламетад хувааж төр барилцдаг.

Ардчилсан тогтолцоонд улстөрийн намын үндсэн үүргийг тодорхойлохдоо:

Нийгмийн үүрэг - иргэдийн ашиг сонирхлыг нэгтгэн тодорхойлохыг эрмэлздэг бөгөөд тэдний хүсэл зоригоо илэрхийлэх арга замыг "зааж" өгөн тэдний шаардлагыг тодорхой зохих түвшинд гаргадаг.
Үзэл суртлын үүрэг - нийт нийгмийн гишүүд болон өөрийн гишүүддээ улс төрийн тодорхой үзэл баримтлалыг санал болгож итгэл үнэмшил болгосноор өөрсдийн боловсруулсан нийгмийн өөрчлөлтийн стратегиа дэмжүүлэх.
Улс төрийн үүрэг - төрийн сонгуульд оролцож засаглах эрх мэдэл болон түүнд оролцох эрх авах, төрийн бодлогыг тодорхойлох, төрийн албан тушаалд өөрсдийн хүмүүсийг бэлтгэн байршуулах.
Ард түмний эрх ашигт нийцүүлэн ажиллах

Монгол төрийн ардчилсан тогтолцооны үүсэл

1990 онд Монгол улс хүний эрх, улстөрийн олон ургалч үзлийг хүлээн зөвшөөрсөн ардчилсан төрт тогтолцоонд шилжин орсон. Улстөрийн намууд олноор буй болж, анхны чөлөөт сонгуулиар Монгол ардын хувьсгалт нам (МАХН), Монголын ардчилсан нам (МоАН), Монголын социал-демократ нам (МСДН), Монголын үндэсний дэвшлийн нам (МҮДН) парламетад суудал авсан. Тэр үед нийгмийн ардчилсан тогтолцооны эсрэг нам байтугай бие хүн ч байгаагүй. Улстөрийн зах зээлд орон зай эзлэхийн тулд нам хооронд шүүмжлэл өрнөж байсан болохоос шинэ тогтолцоог бүгд дэмжиж байлаа. Яг үнэндээ ардчилсан тогтолцоонд шилжих шилжилтийг МАХН чиглүүлэн удирдсан юм. Гол удирдлага болох инстүүцүүд болон удирдагч нар нь болох Батмөнх, Содном, Намсрай, Чимид, Түдэв, Очирбатууд, Бямбасүрэн, Зардыхан, Гомбосүрэн, Өөлд, Даш-Ёндон, Жамсран, Жасрай… гээд үй олон коммунист аснууд илүүтэй эх орончид байсан учир нийгмийн ардчилсан тогтолцооны дэмжигчид төдийгүй сэтгэл зүрхээрээ идэвхитэй оролцогчид, чиглүүлэгчид байв. 

2000 онд хийсэн судалгаагаар 1990 оны шилжилтийг зөв зүйтэй нийгмийн өөрчлөлт байсан гэдэгт асуулгад оролцогчдын 90 гаруй хувь нь зөвшөөрчээ. 1990 оны шилжилт бол Монголын нийт ард түмний ухамсартай сонголт байсан юм.

Баримтаас харахад шинэ тогтолцоог илтээр эсэргүүцсэн ганц тохиолдол бүртгэгджээ. Ордонд болсон нам, Засгийн газрын хамтарсан томоохон хуралд нэг залуу босч бусдыгаа аймхайгаар нь дуудан гадаа гарч өлсгөлөн суулт зарлагчидтай өөрийн гараар тулалдахын уриалсан. Гэвч хуралд оролцогчид түүнийг дэмжээгүйгээр байрахгүй шүгэлдэн суулгажээ. Тэр залуу хэлтсийн эрхлэгч болон дэвших санаатай азаа үзсэн болохоос үнэн санаанаасаа эсэргүүцээгүй байх. Түүнийг Чүлтэмийн Улаан гэх. 

Хожим нь ардчилагчдын зарим нь “амь насаараа дэнчин тавин байж…” гэж бүлтэрдэг болсон ч тэдний амь нас байтугай ажил төрөлд хэн ч заналхийлж байгаагүй. Талбай руу танк оруулахаар бэлдэж байв, НАХЯ-ы подволд зэвсэгтэй цэрэг арми бэлэн байдалд байлгав гэх мэтийн яриа шал худлаа. НАХЯ-ы сайд генерал Жамсран өөрөө ардчилагч нэгэн байсан шүү дээ. 

Тогтолцоогоо эсэргүүцэж, “урвагч Батмөнх, уул нь Хятадын туршлагаар танк оруулж хүчирхийлэх байсан юм” гэх хэл амыг хожим 1992 оноос хоёр ч хүн ил зарлан зарим дэмжлэг авч УИХ-д суудал эзэлсэн билээ. 

Шинээр төрсөн улстөрийн намуудад тухайн үед төрийн эрх мэдэл байгаагүй учир ардчилсан төр рүү хийх анхны шилжилтийн алхмуудад шийдвэр гаргалцах бололцоо байгаагүй. Гэвч тэд энэ шилжилтийг санаачлагч, түлхэгч, шаардагч, урагшлуулагч, хурдасгагч гол хүчин байсныг хэн ч үгүйсгэхгүй.

Үзэл санааны нэгдэл хулгай дээрмийн бүлэглэл болон хувирсан нь

Сонгуулийн абсолют мажоритар тогтолцооноос болоод сүүлийн 30 шахам жилд Монголд хоёр намын тогтолцоо уламжлал болжээ. Олон нам оршсоор буй боловч энэ хоёроос бусдад нь төр барилцах бололцоо гараагүй.

Цагийн явцад энэ байдалдаа дассаар эхлээд олигархиудын, явсаар өдгөө криминалын тогтоц руу шилжив. Хоёр нам өнгөн дээрээ улстөрийн зах зээлд зай булаацалдан биенээ шүүмжлэх боловч төрийн шийдвэр гаргах дээрээ тулахаар харилцан хуйвалдсан, дундын эрх ашгаа хуваалцсан, хамтарч хулгайлж шамшигдуулдаг нэгэн цул бүлэглэл болжээ. Ялангуяа 2004 оноос байгалийн нөөцийн хүчээр их хэмжээний гэнэтийн ашиг гараад ирмэгц энэ байдал бүр лавшрав. Өнгөн талдаа хоёр нам байгаа юм шиг мөртөө үнэн хэрэгтээ тухайн ашиг унац руу нам үл харгалзан бүлэглэлүүд болон хуваагдаж цадахаа мэдэхгүй идэж уух болов. 

Үүнийг МАНАН гэж хочлох. Тэр болгоныг тоочих хэрэггүй, бүхний нүдэн дээр ил явагдаж буй зүйл. Өдгөө МАНАН-г хараалын оронд хэрэглэж нулимах болсон хүн нь өөрөө энэ тогтолцоог анхлан санаачилж эхний цучлыг нь асааж, түрүүлж хэрэгжүүлж эхэлсэн нэгэн. Тогтолцоог эсэргүүцээд байна гэхээсээ өөрөө оролцсон төстэй тогтолцоо шинээр дахин буй болгох гээд улайраад байгаа мэт

Улстөрийн энэ хоёр ноёлогч нам өдгөө төрийн тогтолцоог нураан сүйтгэгч, голлон бузарлагч, улс орныг ялзруулагч болжээ. МАНАН-аас үтэр түргэн салахгүй бол улс орны уруутал доройтол цаашид ч үргэлжилсээр байх болно. Үүнийг ард олон ойлгон гарах гарц хайж байгаа нь өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиас ил харагдсан. Аль аль нам нь зуун мянга хол гарсан гишүүдтэй гэж сайрхдаг. Өнгөрсөн сонгуулиар саналаа өгөхгүй хойргошсон гишүүдээ бүртгэлээсээ харан илрүүлж автобусаар зөөн бараг албадлагаар саналыг нь авчээ. Гэтэл аль аль намын гишүүд Ганбаатарын төлөө саналаа өгсөн байна. Гишүүд өөрийн намаа жигшиж байна. Архангай, Дорнод зэрэг аймагт тэдний зүсийг нь үзээгүй хүн тэргүүлж гарч ирлээ. Нийт саналын гуравны нэг МАНАН-г эсэргүүцжээ.

Олон жилийн турш сонгогчид дөрөв дөрвөн жилийн зайтайгаар хоёр намд ээлжилж санал өгдөг байсан. Хий горьдлого? Одоо залхжээ! 2020 онд саяны ялагдсан нам нь гарч ирнэ гэж олон хүн гэнэхнээр бодож байгаа бол эндүүрэл. Өчигдөр гуравны нэгийг эзэлж байсан МАНАН-г жигшигчид хүрээгээ тэлэх асар том орон зай бий болчоод байна. Хүмүүс эцэст нь гэмт хэрэгтнүүдэд суурилсан энэ хоёр намыг бүрэн таньсан. Энэ орон зай руу дараагийн МАНАН төстийг буй болгохоор санаархагчид зүтгэсээр.

МАНАН-г яаж тараах вэ?

Хоёр арга байна. Эхнийх нь цоо шинэ улстөрийн нам яаралтай байгуулаад үзэлцэх. Гэвч өнгөрсөн туршлагаас харахад энэ нь янз бүрийн олон удаагийн туршилтаар бүтэж байсан тохиолдол үгүй. 1991 онд Зоригийн байгуулсан Бүгд найрамдах намаас эхлээд ноднин байгуулагдаад хөөрхийлөлтэйгээр эцэслэсэн ХҮН нам хүртлэх олон оролдлогыг нэрлэж болно. Нийгмийн ухамсартай сэхээтнүүд оройлон шинэ ардчилсан улстөрийн нам байгуулан төрийн шийдвэр гаргагч болон босч ирэхийг үгүйсгэмгүй. Гэхдээ найдлага төрөхгүй буйн гол шалтгаан нь монгол хүний үл эвлэрэх төрлөх амбиц юм. 

Хоёр дахь зам нь 1990 оны төлөв рүүгээ эргэж очин гарсан цэгээсээ дахин эхлэх. 1992 онд МоАН, МҮДН хоёр нэгдэж Монголын үндэсний ардчилсан нам (МҮАН)-ыг үүсгэсэн. Энэ нэгдэл шүүхээр орон бүртгэгдэж, сонгуулийн хуудсанд бичигдэх дарааллаа хэвээр хадгалсан төдийгүй хуучин нэрийг нь хожим хэн ч хэрэглэж болохгүйгээр тогтсон. 2000 онд МҮАН, МСДН мөн ижил нөхцлөөр нэгдэж Ардчилсан нам (АН) үүсгэсэн билээ. Эдгээр нь шүүхийн шийдвэр бүхийалбан ёсны гэрлэлт байсан, одоо мөн шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулах нь нээлттэй. Ингэвэл хууль шүүхийн шийдвэрийн дагуу АН хэмээх МАНАН-ын өрсөөн тал үгүй болно.

1990 онд байгуулагдсан МоАН, МСДН, МҮДН болон мөн онд анх удаа Дээд шүүхэд улстөрийн намаар бүртгэгдэн шинэчлэгдсэн МАХН-ын улстөрийн зорилго, тунхаглал, хүсэл тэмүүлэл яаж ч өөллөө гэсэн ерөнхийдөө ариун байсан юм. Аль нь ч өнөөгийн ийм өөдгүй бузар тогтолцоог хүсээгүй, төсөөлөө ч үгүй. 

Намаа эргэж сэргээнэ гэдэг нь тэр үед байсан толгойлогчдыг эргэж гаргана гэсэн үг огт биш. Бүхэл бүтэн үе солигдон, тэр үеийнхэн тэтгэвэрт гарчээ. Харин тэр үеийн ариун зорилт, хүсэл тэмүүлэл хөгшрөөгүй. Аймаг, сум, хот дүүрэг бүрт бие даасан хөдөлгөөнүүд үүсэн ерэн оныхоо намуудыг сэргээж болно. Үүний оройлогчид нь шинэ үеийн ухамсарт залуучууд байх юм. Үүнийг дагаад өдгөө нэгэнт цав суучихсан МАН ч хага үсрэн бутарч ерэн оны зорилт тэмүүлэлтэй шинэ намууд үүсгэх байх.

Ардчилсан нам 2000 оны 12 дугаар сарын 6-нд байгуулагдсан. Үүнээс хойш 17 жил өнгөрч байна. Хожим нь хулгайч, луйварчид, идээчин уугаачид, гэмт хэрэгтэнд эзлэгдэх бузрын үүр болон өөрчлөгдөхийг тэр үед хэн ч төсөөлөөгүй байх. 17 жил болжээ.

Биднийг бага байхад Унгарын Омэга гэдэг поп хамтлаг асар их алдартай байлаа. Тэдний “Сувдан үст охин” дууг бүгд мэднэ. Учир нь тэд дахилтаа монголоор дуулна. “Ингээд нийлээд бид хоёулаа арван долоон жил болжээ”. Бүр яг ингэж дуулна. Одоо та нар ютүб-ээр ороод сонсоорой. Өгүүллийн эхэнд ишилсэн унгар мөрийг копи паст хийгээд олоорой. 

Аймшигтай андуурсан байна билээ. Монголоор дуулаагүй юм билээ. Бид л тэгэж чагнасан хэрэг. “Эрт цагийнхаа нэгэн адил газар тэнгэр ногоон хөхөөрөө байг” гэж тэд дуулсан юмсанж. Харин 1989 оны 12 дугаар сарын 10 бол ямар ч эндүүрэл үгүй ариун үнэн юм шүү. Тэр л үеийнх шигээ газар нь ногоон, тэнгэр нь хөхөөрөө байг.

2017.12.10

Жинхэнэ аз жаргал хаана оршдог вэ?
Хоёр туулай хөөсөн анчин хоосон хонодог бол гурван хөрш хөөсөн Монгол гурайтаж үлдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
  1. Bi bodohdoo huuchin tomchuud zaluu teneguudiig ashiglan gar huliin uzuureer hudulgej ulsiig hamtdaa tonon deeremdsen...

  2. САЛЦГАА САЛЦГАА

    офшорчин баярцогт мсдн-аас ирлүү,бас,архчин батхүү,алтангадас холион бантангийн эзэд алтанхуяг,гончиг дорж сайханбилэг гээд но той нөхдүүд мсд намаас нийлсэн биз дээ бас мүан -ын энхсайхан байна ,ингээд бодоход хамгийн цэвэр нам бол МоАН Нь ЮМ БАЙНА

  3. Зочин

    МАН,АН гэсэн гэмт бүлэглэлийг тарааж шинээр нам байгуулах нь чухал болов ч чадахгүй.Харин эдэнд худалдагдаагүй тийм эрүүл саруул хүчин байвал 20-оны сонгуульд ард түмнийг бэлтгэх хэрэгтэй байна. Юуны өмнө МАНАН-гийн доторхи Гэмт бүлэглэлүүдийг гол удирдагчидынхан хамт олон нийтэд ил болгох,тэдний эрх ашигт үйлчилж байдаг хэвлэл мэдээлэл болон сэтгүүлчдыг тодорхой болгох, хулгайч луйварчдын талаар нотлогдсон баримт фагт цуглуулж олонд таниулах, тэдгээр УИХгишүүн, сайд,дарга нэрээр далдлагдсан хулгайчдын ойрын сүлжээ хань хамсаатан ах дүү гэх мэт ашиг сонирхол нэг этгээдүүдийг нь мэдээлэх,гэх мэт 20оны сонгуульд ядахдаа л 50 доошгүй% нь шудрага буюу шудрагадуу нөхдийг сонгож чадвал эхний ялалт мөн бөлгөө. 2020онд Монгол ялна .... бишээ АРД ТҮМЭН ЯЛНА..

  4. Alsyyra gadni e/z iin alyyrchid yu xiix gej bna

  5. зочин

    Эрдэнэтийн асуудлыг шийдвэрлэх маш амархан шүү дээ. Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг 100 хувь төрийн өмчийн компани болгох, хоёрдугаарт, эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн, урвуулан ашиглаж, монгол төрийн хууль, олон улсын гэрээ хэлэцээрийг ноцтой зөрчиж, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг луйвардаж авах нууц хуйвалдаан бүлэглэж зохион байгуулсан гэмт хэргээр АН-аас сонгогдсон ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, УИХ-ын дарга асан З.Энхболд, ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, яамдын сайд асан Эрдэнэбат, Пүрэвсүрэн, Болор, ХХБ-ны удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэж шалгах.

  6. зочин

    Оросын ерөнхийлөгч Путин төрийн өмчийг луйвардаж авсан Ходорковский, Березовский зэрэг луйварчдыг 2000 онд шоронд илгээхийг нь шоронд илгээж, гадаадад цөллөгт үүрд явуулахыг нь явуулж мафи, олигархиудаа нам дарж авсан. Харин манай ерөнхийлөгчид мафи, олигархиудтайгаа нэгдчихсэн явж байдаг…..

  7. зочин

    Орос ах нар Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулж өгсныхөө төлөө 49 хувийг нь эзэмшиж жил бүр хэдэн арван тэрбум төгрөгийн ногдол ашиг хүртэж байсан юм. Гэтэл Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулахад түй ч байхгүй 27 настай нэг бацаан 49 хувийг нь эзэмшиж, жил бүр хэдэн арван тэрбум төгрөгийн ногдол ашиг хармаална, харин монголын 3 сая ард түмэн үлдсэн ногдол ашгийг нь долооно гэхээр ард түмэн дургүйцэн хилэгнээд байгаа юм.

  8. зочин

    Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтчүүд, нийт монголчуудын бахархал юм. Энэ бахархал нь мөнгөнөөс мянга дахин илүү хүчтэй. Гэтэл энэ бахархал уруу нь хэдэн мөнгөтэй луйварчид төр, засагтай нь цуг нийлээд хүйтэн ус цацаад байхаар нь ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвар, ногдол ашиг нь өөр өөр зүйл. Ямарч аж ахуйн нэгж улсад татвар төлдөг. Харин Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм. 20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 6000 ажилчны хөлс хүчээ асгаруулсан ажлын үр дүн буюу жил бүрийн ногдол ашгийн 49 хувьтай тэнцэх хэдэн арван тэрбумтэй тэнцэх төгрөгийг 27 настай нэг луйварчин жил бүр хармаалаад, үлдсэн 51 хувьтай тэнцэх ногдол ашгийг монголын 3 сая хүн хувааж долооно гэхээр ард түмэн дургүйцээд байгаа юм. Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар ч улс төрч мөн чанартаа ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа луйварчин, мафи, олигархиудын гар хөл гэж үзэхээс өөр аргагүй. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  9. зочин

    Үндсэн хуулийг өөрчлөх, УИХ-ыг хоёр танхимтай болгох, Үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээг нэмэгдүүлэх, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, УИХ-ын гишүүн өөр албан тушаал хашихыг хориглох, олон намын системыг хориглох, төрийн яам агентлагт үндсэн үйлдвэрлэлд ажиллаагүй, 40-өөс доош насны хүмүүсийг ажиллуулахыг хориглох, АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс хориглох, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхайн салбарт гадаадын болон хувийн хөрөнгө оруулахыг, хувьчлахыг хориглож зөвхөн 100 хувь төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах, эдийн засгийн бусад салбарыг чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллуулах өөрчлөлтүүдийг Үндсэн хуулиндаа оруулвал дотоодын улс төрийн тэмцэл аяндаа эцэс болж Монгол сэхнэ, сэргэнэ.

  10. зочин

    Эрдэнэтийг луйвардаж авсан асуудал 1990-ээд оны Орос орныг санагдуулна. 1990-ээд онд Оросын бүх өнгөтэй өөдтэй үйлдвэрүүдийг Березовский, Ходорковский мэтийн 10-аад олигархи, луйварчид хувьчлал нэрээр дээрэмдэж аваад олсон бузар мөнгөөрөө Оросын төр засгийг худалдаж авсан байдаг. Гэтэл бурханы авралаар Путин гарч ирээд эдгээр олигархи, луйварчдыг шоронд илгээхийн шорон илгээж, заримыг нь эх орноосоо зугтаалгаж харийн гүрэнд үүрд цөллөгт явуулсан. Оросын ойрын сургамжит түүх Монголд 20-иод жилийн дараа яг дүрээрээ давтагдаж байна. Монголын мафи, олигархиудыг Монгол төр нэгэнт дийлэхээ болжээ. Одоо Монголчууд 1910-1920 онд Монгол улсаа Хятадаас аврах тусламжийг Оросоос гуйсан шиг Монгол улсаа дотоодын мафи, олигархиудаас аврах тусламжийг Путинээс гуйхаас өөр аргагүй болоод байна.

  11. зочин

    Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, авилгачид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа АН-ын нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.

  12. зочин

    Ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ. Энэ гэрээний үед хөрөнгө оруулагчид 12 хувийн хамгийн өндөр роялти ногдуулдаг. Роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм. Концессын гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргадаг. 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ. Бүтээгдэхүүн хуваах гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа худалдан борлуулдаг. 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ. Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээний үед хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авдаг. Нэг ордод энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсын төсөвт орох орлого адил хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингэвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, Монголын газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.

  13. зочин

    “Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь түүний үнэлэмж буюу худалдан авах чадварыг бууруулдаг боловч бусад таваараас ялгаатай мөнгөний онцлог шинж нь гэвэл мөнгөн тэмдэгт гэсэн таваарын өсөлт нь олон нийтэд ач тусаа өгөхгүй. Мөнгөний өсөлтийг нийгмийн орлого буюу баялагийн өсөлт гэж үзэж болохгүй. Энэ нь олон нийтийн хэрэглээний таваарын тоо хэмжээг нэмэгдүүлэхгүй” гэж АНУ-ын Нью Йоркийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Людвиг фон Мизес хэлжээ. Энэ нь мөнгө бол нийгмийн баялагийг орлохгүй гэсэн үг юм. Мөнгө нь зөвхөн ардаа алтан баталгаа, эсхүл өмнө нь Монголд өөрсдийн улаан гараар бүтээгдсэн нийгмийн баялагаар баталгаажсан байх ёстой бөгөөд ингээгүй тохиолдолд зүгээр л цаас юм. Иймээс Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний нийгмийн баялаг өөрсдийн улаан гараар бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин Монголд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний нийгмийн баялаг өөрсдийн улаан гараар бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний нийгмийн баялаг барьцаанд тавиагүй бол мөн чанартаа бусдын үйлдвэрлэн бүтээсэн баялагийг (Эрдэнэт үйлдвэрийг) тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.

  14. Зочин

    “Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг” гэж АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургуулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли нар хэлжээ. Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний нийгмийн баялаг өөрсдийн улаан гараар бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин Монголд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний нийгмийн баялаг өөрсдийн улаан гараар бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний нийгмийн баялаг барьцаанд тавиагүй бол бусдын үйлдвэрлэн бүтээсэн нийгмийн баялагийг (Эрдэнэт үйлдвэрийг) тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.

  15. зочин

    Төрийн өмчит үйлдвэрийн газрыг үндэсний эдийн засгийн бүтцийг харгазахгүйгээр, төгс сайн хууль эрх зүйн орчин бүрдүүлэхгүйгээр яаравчлан хувьчлах нь авилгал үүсэх, олигархи бий болох нөхцлийг бүрдүүнэ. (АНУ-ын Колумбийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Джозеф Стиглиц)

  16. зочин

    Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ний) өсөлтийн хувь хэмжээ нь төрийн өмчийн өсөлтийн хувь хэмжээтэй шууд пропорциональ хамааралтай байна. (Германы нэрт эдийн засагч, улс төрч Адольф Вагнерийн хууль)

  17. зочин

    Үндэсний эдийн засагт төрийн өмчийн эзлэх хамгийн доод хязгаар нь 38 хувь, дээд хязгаар нь 62 хувь байна. Энэ хязгаарт улс орон тогтвортой хөгжих бөгөөд харин энэ хязгаараас гарвал хямралд хүргэнэ. (Италийн алдарт математикч Фибоначчийн тоон дээр үндэслэн дэлхийн нэрт эдийн засагчдын тогтоосон төр болон хувийн хэвшлийн “алтан харьцаа”)

  18. зочин

    Социализмаас шилжиж байгаа улсуудын хувьд арван жилийн өмнө бол “хувьчлал, хувьчлал, хувьчлал” гэсэн гурван үгийг хэлэх байсан. Гэхдээ би андуурч байжээ. Хууль дээдлэх ёс хувьчлалаас илүү чухал байж. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)

  19. зочин

    Бүрэн хэмжээний ажил эрхлэлтэд дөхөж очих цорын ганц арга зам бол аажим боловч нухацтай замаар хөрөнгө оруулалтыг нийгэмчлэх (төрд авах) явдал мөн. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

  20. зочин

    Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг. (АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли)

  21. зочин

    Хувийн өмч гэдэг бол ердөө л бүтэлтэй болсон дээрэм, тонуулаар булааж авсан олз, омог юм. (АНУ-ын Харвард, Чикаго, Стэнфордын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ч.Б.Вэблэн)

  22. зочин

    Дөчин мянгатад өссөн С.Баяр, Сү.Батболд,Э. Бат-Үүл, Д.Цогтбаатар, С.Зориг, Н.Энхбаяр, тагнуулчин Хурц зэрэг хүмүүс бол хар нялхаасаа бусдын юмыг булааж, дээрэмдэж, хулгайлж авах сэтгэхүйгээр өссөн хэзээ ч засрахгүй луйварчид юм гэдгээ АРДЧИЛЛЫН 30 жилд батлан харууллаа. Харин Монголын хөдөө хээр талд өссөн Дамдины Сүхбаатар, Хорлоогийн Чойбалсан, Юмжаагийн Цэдэнбал, Д.Бямбадорж, Н.Багабанди, П.Очирбат, Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ц.Нямдорж, Ш.Отгонбилэг, М.Зэнээ, О.Дашбалбар, геологич Хурц нарын голт зүрхэнд Монголынхоо төлөө, Монголчуудынхаа төлөө гэсэн сайхан сэтгэлийн гал бадамлаж байдаг гэдгийг АРДЧИИЛЛЫН 30 жилд бид харлаа. Өөрөөр хэлвэл дөчин мянгатад өссөн хэнийг ч болов Монголын улс төрд ойртуулахгүй байвал Монгол хөгжинө.

  23. зочин

    Ерөнхий сайд нь казино тоглодог тэрбумтан, УИХ-ын дарга нь газрын наймаачин тэрбумтан, Ерөнхийлөгч нь өмч хувьчлалын тэрбумтан. Харин багш, эмч, ард түмэн нь гуйлагчид. Тэрбумтан, гуйлгачин хоёр яаж хэл амаа ололцоно!!! Ганцхан гарц нь зэвсэгт тэмцэл!!! гэж агуу их К.Маркс, В.И.Ленин нар сургасан. Өнөөдөр манай хоёр их хөрш ОХУ, Хятад улсууд агуу их А.Смит, К.Маркс сургаалийг бодитойгоор хэрэгжүүлэн үсрэнгүй хөгжиж байна. Харин агуу их А.Смит, К.Маркс сургаал уруу нулимж, Америк ардчиллын хоронд гүн гүнзгий хордсон Монголчууд эдийн засгийн болон ёс суртахууны бүрэн дампууралд орсон нь гашуун боловч үнэн.

  24. gggg

    маш зөв санал байна. Угаас өөр гарц байхгүй

  25. зочин

    Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Да.Ганболд, Б.Баабар нар нэгэн насныхаа амьдралыг Монгол улсыг эдийн засгийн болон оюун ухаан, ёс суртахууны хувьд дампууруулахад зориуллаа. Хүн 40 наснаасаа хойш нэг их засардаггүй юм гэсэн. Иймд эд нар хэзээ ч засрахгүй. Ийм хүмүүсийг дахин Монголын төрд хэзээ ч ойртуулж болохгүй. Үүнийг хэзээ ч бүү март. Мартвал сөнөнө!!!

  26. зочин

    Хувийн өмчийг шүтэх үзэл юунд хүргэв. Дэлхийн хамгийн баян 8-хан хүний өмч 3,5 тэрбум жирийн хүний өмчтэй тэнцэж байна. Ардчиллын гайгаар сүүлийн 70 жил Монголын ард түмний хөлсөө дуслуулсан хөдөлмөрөөр бүтээгдсэн 3 сая ард түмний өмчийг сүүлийн 20 гаруйхан жилд хэдхэн хүн ард түмнээс нь хулгайлж, луйвардаж авав. Эдгээр хулгайч, луйварчид Монголын банкны нийт хадгаламжийн 98 хувийг эзэмшихийн зэрэгцээ, гадаадын оффшор дансанд түүнээс ч илүү хадгаламжийг эзэмшиж байна. АН баялагийн тэгш бус хуваарилалтыг явуулж Монголын 3 сая ард түмэн ямар ч өмчгүй хоосон хоцорч гуйлагчид болов. Одоо хулгайч, луйварчид 3 сая ард түмний эцсийн өмч болсон Эрдэнэт үйлдвэрийг луйвардаж, ард түмнээс хулгайлж, луйвардаж авахаар үхэн хатан тэмцэж байна.

  27. зочин

    Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.

  28. зочин

    Хятад улс 1989 онд АРДЧИЛЛЫГ Тэн-Ан-Миний талбайд бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу “НЭГ УЛС-ХОЁР СИСТЕМ” хөгжлийн загвараар амжилттай хөгжиж байна. Орос улс 1990-ээд оны сүүлээр АРДЧИЛЛЫГ бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу амжилттай хөгжиж байна. Харин Монгол улс 1980-аад оны сүүлээр АРДЧИЛЛЫН хоронд гүн гүнзгий хордсон бөгөөд одоо хүртэл тэр хордлогоос гарч чадахгүй АРДЧИЛАЛ, АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙГ магтан дуулсаар ардчиллын хоронд мансуурсан хэвээрээ явна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн өмчид байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт эдийн засгийн бусад салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг Yндсэн хуулиндаа тусгаж өгдөг.

  29. зочин

    Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс мэтийн дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцын онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловсролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нэгэнт нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, АН, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  30. зочин

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, улс төрчид болон ард иргэд нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.

  31. зочин

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, оффшор бүс, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН, МАН хоёр өнөө хүртэл Монголд уралдан хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.

  32. зочин

    “Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ. Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Манай эрх баригчид бол махчид, шимэгчид, сорогчид юм. Ардчилал нь эрх баригчдыг хүссэн ч хүсээгүй ч махчид, шимэгчид, сорогчид болгодог. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.

  33. зочин

    Ардчилал бол хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтан болгох нууц Америк технологи юм. Өөрөөр хэлвэл хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй адгуусан амьтан болгон хувиргах технологийг Ардчилал гэнэ. Ёс суртахуунгүй, мөс чанаргүй болсон хүмүүс улс орноо өөрсдөө нураадаг. Бид өнөөдөр Монгол улсаа өөрсдөө нурааж ч байна. Ардчиллыг таягдан хаяхгүй л бол цаашид улам л хурдан улс орноо өөрсдөө нурааж Монгол хүн, Монгол улс дэлхийн тавцангаас үүрд арчигдана.

  34. зочин

    Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/

  35. Хожим нь ардчилагчдын зарим нь “амь насаараа дэнчин тавин байж…” гэж бүлтэрдэг болсон ч тэдний амь нас байтугай ажил төрөлд хэн ч заналхийлж байгаагүй. Талбай руу танк оруулахаар бэлдэж байв, НАХЯ-ы подволд зэвсэгтэй цэрэг арми бэлэн байдалд байлгав гэх мэтийн яриа шал худлаа. НАХЯ-ы сайд генерал Жамсран өөрөө ардчилагч нэгэн байсан шүү дээ. Jinhene unen bol ene bn. Harin NAH-iin said chini Jamsran bish A.Jamsranjav gej nertei baisan shuu.

  36. irgen

    ter ni deer huivaldaanchidiig bugdii ni taraa

Шинэ мэдээ