Мэдээллийн технологийн үндэсний паркт
09:00 цагт “Инновацлаг ЖДҮ” хурал болно.
Төрийн ордонд
10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
11:00 цагт УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын гишүүд Төрийн ордонд нэвтрэх журмыг өөрчлөх талаар хэвлэлийн хурал хийнэ.
11:00 цагт Ардчилсан намын 4/11 хэвлэлийн хурал болно.
ШУА-ийн Тэргүүлэгчдийн байранд
10:00 цагт Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн “MAPSS” төслийн сургалт, хэлэлцүүлэг болно.
Монгол ньюс мэдээллийн төвд
10:00 цагт “Монгол тээврийн ирээдүй”, “Өмнөговь аймгийн авто тээвэрчдийн нэгдсэн холбоо” ТББ болон “Монгол тээвэр нэгдэл” ХХК хамтран нүүрсний тээврийн С зөвшөөрлийн талаар мэдээлэл хийнэ.
Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагт “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас тус байгууллагын 15 жилийн ойн хүрээнд “ИЛЧИЛЬЕ” хөдөлгөөн өрнүүлэх талаар мэдээлэл хийнэ.
Глоб Интернэшнл төвөөс
11:30 цагт “Хэвлэл мэдээлэл иргэний чөлөөт орон зайг хамгаалах нь” хурлыг цахимаар зохион байгуулна.
МҮХАҮТ-д
14:00 цагт Монголын маркетингийн холбооноос 200 жижиг дунд бизнес эрхлэгчид маркетингийн зөвлөгөө төлбөргүй өгөх өдөрлөг зохион байгуулна.
Мишээл Экспо төвд
14:00 цагт Жижиг, дунд үйлдвэрийн олон улсын үзэсгэлэн худалдаа эхэлнэ.
“Туушин” зочид буудалд
14:40 цагт “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн хурал болно.
ГХЯ-нд
15:00 цагт Монгол Улс, Япон Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан шуудангийн маркийн анхны өдрийн нээлт болно.