Беларусь, Киргизстан, Казахстаны ерөнхийлөгч нарын оролцоотойгоор Москвад болж буй Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байнуллага /ХАБГБ/-ын ойн дээд хэмжээний уулзалтын үеэр Владимир Путин Украиныг буруутгаж буй стандарт багцаа дахин давтаж, Финланд, Швед улс НАТО-д элссэнтэй холбогдуулан тайлбар хийлээ. Түүний хэлсэн үгийн гол агуулгыг хураангуйлбал:
-Орос улс Финлянд, Шведтэй ямар ч асуудал байхгүй, тэд НАТО-д элсэх нь аюул занал учруулахгүй гэж Владимир Путин хэлэв.
Тэрбээр "Эрхэм хүндэт хамтрагчид аа, энэ хоёр улстай Орос ямар ч асуудал байхгүй, тиймээс эдгээр улсуудын зардлаар НАТО-г тэлэх нь Орост шууд аюул занал учруулахгүй. Харин цэргийн дэд бүтцийг тийш нь тэлэх явдал гэдгийг би та нарт хэлмээр байна. Эвслийн газар нутаг ингэж тэлэгдэх нь бидний хариу арга хэмжээг өдөөх нь гарцаагүй” гэж ХАБГБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр хэлсэн үгэндээ онцолжээ .
Финлянд, Швед улс НАТО-д элсэхэд Оросын хариу арга хэмжээ эвслийн дэд бүтцийг хэрхэн өргөжүүлэхээс шалтгаална, "асуудлыг эхнээс нь бий болгож байна" гэж Ерөнхийлөгч хэлжээ.
"Дайны явцад манай хилийн ойролцоо биологийн зэвсгийн бүрэлдэхүүн хэсгүүд үндсэндээ бий болсон" гэсэн баримтат нотолгоог хүлээн авсан гэж Путин хэлэв.
Барууны хамтын нийгэмлэг нүдээ аниад өнгөрдөг. Украинд неонацизм удаан хугацаанд газар авчээ. Бүх улс оронд хэт даврагчид байдаг, гэхдээ зөвхөн Украинд л нацистуудыг төрийн түвшинд алдаршуулдаг гэж тэрбээр энэ уулзалтын үеэр тодотгов.
Эх сурвалж: Риа новости. ВВС