fbpx Ц.Нямдорж сайд хүртэл мухардалд орчихож гэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 42 секунд

Ц.Нямдорж сайд хүртэл мухардалд орчихож гэнэ

Энэ тун үнэмшилгүй сонсогдож байгаа биз. Аргагүй. Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж бол лав энэ парламентдаа толгой хуульч гишүүн гэгддэг. Тийм учраас ямар ч асуудлын гарц гаргалгааг энэ хүн л олдог гэдэг юм.

65 суудлаар энэ парламентыг дүүргэсэн МАН-ын бүлгийн гишүүд хууль зүйн асуудлаар бол Ц.Нямдорж сайдыг сөрж, давж дуугарна гэж ёстой үгүй. Гэтэл мань эр таагүй шалтгаанаар парламентыг орхих хүсэлтээ өгсөн Д.Гантулга гишүүний асуудал дээр гацаж орхисон байх юм. “…Гаргалгаа алга, хуулийн мухардалд орлоо” гэдэг мэдэгдлийг Ц.Нямдорж сайд хийж байна. Улмаар энэ мухардлаас гарахын тулд дахин төсөл боловсруулна гэлээ. Манай монголчууд эртнээс иймэрхүү арга саамыг янз бүрээр хэлж ирсэн юм. “Нүглийн нүдийг гурилаар хуурах” гэж дээхнэ үеийн үг байна. Харин сүүлийн үеийнхээр бол “хүүхэд хуурах гэж байгаа юм шиг”  л үйл явдал өрнөж байна.

Ер нь бол Д.Гантулгын хүсэлт ойлгож ядаад, мухардалд ороод байх эд огт биш. Тун энгийн зүйл. УИХ-ын гишүүн Д.Гантулга олны анхаарлыг татаж, дургүйцлийг төрүүлсэн таагүй асуудалд нэр холбогдсон. Тэрийг нь хуулийн байгууллага шалгаж байна. Иймээс өөрөө шалгуулж дуустлаа УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзье гэж хүсэлт гаргасан байгаа юм. Харин нам нь буюу УИХ дахь МАН-ын бүлэг түүний хүсэлтийг хүлээж авч болохгүй гэж шийджээ. Чухам яагаад Д.Гантулга гишүүний хүсэлтийг бүлэг дээрээ унагах болов гэдэг зайлшгүй анхаарал татаж байгаа юм.

Хэрэв хууль номоо дагах юм бол өөрийн хүсэлтээр түдгэлзэж байгаа гишүүнийг ойлгож дэмжээд явуулах учиртай. Өмнө нь ийм хүсэлтийг нэг бус удаа гаргаж, тэрийг нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байсан түүхүүд бий. Гэтэл МАН-ынхан тэгсэнгүй. Бүлэг дээрээ л хав дарчихав. Хүсэлтээ гаргасан хөөрхий Д.Гантулга гишүүнийг “…Битгий уйлж унжаад бай. Энэ чиний асуудал биш намын хэрэг” гээд дуугүй болгож орхисон дуулдаж байна. Нэгэнт ингээд намын хэрэг болчихсон учир олон нийт хэн мэдээлэл өгөх вэ гээд толгой гашилгацгаасан болж таарч байгаа юм. Ингээд бодож, бодож баталсан хуулийг ч засдаг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоор “…Хуулийн мухардалд орчихлоо” гэж мэдэгдэл хийлгэсэн байна.

МАН-ынхан бодохдоо “…Ц.Нямдорж сайд ингээд хэлчихэд олон нийт шууд л хүлээж авна. Д.Гантулгын асуудлаар Ц.Нямдорж сайд хүртэл мухардалд орчихлоо шүү дээ гээд л ярина” гэж тооцсон байгаа юм. Гэвч ард түмэн тэнэг биш. Ц.Нямдорж сайдын мэдэгдлийг бүр уг, үндсээр нь ойлгочихсон байна шүү. Ингээд юу гэж байна вэ гэхээр Ц.Нямдорж сайд бус МАН л Д.Гантулгын асуудлаар мухардалд орчихсон байна гээд онигоо маягийн юм болгоод хуучилцгааж байна.

Б.Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 Ардчиллын алтан хараацайнууд гэж өөрсдийгөө нэрлэсэн залуус чинь “Хөрөнгөлөг этгээд болохын төлөө юу ч хийхээс буцдаггүй” шуналын микробууд л байсан юм бишүү?

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​