Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас АТГ-ын дарга болон дэд даргын албан тушаалыг хаших хүмүүсийг сонгохдоо олон нийтийн санал асуулгыг харгалзан үзэж сонгоно хэмээн 04 срын 24 ны өдөр зарласан. Тэгвэр энэхүү санал авах хугацаа дууссан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан ёсны www.president.mn цахим хуудсаар явуулсан санал хураалт долоо хоногийн хугацаанд үргэлжилж, өчигдөр 22:00 цагт хаагдав.
Саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажлын хэсэг нэгтгэж эхэлсэн бөгөөд иргэдээс ирсэн санал хүсэлттэй нэг бүрчлэн танилцаж, саналуудыг тоолж дууссаны дараа АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх асуудлаар албан ёсны мэдээлэл хүргэх юм байна.
Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн с анал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилно”, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ” гэж тус тус заасан байдаг.
Эх сурвалж шуурхай.мн