fbpx Москва, Киев хэлэлцээгээ түр зогсоов.Хэлэлцээрт юу саад болов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
6 минут 10 секунд

Москва, Киев хэлэлцээгээ түр зогсоов.Хэлэлцээрт юу саад болов

Орос, Украины хэлэлцээрийн үйл явцыг түр зогсоосон гэж талууд мэдэгдэв. Украин, Оросын төлөөлөгчид хамгийн сүүлд гуравдугаар сарын сүүлээр Туркт уулзсан. Үүний дараа Москва хэлэлцээрийг алсын зайн горимд үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн. Гэвч хэлэлцээг бодитоор зогсоосон тухай ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко, Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Михаил Подоляк нар мэдэгдэв. "Хэлэлцээр үргэлжилж чадахгүй байна. Украин үнэн хэрэгтээ хэлэлцээрийн үйл явцаас гарсан" гэж Руденко хэлээд, хэлэлцээр "ямар ч хэлбэрээр" явагдахгүй байгааг тэмдэглэв.

"Украин ОХУ-ын хоорондын хэлэлцээрийн үйл явцыг түр зогсоосон. Гэсэн хэдий ч энэ нь сэргээгдэх бөгөөд миний бодлоор Ерөнхийлөгч Зеленский модератороор ажиллах болно" гэж Украины төлөөлөгчдийн тэргүүн Подоляк мэдэгдэв.

"Би Путинтэй ярилцахад бэлэн байна. Гэхдээ зөвхөн түүнтэй л ярина" гэж Зеленский өмнө нь хэлж байв.

Хэлэлцээр хэрхэн өрнөсөн бэ?

Москва, Киевийн хэлэлцээрийн явц хоёрдугаар сарын сүүлчээр буюу Оросууд Украин руу довтолж эхэлснээс хойш хэдхэн хоногийн дараа эхэлсэн. Төлөөлөгчид 2-р сарын 28-нд Беларусийн хил дээр анх удаа уулзав. Гуравдугаар сард төлөөлөгчид хэд хэдэн удаа уулзсан, ялангуяа 3-р сарын 10-нд Анталья хотод Орос, Украины Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Дмитрий Кулеба нарын уулзалт болсон.

Талууд хамгийн сүүлд гуравдугаар сарын 29-нд Истанбул хотноо нүүр тулан хэлэлцээ хийсэн юм. Дараа нь ОХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский хэлэхдээ, Украины төлөөлөгчид энхийн хэлэлцээр байгуулах саналыг Орост бичгээр хүргүүлж, Украины аюулгүй байдлын олон улсын баталгааны хариуд тус улс цөмийн зэвсэггүй статустай болохыг санал болгосныг Украины баталжээ.

Түүнчлэн ОХУ-ын Батлан хамгаалах яам "Киев, Черниговын чиглэлд цэргийн үйл ажиллагааг эрс багасгах" шийдвэр гаргаснаа зарласан юм.

Үүний дараа талууд хэлэлцээ цахим хэлбэрээр үргэлжилж байгаа гэж мэдэгдэж байсан боловч удалгүй Москва Киевийг Истанбулд тохиролцсон хэлэлцээрээс гажсан гэж буруутгаж эхлэв.

Хэлэлцээр зогсох шалтгаан юу байв

Хэлэлцээнд оролцогчдын ойрын эх сурвалжийн мэдээлснээр Буча хотод болсон аллагын нөхцөл байдлыг илчилж, Орос Хар тэнгисийн флотын тэргүүлэгч “Москва” хөлөг онгоцоо алдсан нь хэлэлцээрийн цаашдын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн байна.

Хэлэлцээ хийж буй бүлгүүдийн яриа хэлэлцээний хурд болон түүний ерөнхий чиг хандлага зэрэг нь фронт дахь нөхцөл байдлаас шалтгаална гэдгийг шинжээчид хэлж байгаа юм.

ОХУ өдөр бүр Украины янз бүрийн бүс нутагт пуужингийн цохилт өгсөөр байна. Газар дээрх тулалдаанууд гол төлөв тус улсын зүүн хэсэгт явагдаж буй.

Үүний зэрэгцээ Мариуполь хотод Украины цэргүүд хоёр сар гаруй хугацаанд хамгаалалт хийж байсан Азовсталь үйлдвэрт таагүй нөхцөл байдал үүсч байв. "Азовсталь"-ын хамгаалагчид олноор амиа алдсан тохиолдолд хэлэлцээр хийх боломжгүй болно гэж Зеленский хэлэв.

Тэрээр дөрөвдүгээр сарын 16-нд "Манай цэргүүдийг устгавал бид бүх хэлэлцээрийг зогсооно" гэж мэдэгджээ. Үүнээс өмнө тэрбээр Буча хотод энгийн иргэдийг устгасны дараа тэдний үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэх талаар эргэлзэж байсан юм.

Тавдугаар сарын 17-ны даваа гаригт хоёр тал Азовсталь хотоос цэргийнхнийг нүүлгэн шилжүүлж эхэлснээ зарлав. Украины Батлан хамгаалахын дэд сайд Анна Маляр хэлэхдээ, хүнд шархадсан 53 цэргийг эмнэлгийн тусламж авахаар Оросын талын хяналтад байдаг Новоазовск руу нүүлгэн шилжүүлсэн гэв. Мөн өөр 211 байлдагчийг хүмүүнлэгийн коридороор дамжуулан Еленовка руу илгээжээ. "Тэдний хувв заяаг солилцооны журмаар шийдвэрлэнэ" гэж Маляр хэлсэн ч Төрийн Дум мягмар гарагт тэдний солилцоог цуцлахыг шаарджээ.

Москва хэлэлцээр зогсоосон буруутнаар Киевийг нэрлэв

5-р сарын 13-ны баасан гарагт Ерөнхийлөгч Путин Германы канцлер Олаф Шольцтой ярилцахдаа хэлэлцээг "Киев үндсэндээ зогсоосон" гэж хэлснийг Кремлийн хэвлэлийн алба уламжилжээ.

Маргааш нь ОХУ-ын Ерөнхийлөгч Финландын Ерөнхийлөгч Саули Ниинистэтэй утсаар ярихдаа Путин хэлэлцээрийн үйл явцыг "Киев үндсэндээ түр зогсоож, ноцтой бөгөөд бүтээлч яриа хэлэлцээ хийхийг сонирхохгүй байна" гэжээ.

Үүний зэрэгцээ Истанбул дахь хэлэлцээний дараа олон нийтэд ил болгосон хоёр улсын хэлэлцээрийн параметрүүдийг төлөөлөгчид тохиролцохоос нааш Путин, Зеленский нар шууд хэлэлцээ хийх боломжгүй гэж Москва онцолж байна.

Харин Зеленский эсрэг байр суурьтай байна. Тэрээр анхнаасаа Путинтэй уулзахыг шаардаж байсан, учир нь зуучлагчаар дамжуулан мэдээлэл дамжуулах нь хүссэн үр дүнгээ өгөхгүй гэж үзэж байгаагаа нэг бус удаа мэдэгдэв.

Зеленский өнгөрсөн долоо хоногт Италийн Rai 1 телевизийн сувагт хэлэхдээ "Би Путинтэй ярилцахад бэлэн байна. Гэхдээ зөвхөн түүнтэй л. Ямар ч зуучлагчгүйгээр. Мөн яриа хэлэлцээний нөхцлийн дагуу, харин ултиматумын нөхцлөөр биш" гэжээ.

Украины Ерөнхийлөгч мөн ярилцлагадаа Крымийг Оросын нэг хэсэг гэдгийг Киев хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ.

Эх сурвлж: ВВС-ээс товчлов

“The Hu” хамтлаг АНУ-д аялан тоглолтоо хийж байна
“The Hu” хамтлаг АНУ-д аялан тоглолтоо хийж байна
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​