Энэтхэгийн умард бүсийн Уттараханд мужийн нэг гэр бүлийн хос ганц хүү, бэр хоёроо шүүхэд өгчээ.
Учир нь тэд ганц хүүгийнхээ амьдралыг төвхнүүлэхэд насаараа хураасан мөнгөө зарцуулсан боловч гэрлэснээсээ хойш зургаан жил болоход ач төрүүлж өгөөгүй тул гомдсон юм байна.
61 настай Санжев, 57 настай Садхана нар ганц хүүгээ өсгөж, нисгэгчийн сургуульд сургаж, тансаг хурим хийхэд ямар хэмжээний мөнгө зарцуулснаа тооцоолжээ.
Ингээд тэд нэг жилийн дотор ач төрүүлж өгөхгүй бол хохирлоо барагдуулах $650,000-ыг хүү, бэр хоёроосоо нэхэмжлэхээр шүүхэд хандсан байна.
Haridwar, Uttarakhand | Parents move court against son&daughter-in-law, demand grandchildren/Rs 5 cr compensation.
— ANI UP/Uttarakhand (@ANINewsUP) May 11, 2022
They were wedded in 2016 in hopes of having grandchildren. We didn't care about gender, just wanted a grandchild: SR Prasad, Father pic.twitter.com/mVhk024RG3
Тухайлбал тэд 2006 онд хүүгээ АНУ-д нисгэгчийн сургуульд сургахад $65,000-ыг зарцуулсан бол 2016 онд гэрлүүлэхдээ таван одтой зочид буудалд хурим хийлгэж, $80,000-ын үнэтэй автомашин бэлэглэж, бал сарын аяллыг нь санхүүжүүлж байжээ.
“Гэрлээд зургаан жил өнгөрөөд байхад хүү маань хүүхэдтэй болохыг хүсэхгүй байна. Бид ядаж ачтай болчихвол ингэж шаналж суухгүй байлаа” гэж Санжев орон нутгийн хэвлэлд ярьсан байна.
Тэдний өмгөөлөгч “хүү нь эцэг эхдээ сэтгэл санааны харгислал үзүүлсэн” гэсэн үндэслэлээр шүүхэд зарга үүсгэж буйгаа тайлбарлажээ.
Эцэг эхийн гомдлыг Уттараханд мужийн Харидвар хотын шүүхэд гаргасан ба хурал нь тавдугаар сарын 17-нд болохоор товлогдсон байна.
Эх сурвалж: BBC