fbpx Б.Ганхуяг: Манай компани 300 сая ам.доллар Монголбанкинд төвлөрүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Уул уурхай
Огноо
Унших
3 минут 50 секунд

Б.Ганхуяг: Манай компани 300 сая ам.доллар Монголбанкинд төвлөрүүлнэ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нүүрсний экспортын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Гашуунсухайтын боомт болон тээврийн нэвтрэн өнгөрөх хүчин чадлын нэмэгдүүлэхээр Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг Хятадын талтай ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар тээврийн 250 машин байгааг нэмэгдүүлнэ гэдгийг ажлын хэсгээс мэдээлсэн. Цаашид Хятадын талын томоохон компаниуд Хятадын боомт болон Баяннуурын захиргаа, Өвөрмонголын захиргаа гэсэн холбогдох байгууллагуудтай ярилцаж тохиролцсоны үндсэн дээр нэвтрэн өнгөрөх чадварыг хоёр дахин нэмэгдүүлэх боломж нөхцөл бүрдсэн гэдэг мэдээлэл өгсөн. Маргааш ажлын хэсэг газар дээр нь очиж ажиллана. Монголын талд гарч байгаа шинжилгээний сөрөг хариунууд Хятадын талд эерэг гардаг ч асуудал нэг талдаа гарсан гэж ойлгож болно. Монгол Улсын хувьд ковидын халдварын нөхцөл байдал нэлээн намжсан.

Хоёрт, санхүүгийн үйл ажиллагаа харьцангуй сайжирч байгаатай холбоотойгоор өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК Монголбанкинд 129.5 сая доллар нийлүүлсэн. 2022 оны дөрөвдүгээр сард багтаад ахиад 150 сая ам.доллар нийлүүлнэ гээд нийт 300 орчим сая ам.долларын валют төвлөрүүлж байгаа. Мөн “Оюутолгой” ХХК болон Эрдэнэтээс төвлөрч байгаа валютыг нэмбэл ойролцоогоор нэг тэрбум орчим ам.долларын бүрдүүлэлт хийх боломжтой гэдгийг Засгийн газрын хуралдаанд мэдээллээ.

Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг маргаашаас 4 боомт дээр ажиллана. Одоогоор нийт тээврийн 60 хувь нь чингэлэг, 40 хувь нь нурмаг задгай тээвэр явж байгаа. Гашуунсухайт Тавантолгой орчимд 210 орчим тээврийн компани 14 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээс 12 мянган нь ажилладаг. Эдгээрийн 60 орчим хувь нь чингэлэг тээвэрт шилжээд парк шинэчлэлтээ хийгээд явж байна. Тээврийн асуудал цаашид үргэлжилнэ. Гашуунсухайтаар жилд 58 сая орчим тонн нүүрс экспортлоно гэж тооцож байгаа. 30 сая тонныг нь Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар, 28 сая тонныг нь автотээврээр тээвэрлэнэ. 8 дугаар сар гэхэд бүх зүйл хэвийн байх нөхцөл бүрдэнэ гэж ойлгож болно. Компани 13 сая тонн нүүрс экспортлохоор тооцсон. Санхүүгийн хувьд харьцангуй боломжтой болж байгаа нь нүүрсний үнийн өсөлттэй холбоотой. Нүүрсний үнэ санхүүд 1,5 дахин эергээр нөлөөлж байна. Хэмжээ бага байгаа ч орлогын бүрдүүлэлт өндөр байна. Урьдчилгаа төлбөрийн үнэ өмнөх онтой харьцуулахад 1,5 дахин өндөр байгаа. Манай компанийн хувьд 22 сая тонн нүүрс олборлож, 21 сая тонныг экспортлох боломжтой. Одоо Цагаан хад дээр бөөгнөрсөн 4.8 сая тонн нүүрс байна. 3.2 сая тонн нь манай компаниас худалдаж аваад төлбөрөө төлсөн нүүрс. Таван компанид 2.8 сая тонн бий. Тиймээс Хятадын талтай ярьж байгаад шинэ гарц нээх эсвэл Цагаанхад дээр тусдаа зохион байгуулалт хийж гаргах төлөвлөгөөтэй байна. Төлөвлөснөөр 1,5 сарын дараа Цагаанхад дээр бөөгнөрсөн нүүрсийг 50 хувь багасгаж, уртын тээврээ эхлүүлнэ” хэмээн ярьсан юм.

В.Путин: ОХУ-ын цэргийн ажиллагаа төлөвлөгөөний дагуу явагдаж байна

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​