fbpx УИХ ээлжит бусаар чуулах уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Манай 76
Огноо
Унших
3 минут 48 секунд

УИХ ээлжит бусаар чуулах уу

Хаврын чуулган завсарлаад хагас сар ч болоогүй байгаа. Гэвч УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдана гэх мэдээлэл баяр наадамтай зэрэгцэн дуулдав. Яаж улстөр ярихгүйгээр наадамлахав гэсэн шиг  УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ цэнхэр дэлгэцээр наадмын дараа УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдаж,  нээлттэй сонсгол хийнэ гэх мэдээллийг өгсөн.

Үүнийг эргэн тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 25 гишүүн гарын үсэг зурж, ээлжит бус чуулган зарлуулах хүсэлтээ долдугаар сарын 10-ны өдөр УИХ-ын даргад хүргүүлсэн билээ. Хуулийн дагуу УИХ-ын гишүүдийн 3/1 буюу 25 гишүүн ээлжит бус чуулган зарлах санал гаргавал, УИХ-ын дарга 14 хоногийн дотор хариу өгөх учиртай байдаг аж.

Ээлжит бус чуулган 60 тэрбумын асуудлаар АТГ-ын дарга болон прокурорын байгууллагын удирдлагуудын мэдээллийг сонсоно гэж байгаа юм. Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийг Стандарт банкинд барьцаалсан хэргийг УИХ-аар хэлэлцэх шаардлагатай гэсэн гишүүд ээлжит бус чуулган хуралдуулахаар хүсэлт гаргасан гэдгийг Л.Оюун-Эрдэнэ тодотгосон.

Гэвч ээлжит бус чуулган зарлан хуралдуулах өөр учир шалтгаан байгаа гэдгийг Хаврын чуулган өндөрлөхөөс өмнө зарим гишүүд илэрхийлж байсан билээ. Тухайлбал, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг ээлжит бус чуулган зарлаж хэлэлцэнэ гэдгийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээс эхлээд хэд хэдэн  гишүүд хэлж байсан нь бий.  Өнгөрсөн жилийн өдийнөөс эхлээд нийт ард түмнээрээ хот хөдөөгүй хэлэлцсэн Эцэг хуульд оруулах өөрчлөлтийг эцсийн байдлаар боловсруулж өргөн бариад байгаа бөгөөд өнгөрөгч намр, хаврын хоёр чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон ч хэлэлцэлгүй өдий хүрээд байгаа юм. 

Хэрэв энэ асуудлыг намрын чуулганаар хэлэлцэнэ гэвэл цаг боломжийн хувьд тийм ч таатай биш. Учир нь намрын чуулган үндсэндээ хамаг анхаарал цаг боломжоо ирэх жилийн төсвийг хэлэлцэхэд зориулдаг.  Энэ мэт учир шалтгааны улмаас Үндсэн хуулийн өөрчлөлтийг ээлжит бусаар хэлэлцэх нь илүү тохиромжтой байж мэдэх юм.

Д.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 25 гишүүний гарын үсэг зурсан ээлжит бус чуулган хуралдуулах хүсэлт үндсэн зорилгоо мөнөөх гайт 60 тэрбумын асуудлаа эцэслэнэ гэсэн зорилготой гэж тодотгож байгаа.  Энэ хүсэлтэд УИХ-ын дарга ямар хариу өгөх нь өнөө маргаашгүй тодорхой болох биз.

Үндсэн хуулийн 27-р зүйлийн 3-т “УИХ-ын гишүүдийн гуравны нэгээс дээшхийн шаардсанаар эсхүл Ерөнхийлөгч, УИХ-ын даргын санаачилгаар ээлжит бус чуулган чуулж болно” гэсэн заалт  бий. Тэгэхээр энэ удаад  УИХ-ын гишүүдийн 3/1 буюу 25 гишүүн гарын үсэг зурсан учраас ээлжит бус чуулганыг товлон хуралдуулах нь бараг тодорхой болж байх шиг. Гэхдээ хэлэлцэх асуудал, хуралдах өдөр тов, үргэлжлэх хугацаа зэргээ УИХ дарга товлож захирамж гаргана.  

МАН-ын хувьд ээлжит бус чуулган Засгийн газартаа халтай байдгийг өнгөрсөн намрын явдал харуулдаг. Энэ удаад ч гэсэн ээлжит бус чуулган зарлавал Засгийн газраа ганхуулж мэднэ гэсэн болгоомжлол зарим нэгэнд  байх шиг байна.

М.Нэргүй

Zaluu.com

Шатахуун импортлогчид үнээ дахин нэмлээ
Шатахуун импортлогчид үнээ дахин нэмлээ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​