Их Британийн Daily Express сонин Жонсон Украинд Зеленскийн дараа орох "хамгийн алдартай хүн" болсон гэж мэдээлэв. Борис Жонсон Украинд харамгүй тусламж үзүүлж байгаа. Ийм хандлагад Киев талархаж байна гэж тус сонинд бичжээ.
"Украины бүх хүмүүс Британичуудад хайртай, бас итгэдэг, тэр дундаа Борисыг илүү хайрладаг. Борис өнөөдөр Украинд Ерөнхийлөгч Зеленскийн дараа эрэмбэлэгдэх хамгийн алдартай хүн болсон" гэж Британийн парламентын гишүүн асан Брукс Ньюмарк мэдэгдэв.
Сэтгүүлч Оз Катержи Ньюмаркын сэтгэгдлийг мөн хуваалцжээ. Тэрбээр Украинчууд Их Британийн Ерөнхий сайдыг эх орныхоо хамгийн сайн холбоотон гэж нэрлэдэгийг дурджээ.Жонсон Европын холбоо, АНУ-ын төлөөлөгчдөөс илүү Украины иргэдэд илүү найдвартай мэт санагддаг гэдгийг тэд онцолсон байна.
Эх сурвалж: Politexpert.net