fbpx АТГ УИХ-ын гишүүн Б.Бейсенд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ
 
Ангилал
Нийгэм
Хэзээ
2022/05/12
Унших
2 минут 16 секунд

АТГ УИХ-ын гишүүн Б.Бейсенд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс УИХ-ын гишүүн Б.Бейсен нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан, улмаар шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн Прокурорын Газарт хүргүүлжээ.

УИХ-ын гишүүн Б.Бейсеныг Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд болон албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хясан боогдуулах замаар иргэнээс хахууль авсан, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж иргэнд давуу байдал бий болгосон хэмээн буруутгаж буй аж.

Тодруулбал Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дарга болон гишүүд, тус аймгийн эрүүл мэндийн байгууллагын эмч нар иргэдтэй бүлэглэн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоох, сунгахдаа хүмүүст давуу байдал олгосон, хахууль авсан, мөнгө нэхсэн, хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжийг итгэмжлэлээр авч, уг мөнгийг гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж хууль бус эх үүсвэрийг нь нуун далддах зорилгоор өөрчилж мөнгө угаасан, нэр бүхий гэрчүүдийг зориуд худал мэдүүлэг өгөхийг ятгасан хэрэгт холбогдсон 51 хүний нэг нь Б.Бейсен гэдэг.

Харин УИХ-ын гишүүн Б.Бейсен энэ тухай: " Баян-Өлгий аймгийн эмч нарын холбогдсон хахууль авсан гэх хэрэгт би ямар ч холбоогүй. УИХ-ын сонгуулийн үеэр таарсан болохоор зохиомлоор миний нэрийг оруулж, гүтгэх гэсэн. Энэ хэргийг 2016 оны 7-р сараас хойш шалгаж байгаа. Гэтэл би Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар 2012 онд томилогдоод 2014 онд ажлаа хүлээлгэж өгсөн байдаг. Намайг ажлаа өгснөөс хойш хоёр жилийн дараа болсон хэрэг." гэж тайлбарладаг юм.

С.Сарнай

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сувилахуйн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүлэв
Токиод “дархлагдсан” Д.Батжаргалын бүрэн эрхийн хугацаа дуусчээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
  1. Зочин

    Зальтай хасагийг шорон луу нь явуул ... өмнөх казак гишүүд дандаа болохгүй бүтэхгүй зүйл хийдэг урвах гм ... ёстой муухай муу санаатай хүмүүс . Казахтан руугаа тонил цаашаа!!!!!

Шинэ мэдээ