fbpx УИХ-ын гишүүдийн хариуцлагыг дээшлүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 6 секунд

УИХ-ын гишүүдийн хариуцлагыг дээшлүүлнэ

"Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа, гишүүний ёс зүй, хариуцлага" сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордноо болж байна. Тус хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж буй юм. Хуулийн төсөл Монгол Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгох, тасралтгүй, түргэн шуурхай, үр дүнтэй явуулах, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг илүү тодруулж утга агуулгыг шинэчлэхэд чиглэгдсэн байна. Хуулийн төслийг боловсруулж дууссан бөгөөд ирэх долоо хоногт өргөн барихаар төлөвлөж байгаа аж.

Хэлэлцүүлэгийн үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос  дараах асуултад хариулт авлаа.

-Та ажлын хэсгийг ахалж хуулийн төслийг боловсруулсан.  Хуульд оруулах гол өөрчлөлтийн талаар мэдээлэл өгнө үү?

- УИХ-ын гишүүн улс орон, ард түмнийхээ төлөө хуулиа дээдлэн, хариуцлагатай ажиллана гэж сонгогдсон атлаа хуралдаа суудаггүй, ёс зүйгүй байна, УИХ-ын Дэгийн тухай хуулиа зөрчиж байна гэдэг шүүмжлэл их байна. Ялангуяа УИХ-ын гишүүний нэр хүнд сүүлийн үед унаж байна. Иймээс УИХ болон ТББХ эдгээр асуудалд дүгнэлт хийгээд УИХ-ын болон УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулъя, УИХ-ын гишүүний ёс зүй, сахилга бат, хариуцлагын асуудлыг тодорхой болгоё, ялангуяа үүргээ биелүүлэхгүй байгаа гишүүнд хариуцлага хүлээлгэдэг болох, УИХ-ын үйл ажиллагааг чанартай, түргэн шуурхай болгох асуудлаар ажлын хэсэг байгуулж дээрх хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

- УИХ-ын чуулганы хурал цагтаа эхэлдэггүй, гишүүд нь хуралдаа суудаггүй асуудлыг хэрхэн цэгцлэх вэ?

- Хамгийн гол заалт бол чуулганы хуралдааны нийт цагийн гуравны нэгээс илүүд нь суугаагүй , хуралдаа ирдэггүй гишүүнийг эргүүлэн татаж, бүрэн эрхийг нь дуусгавар болгохоор хуульчилсан. 2012-2016 оны парламентын эхний гурван чуулганы хугацаанд  гишүүд 9800 хурлаа цаг тасалсан бол  2016 оны парламент эхний гурван чуулганы хугацаанд 1000 орчим цаг тасалсан. Өөрөөр хэлбэл 10 дахин бага цаг тасалсан ч ард иргэдийн шүүмжлэх шүүмжлэл, хандлага газар авсан байгаа учир энэ парламент өшөө илүү ажлаа сайжруулъя, хариуцлагаа дээшлүүлэх үүднээс ийнхүү хуульд өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна.

-Гишүүд камерийн өмнө “поп”-ордог, хэлэлцэж буй асуудлаас тэс өөр зүйл ярьж, ёс зүйгүй авирладаг боллоо. Үүнд хариуцлага яригдах уу?

-УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдыг илтэд санаатайгаар гүтгэн доромжлохыг хориглож, хуралдааны дэг зөрчсөөр байвал хуралдаанаас хөөж танхимаас гаргах хариуцлагын зохицуулалт нэмсэн. Товчхондоо бол гишүүдийн хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх, ирц болон санал хураалтын босгыг өндөрсгөж, хуралдаа суудаггүй гишүүнийг эргүүлэн татах асуудлыг энэ хуулийн төсөлд суулгасан. Хариуцлагагүй, ёс зүйгүй гишүүдийг дэгэнд нь оруулж, хуулийн мухардалд ордог асуудлыг хуугаар нь цэгцлэх зүйл заалт чамгүй туссан. Тухайлбал гишүүд бусдын өмнөөс кноп дардаг буруутай үйлдлийг таслан зогсоож, төрийн түшээд "төгөлдөр хуурддаг" гажуудлыг засах заалт оруулсан байна. Ингэснээр худлаа ирц бүрдүүлж хууль батладаг, ирээгүй нэгнийхээ өмнөөс эрхэнд нь халдаж санал өгдөг явдлыг хална гэж үзэж байна.

- Хурууны хээгээр ирцээ бүртгүүлдэг болох юм уу?

- Тийм. Төрийн албан хаагчийн адилаар хурууны хээгээр цагаа бүртгүүлж ирцэнд ордог, саналаа өгдөг байхаар зохицуулсан. Мөн УИХ-ын гишүүн хуралдааны ирцэд бүртгүүлэх, асуулт асуух, үг хэлэх, цахим тоолуураар санал өгөхөд зөвхөн цахим карт ашиглах бөгөөд цахим тоолуураар санал хураалт явуулах үед гишүүн цахим картаа зөвхөн өөрөө эзэмших бөгөөд бусдад шилжүүлэхийг хориглосон заалт нэмсэн.

- Төрийн байгууллагын албан тушаалтнууд УИХ-ын чуулганы хуралдаанд үнэн зөв мэдээлэл өгдөггүй, асуудлаа бүрэн мэддэггүй байдал ажиглагддаг. Үүнд бас зохицуулалт хийх юм байна гэж ойлгосон.

-Холбогдох байгууллага албан тушаалтан УИХ-д үнэн зөв мэдээлэл өгөх ёстойг хатуу хуульчилсан. Тайлбар хийж, асуултад хариулж байгаа албан тушаалтан бодитой, үнэн зөв мэдээлэл өгөх, асуултад бүрэн хариулах үүрэгтэй бөгөөд хэрэв санаатайгаар худал мэдээлэл өгсөн бол энэ нь түүнийг огцруулах, төрийн албанаас халах үндэслэл болох юм.

-Засгийн газрыг огцруулах босгыг өндөрсгөж, тогтвортой ажиллах боломжоор хангах юм байна. Хэрхэн өндөрсгөж байгаа вэ?

-Ерөнхий сайд, Засгийн газар, засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг нийт гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэх өөрөөр хэлбэл ЗГ-ыг тогтвортой ажиллах боломжоор хангах тухай хуулийн төсөлд тусгасан.  Ийнхүү өөрчлөлт оруулахгүй бол 50 гишүүн хуралдаанд сууж 26 гишүүний саналаар огцордог байвал ЗГ тогтвортой ажиллах боломж бүрдэхгүй гэж үзсэн.

Шуурхай.мн 

5 одтой Шангри-Ла зочид буудлын удирдлагуудад үйлчлүүлэгчдээсээ уучлалт гуйх ёс зүй байхгүй юу
5 одтой Шангри-Ла зочид буудлын удирдлагуудад үйлчлүүлэгчдээсээ уучлалт гуйх ёс зүй байхгүй юу
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​