fbpx УИХ-ЫН ДЭД ДАРГА Л.ЭНХАМГАЛАН: НУТГАА ГЭСЭН ИРГЭДИЙН БУХИМДЛЫГ БОХИР УЛСТӨРИЙН ХОНЖОО БҮҮ БОЛГО
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 1 секунд

УИХ-ЫН ДЭД ДАРГА Л.ЭНХАМГАЛАН: НУТГАА ГЭСЭН ИРГЭДИЙН БУХИМДЛЫГ БОХИР УЛСТӨРИЙН ХОНЖОО БҮҮ БОЛГО

Монгол Улсын аялал жуулчлалын бүс нутаг Хөвсгөл аймгийг хөгжүүлэх стартеги төлөвлөлт бол гадна дотны жуулчдыг татах. Түүнээс бус энэ бүс нутагт алт ухах, ямар нэг уул уурхайн олборлолт явуулна гэсэн ойлголт үгүй гэдгийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан эртнээс хэлж байсныг түмэн олон сайн санах байх.

            Гэтэл тус аймгийн Засаг дарга Л.Ганболд аймгийнхаа төсөв хэлэлцэх хурлын үеэр ирэх 2018 онд алтны хайгуул хийх шийдвэр гаргасан нь олны бухимдлыг хүргээд байна. Тэр ч бүү хэл ус нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн сонорт хүрч тус аймгаас сонгогдсон УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан энэ тухайд эсэргүүцлээ илэрхийлж албан тоотыг холбогдох газруудад хүргүүлжээ. Ус нутгаа ухахгүй, аялал жуулчлалын бүс нутгийн хэмжээнд хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний эсрэг ажиллагаа хийсэн Засаг даргад ямар нэгэн арга хэмжээ авахад нөлөөлөх эрх ч УИХ-ын дэд даргын хувиар Л.Энх-Амгалан гишүүнд бий.  Тиймдээ ч УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан энэ тухайд мэдэгдэлд дурдахдаа

Төрж өссөн нутагтаа уул уурхайн техник оруулж, байгаль дэлхийгээ сэндийчэх атгаг сэтгэл, өвөг дээдсийнхээ ариун газрыг хөндөх мулгуу бодол надад алга. Нутгаасаа ширхэг хадаас хувьдаа зориулахгүй, Нутагтаа наалдчих хөрөнгө оруулалт юу байна тэр бүхнийг татахын төлөө зүтгэж ирснийг нутгийн олон минь гадарлах байх. Миний бие хөвсгөлчүүдийн улстөржилгүй нэг тийшээ харах ганц бодлого бол уул уурхайгаар бус аялал жуулчлал, мал аж ахуй, үндэсний үйлдвэрлэлд түшиглэн хөгжих гэж төсөөлдөг. Би өөрөө ч энэ байр суурийг хатуу баримтлан, үйл ажиллагаандаа тусган ажиллаж байна. 2011, 2013 онд Хөвсгөл аймгийн ИТХ-тай хамтран Хөвсгөл аймгийн 50 дугаар өргөргөөс хойших газар нутагт хайгуулын болон олборлохыг хориглосон тогтоол гаргаж хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Хөвсгөл далайн эзэд ТББ-тай хамтран Бүрэнхааны фосфоритийн ордыг ашиглах лиценз бүхий компанийн үйл ажиллагааг шүүхээр зогсоох, Хөвсгөл нуур, ойн сангаа хамгаалах чиглэлээр олон ажил эхлүүлсэн. Үр дүнгээ ч өгч байна. Хөвсгөл аймгийн ИТХ-ын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5 дугаар хуралдаанаар 2017 оны төсвийн тодотгол, 2018 оны төсөв хэлэлцэхдээ “50 дугаар өргөргөөс урагш талбайд геологи хайгуулын судалгаа хийнэ” гэж тусгасныг надтай холбож, гүтгэлгийн чанартай мэдээлэл цацаж байгаад харамсаж байна” хэмээн мэдэгджээ.

Мэдээжийн хэрэг уул уурхайн чиглэлд, тэр тусмаа нутаг зүгт газар усаа сэндийлэх ямар нэг бодлоос ангид байдаг, энэ тухайд эсэргүүцэж явдаг гишүүний хувьд ийм байр суурийг илэрхийлэх зөв зүйтэй хэрэг. Тийм ч учраас Л.Энх-Амгалан дарга үүний эсрэг ямар нэгэн шийдвэртэй алхам хийнэ гэдэгт хөвсгөлчүүд найдаж байна. Тиймээс Л.Энх-Амгалан хэлэхдээ “Аймаг орон нутаг дотроо үл ойлголцох байдлыг үүсгэж, эх нутгаа гэсэн иргэдийнхээ бухимдлыг ашиглан улстөртэй хутгах хорон санаа хол явахгүй гэдгийг зарим улс төрийн намыг аймагт төлөөлж байгаа хүмүүс, мөнгөөр гүтгэлэг тарааж буй хэвлэлийн нэр барьсан зарим нэгэнд хариуцлагатай мэдэгдье” хэмээн хатуухан байр сууриа илэхийлсэн.

Үүний зэрэгцээ Хууль тогтоох дээд байгууллагад хөвсгөлчүүдийг төлөөлдөг хүний хувиар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн нарт хандаж, хугацаатай албан бичиг хүргүүлсэн нь цаг үеэ олсон хэрэг. Ямартай ч хариуцлагын тогтолцоо өндөрсөж, үүнийг сахиулдаг түшээд цөөнгүй байгаа нь хөвсгөлчүүдийн хувьд найдаж болох ганцхан зүйл. Тиймдээ ч тэрбээр “цаашид Хөвсгөл аймагт уул уурхайн хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөл олгуулахгүй байх, одоо байгаа зөвшөөрөл, лиценз эзэмшдэг компани, хувь хүн, байгууллагын судалгааг ил тод болгох, ИТХ-аас гардаг ашигт малтмалтай холбоотой тогтоол шийдвэрт хяналт тавьж, цуцлуулах талаар чиглэл өглөө” хэмээжээ.

 

 

Х.Баатар

ШУУРХАЙ.МН 

Монголын төр малынхаа эрүүл мэндийг хяналтандаа авах хууль баталлаа
Монголын төр малынхаа эрүүл мэндийг хяналтандаа авах хууль баталлаа
 
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​