fbpx В.Путин гон бие, гозон толгой болоход ойрхон байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэлхий дахинд
Огноо
Унших
5 минут 35 секунд

В.Путин гон бие, гозон толгой болоход ойрхон байна

Анкара хотод албан ёсны айлчилал хийсэн Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хоёр улсын стратегийн түншлэлийг өргөжүүлэх шинэ гэрээг Туркийн ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдогантай байгууллаа. Энэ үеэр хоёр улсын хооронд нийт 14 гэрээ байгуулагдсаны нэг нь батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны гэрээ байв. Эрдоган Казахстаныг “бүх Түрэг угсаатны түүхэн газар шороо” хэмээн нэрлэсэн бол Токаев Турк улсыг “Казахстаны иргэдийн хоёр дахь эх орон” гэж нэрлэжээ. Үнэхээр ч энэ хоёр улс Монголын эзэнт гүрний суурин дээр бий болсон гурван том гүрний нэг Османы эзэнт гүрэнд багтаж байсан билээ.

Турк улс нь 1991 онд Зөвлөлт Холбоот Улсыг задран унасны дараа хамгийн түрүүнд Казахстаны тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байв. Мөн 1992 онд гадаад улсуудаас хамгийн түрүүнд элчин сайдын яамаа Казахстанд нээж байсан юм. Казахстан улс ОХУ-ын ойрын түншийнхээ хувьд Украинд явуулж буй дайныг нь албан ёсоор буруутгаагүй, эдийн засгийн хоригт нэгдээгүй байгаа. Гэхдээ Украины тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндлэхээ илэрхийлээд байгаа билээ. Тэгвэл энэхүү уулзалтын дараа Эрдоган “Украины хямралыг энхийн замаар шийдвэрлэх, Украины тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх дээр бид ижил байр суурьтай байна” гэж мэдэгджээ. Энэ бол Путины толгой дундуур татаад авснаас ялгаагүй зүйл болж буй хэрэг юм. Учир нь энэ хоёр улс нэгдсэнээр Оросоос Сири төдийгүй ерөөс Арабын улсууд руу гардаг гарц бүрэн хаагдаж байна гэсэн үг.

Казахстаны ерөнхийлөгч Токаев уулзалтын дараа хийсэн мэдэгдэлдээ Хятадыг Европтой холбох Транс-Каспийн Олон Улсын Тээврийн Замын боломжийг бүрэн ашиглах нь хоёр улсын хувьд маш чухал гэж мэдэгджээ. Энэхүү зам нь Хятадыг Оросоор дамжуулалгүйгээр Европын Холбооны зах зээлтэй холбох төмөр болон усан замын шинэ маршрут юм. 2017 онд анх байгуулагдсан энэхүү зам нь Каспийн тэнгис, Хар тэнгисийн усан замыг Хятад, Казахстан, Азербайжан, Гүрж, Турк, Украин, Польшийн нутгийг дамнасан төмөр замтай холбож байгаа билээ. Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон Швед, Финлянд улстай Европын аюулгүй байдлыг бэхжүүлэх шинэ хэлэлцээр байгуулж, гадны халдлагад өртөх тохиолдолд энэ хоёр улсын зэвсэгт хүчинд дэмжлэг үзүүлэхээр болов. Их Британийн “Батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагаанд шинэ алхам болсон өөрчлөлт” гэж тодорхойлогдсон уг хэлэлцээр нь аль нэг улс NATO-д элсэхээр шийдсэн тохиолдолд Оросын заналхийллийг давахад туслах юм. Жонсон Шведийн ерөнхий сайд Магдалена Андерссонтой уулзсаныхаа дараа “Бидний хэлж байгаа зүйл бол Шведэд гамшиг тохиолдох юмуу халдлага болсон үед тус улсын хүсэлтийн дагуу Их Британи шууд тусламж үзүүлэх болно” гэж онцлов.

Орос улс Украин руу довтолсон нь Швед болон хөрш Финлянд улс үндэсний аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах талаар дахин бодоход хүргээд байгаа юм. Тус хоёр улс NATO-д элсэх төлөвтэй байгаа ч өргөдлөө боловсруулах явцад нэг жил хүртэл хугацаа шаардагдах тул тэд аюултай байдалд орно гэж санаа зовцгоож байгаа билээ. Энэ явдал Оросын бөөрөнд NATO тулж ирж буйг баталгаажуулав.БНХАУ-ын дарга Си Жиньпин Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтой утсаар ярьжээ. Энэ үеэр Си Жиньпин “Украины хямралын үр дүнд үүссэн сөргөлдөөн дэлхийн энх тайванд том бөгөөд удаан хугацааны аюул занал учруулж болзошгүй байна” гэж хэлжээ. Хоёр улсын удирдагч дайн болон түүнээс үүдэлтэй дэлхийн хүнсний хямралын талаар ярилцаж, яаралтай гал зогсоохыг уриалсан тухай Францын ерөнхийлөгчийн албаныхан Елисейн ордноос мэдээлэв. Хамгийн гол нь Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдлыг хүндэтгэнэ гэдгээ Си Жиньпин болон Макрон нар хамтран илэрхийлсэн байна. Франц улс Европын холбоог тэргүүлж байгаа. Тиймээс Хятад ба Европын холбооны хоорондын харилцааг ахиулахад идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна” гэж хэлснийг Хятадын төв телевиз мэдээлэв. Энэ нь Путины гол найдвар Си Жиньпин түүнээс нүүрээ буруулахад хагас алхам л үлджээ гэсэн үг. Энэ бүхэн В.Путин гон бие, гозон толгой болно гэсэн үг юм.

Бэлтгэсэн Г.АМАРСАНАА

Эх сурвалж: Өдрийн сонин

Хотод махгүй, орон нутагт гурил, будаагүй
Хотод махгүй, орон нутагт гурил, будаагүй
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​