Эрүүл мэндийн даатгалын асуудлыг Нийгмийн бодлогын байнгын хороогоор хэлэлцэх үед Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дэд даргаар өдгөө 81 настай ИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл гуай ажиллаж байгаа нь олны анхааралд өртсөн билээ. УИХ-д олон жил улиран сууж төрийн албыг олон жил хашсан Д.Дэмбэрэл гуайг тэтгэвэрт нь суулгаж, залууст ажлын байр олгоё гэх санал сэтгэгдлүүд нийгмийн сүлжээнд өрнөсөн юм. УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл нь:
- Монголын төмөр зам ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батнасангийн зөвлөх,
- УБЦТС ТӨХК-ийн ТУЗ-ийн Төрийн төлөөллийн гишүүн,
- Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дэд дарга,
- Эрдэнэс Таван толгой ТУЗ-ийн гишүүн
гэсэн дөрвөн ажлыг зэрэг хийдэг ажээ. Д.Дэмбэрэл дарга үнэхээр тийм супер хүн үү? Эсвэл монголд эдгээр ажлыг хийчих чадалтай залуус байхгүй болоо юу?
ийм мундаг хүнийг яах юм тэгээд өдий хүртэл ажиллаа одоо юу ч гэж хэлсэн амраад суу лаа
Залуу хатанаа тансаг байлгах мөнгө хэрэгтэй, тэрнээс биш ямарч чадваргүй хүн