fbpx "НИСДЭГ НОЁН”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 56 секунд

“НИСДЭГ НОЁН”

фельетон

            Эрт балар цагт биш эдүүгээ одоо цагт нэгэн "Нисдэг НОЁН" байна гэнээ. Юу сонсох нь энэ вэ?  Эрт балар хэзээ ч юм "нисдэг бөө" гэж байсан тухай л үлгэр домог шиг юм сонсч байснаас энэ цагт нисдэг хүний талаар огт сонсож байсангүй. Орос ардын үлгэрт гардаг шүүр унаад нисдэг шулмын тухай бол харин хөгшин хөвөөгүй бүгд мэдэх байх. Аа тийм Шведийн зохиолч эмэгтэй Астрид Линдгрений “Дээвэр дээр суудаг Карлсон” номыг багадаа уншиж байснаа санаж байна. Тэгсэн хөөе манайд мань Карлсон гайхалтай чинь тун адилхан “НИСДЭГ НОЁН" байна гэнэ. Байх байхдаа баруун хязгаарт, Ховдын хонхорт байдаг аж.

            Карлсонтой царай төрхөөрөө ч тун адилхан  "НИСДЭГ НОЁН"  маань Карлсоноос хамаагүй хол тив алгасч нисдэг бас аймгийн намын хороо, аймгийн Засаг дарга гээд албан тушаалын хос жигүүртэй. Зохиолд гардаг золбин Карлсон нэг муу жижигхэн байшингийн дээврийн хонгилд амьдардаг бол “НИСДЭГ НОЁН" ажил албан тушаалтай төдийгүй Ховдод гэртэй, хотод гэртэй, бүр гадаадад ч гэртэй байж магадгүй болоод байна. Нутаг усаа хөгжүүлэхээр үүрэг авсан ноёнтон  Яагаад байнга нисдэг болов. Хот хөдөөгүй  гэртэй “НИСДЭГ НОЁН"  Ховдод ер тогтохгүй хот руу 7 хоног бүр ниснэ, саатаж хэзээ ч суухгүй сар болгон гадаад руу ниснэ.

            Карлсон гэдсэн дээрх товчлуураа дарахад нуруунд нь бэхэлсэн жижиг мотор ажиллан нисдэг бол “НИСДЭГ НОЁН"  аймгийнхаа төсөв рүү гараа шургуулангуут нислэгийн зардал нь илбэ шидийн юм шиг тэр дорхноо бэлэн болж гадаад далайруу байнга  аялаж галуу шувууны мах ихэд зооглох болжээ.

            Өнөө муу Карлсон “Би бүгдийг хийж чадна” гэж онгирох дуртай бол НИСДЭГ НОЁН"  "Би нисэх дуртай" гэж аархах дуртай.

            Тамын тогооны үлгэрээр атаархаж аахилсан хүмүүс  Зөвхөн нислэгийн зардалдаа 50 саяыг төсвөөс зувчуулсан " НИСДЭГ НОЁН"  "-ны маань сэнсийг эвдээд хаячихаж.

            Сүүлийн ганцхан жилд 33 удаа хотод байдаг гэртээ тухлаж, 15 удаа гадаад далайг зорьсон “НИСДЭГ НОЁН"  маань улсын рекордыг  эвдэж дэлхийн рекорд тогтоохоор сэтгэл шулуудан, үүнийгээ Гиннесийн номонд бүртгүүлэхээр зэхэж байгаа гэнэ. Зөвхөн 11-н сард гэхэд  2-оос 3 удаа хот руу ниссэн түүнийг атаархал нь аахил нь дийлдэхгүй хүмүүс далавчийг нь тасдаад, далийг нь хугалаад мөрөөдлийг нь үгүй хийжээ.

             “НИСДЭГ НОЁН"   аймгийн намын хороо, аймгийн Засаг дарга гээд албан тушаалын хос жигүүртэй байсан юмсан. Гэтэл ус нутгаа мартаж, улсын ажлыг умартаад хөх тэнгэрт дүүлэн нисдэг хөөрхий даргыг маань далавчтай хэрнээ нисч чаддаггүй тахиа шиг болгоод тайраад орхиж. Тайрах тайрахдаа өрөөсөн далавчнийх нь бүр 93 хувийг нь тайрсан байгаа юм даа. Үлдсэн далавчнийх нь бас талаас нь хавь илүүг нь тасдаад ураад орхиж.

            Ингээд л хөөрхий дарга минь "Хос хунгийн дууль" дээр гардаг шиг "Нэгэнт өнгөрсөн амьдрал гээд нисч үхэхээр шийдтэл" далавч байсангүй, даль жигүүрийг минь эргүүлж өг гэж дарга нар луу гүйсэн ч өмгөөлөх хүн үнэндээ олдсонгүй.

            Засгийн газраа байгуулсан дор "Төрд нэг ч нисдэг дарга ажиллуулахгүй" гэсэн Ерөнхий сайдын үүдээр эргэлдэж, үг дайсан “НИСДЭГ НОЁН”-ы хүсэл нь биелэлгүй хүндхэн байгаа сурагтай.

            Цагтаа Ховдын хязгаарт Маньбадар гүн шиг малилзаж явсан муу даргыг маань өнөө муу Иргэдийн хурлын иргэдээ боддог туучийнууд чинь Засаг дарга байхдаа завшсан идсэн чинь дэндлээ, хошуу ноён байхдаа хуссан тоншсон чинь ихэдлээ гээд Ард Аюушийн дугуйлангийнхан шиг тойрч сууж байгаад, ажил албаа өг гэж шахаан доогуур шургуулах дөхөөд, Ховдод юу ч хийсэнгүй гэж хойно урдаас нь баалаад, дэлхийгээр тэнэсэн чинь ихэдлээ гэж дээр дооргүй дайраад огцруулж орхив.

            Та нар сонс доо. Муусайн юмнууд зүгээр ч нэг огцруулаад орхихгүй, "...одоо энэ муу нисч чадахаасаа өнгөрлөө" гэсэн шиг нижигнэтэл алга ташиж, уухайлан баярлалдаж уурыг нь  барж тохуурхсан байгаа юм чинь...

            “НИСДЭГ НОЁН” ингээд нисэхээсээ өнгөрөв өө хөөрхий. Хууч ярианд нисдэг бөө гэж гардаг шиг хожмын өдөр “НИСДЭГ НОЁН”- ны тухай нэлээд сайнгүй түүх үлдэх байх даа. Хамаагүй нисэх ч халгаатай даг аа...     

Шуурхай.мн        

“Асашёорюүг ялаад 10 сая иен” шоу нэвтрүүлэг оны зааг дээр болно
“Асашёорюүг ялаад 10 сая иен” шоу нэвтрүүлэг оны зааг дээр болно
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​