fbpx Замын-Үүдийн ложистик төслийн удирдагч Д.Энхбаатар гэж хэн бэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 22 секунд

Замын-Үүдийн ложистик төслийн удирдагч Д.Энхбаатар гэж хэн бэ?

Монгол Улсын өмнөд хийлийн олон улсын төмөр замын боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, Ази-Европыг дамжин өнгөрөх тээврийн сүлжээ олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Замын-Үүдэд хэрэгжүүлж буй “Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх МОН-2719/240 төсөл”-ийн хөрөнгө үр дүнгүй зарцуулагдаж, улсад багагүй хэмжээний хохирол учруулсан талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн.

Нутгийн өмнөд хил дээр олны нүд, чихнээс зайдуу өрнөж байгаа энэ бүтээн байгуулалт, төслийн нийт өртөг нь 71.6 сая ам.доллар бөгөөд үүний 40 саяыг Азийн хөгжлийн банкны зээлээр, таван саяыг нь тус банкны буцалтгүй тусламжаар, үлдсэн 26.5 сая долларыг Засгийн газар бие даан шийдвэрлэж байгаа юм. Гэвч төслийн өртөг, хийгдэж буй ажлын гүйцэтгэлд хяналт дутуу хийгддэгээс төсөл ихээхэн хэмжээний алдагдалд орчихоод байгаа юм.

Төслийн зохицуулагчаар Д.Энхбаатар гэгч ажилладаг. Түүнийг Зам тээврийн яам энэхүү төслийг анх хэрэгжүүлэхээр болсон 2012 онд анх томилсон байдаг юм. Томилгоог тухайн үед Төрийн нарийн бичгийн дарга байсан, одоо энэ яамны сайдаар ажиллаж буй Ж.Бат-Эрдэнэ хийсэн. Гэхдээ Д.Энхбаатарыг тэр үед Зам тээврийн сайд байсан, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга томилж байв. Үүнээс хойш Д.Энхбаатар бол Х.Баттулгын хүн гэсэн тодорхойлолт түүнийг дагалддаг.

Засгийн газрууд ээлж дараалан солигдож Сү.Батболдоос хойш тав дахь Ерөнхий сайд Засгийн газрыг толгойлж байгаа хэдий ч Д.Энхбаатарын ажлыг хүлээлцэнэ гэсэн яриа нэг ч удаа өрнөөгүй. Тэр ердөө үүрэг гүйцэтгэгч гэсэн “хаяг” л зүүж үзсэн байна. Их хэмжээний мөнгөн дүнтэй, улс орны хөгжил, эдийн засагт чухал үүрэгтэй төсөл дээр түүнийг ийн бат бөх суусан шалтгааны цаана эрхэм Ерөнхийлөгч нуугдан сууж байдаг гэж Зам тээврийн яамныхан үздэг аж.

Нийт 128 га талбайд чингэлгийн, хүнд даацын, агуулахын гэсэн 3 бүстэй байхаар төлөвлөгдсөн ба 50 тонн даацтай 2 гүүрэн кран, механизмын засварын төв, өргөн болон нарийн царигийн ачилт буулгалтын 11.5 км орчим төмөр зам, ложистикийн төв руу орох гарах төмөр замтай 2 түвшинд огтлолцох хүнд даацын тээврийн хэрэгсэл явах боломжтой гүүрэн байгууламж, 1.6 км авто зам тус тус барихаар төлөвлөгдсөн төслийн газар зарагдсан. Өнөөдөр Засгийн газар томоохон төслөө хүний газар дээр хэрэгжүүлж байгаа.

Энэ бол Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх транзит ачааг шилжүүлэн ачих техникийн боломжийг нэмэгдүүлэх нөгөө талаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, барилга, уул уурхайн салбарын том оврын тоног төхөөрөмжөө чөлөөтэй татах төв. Улс орныг бүс нутаг дахь тээврийн коридоруудтай холбох орц, гарц болж өрсөлдөөний талбарыг нэмэгдүүлэх боломжийг нээх байгууламж юм.

Төслийнхөн өнөөдрийг хүртэл ложистикийн төвийн үйл ажиллагаанд 11.729.247.546.000 төгрөгийн төсөвт өртөг бүхий 3.6 км цэвэр усны шугамын ажил, Төмөр замтай 2 түвшинд огтлолцох гүүрэн байгууламж, 1.6 км авто замын барилга угсралтын ажил, 4.15 км гадна холбоо интернетийн шилэн кабель суурилуулах ажил, Гадна цахилгаан хангамжийн 110кВ ЦДАШ, дэд станцын өргөтгөл, дэд станцын барилга угсралтын ажил зэрэг ажлуудыг дотоодын гүйцэтгэгч 9 компаниар хийлгэсэн гэж мэдээлж байгаа. Гэвч бодит байдал дээр хөрөнгө хэрхэн үр дүнгүй зарагдаж байгааг бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ.

Ложистикийн төвийн барилга угсралтын ажил энэ онд, удлаа гэхэд ирэх жил хэрэгжиж дууслаа хэмээн зарлагдах байх. Гэвч энэ үед нүд хужирлан барьсан ложистик төвийг хүлээн авч, дээр нь зарагдсан газрын үнийг давхар төлж мэдэхээр болсон байгаа.

АХБ-ны зээлээр санхүүжиж байгаа төслийн үндсэн барилга угсралтын ажлыгChina Railway 21, Bureau Group компани хэрэгжүүлж байгаа юм. Харин барилга угсралтын ажилд хяналт тавих зөвлөх компаниар “Сүсонг инженеринг” гэдэг компани ажиллаж буй. Ложистикийн төвийн Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын хилийн боомтын шинэчлэгдсэн хүчин чадлын жагсаалтад албан ёсоор оруулж, олон улсад зарлаж байгаад авах учиртай байсан 50 тн-ийн 2 вандан кранын “Хэнань Дафан Хүнд Машин механизм” компани өнгөрсөн онд нийлүүлчихээд байгаа юм. Энэ бол БНХАУ-аас манай нутгаар дамжин өнгөрөх дунд болон хүнд жинтэй ачааг шилжүүлэх технологийг орлох кран байсан бөгөөд анх 70, 50 тоннын тус бүр нэг нэг хэмээн тооцоолж байсан кран өнөөдөр 50 тонныг хоёр ширхэг болж өөрлөгдөөд байгаа нь энэ.

Одоо ложистик төв дээр өргөн болон нарийн царигийн төмөр замын далангийн ажил, төвийн үйл ажиллагаа явуулах зам, талбай, зогсоолын газар шорооны ажлууд 100 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж дууссан гэж байгаа. Өнгөрсөн намар есдүгээр сард ложистикийн төвийн өргөн болон нарийн царигийн төмөр замын далангийн ул шорооны ажил болон дайрган үеийн хучилтын ажил дууссан гэнэ. Гэвч энэ ажлууд чанарын өндөр түвшинд гүйцэтгэгдсэн гэдэгтэй төмөр замын мэргэжлийн байгууллагууд санал нийлэхгүй байгаа аж.

Төслийн удирдагч Д.Энхбаатарын төслийн эд хөрөнгийг дураараа захиран зарцуулсан хэрэг хэрээс хэтэрч байгаа гэнэ. Тухайлбал тэр төслийг санхүүжүүлэг Азийн хөгжлийн банкинд мэдэгдэлгүйгээр жил гаруйн хугацаанд Төслийн хяналтын нэгжид хоёр инженерийг цалинжуулж ажиллуулсан. Төсөлд иженерээр ажиллаж байсан Ч.Зоригтбаатарыг ажлаасаа гарахад нь гурван сарын цалин үндэслэлгүй бодож олгосон.

Мөн түүний хувийн өмгөөлөгчийн өмгөөллийн хөлсийг төслөөс санхүүжүүлсэн. Төслийн хэрэгцээнд улсаас ашиглуулахаар заасан газраас хайрга авч ашигладаггүй. Огт өөр зөвшөөрөлгүй газраас 3500 м2 хайрга авч ашиглан, төлбөрийг нь хувийн компанид төлсөн. Төслийн хөрөнгөөс жилийн эцэст томилолтын мөнгө, бензиний мөнгө өөртөө гаргуулж авдаг гэх мэт санхүүгийн асар олон зөрчлүүд гарчээ.

Эх сурвалж: http://niigmiintoli.mn

Ц.Нямдорж сайд хүртэл мухардалд орчихож гэнэ
Ц.Нямдорж сайд хүртэл мухардалд орчихож гэнэ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​