АНУ байлдааны зориулалттай Humwee жийпийг Украинд их хэмжээгээр нийлүүлэхээр бэлтгэж байна. “Вашингтон пост” сонинд энэ талаар мэдээллээ. Нэрээ дурдахыг хүсээгүй эх сурвалжийн мэдээлснээр, Вашингтон Украинд нийлүүлэх зэвсэглэлийнхээ цар хүрээг эрс өргөжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд байлдааны зориулалттай нисдэг тэрэг, өөрөө явагч техникийг их хэмжээгээр нийлүүлэх гэж буй аж. Мөн хими, биологийн зэвсэг хэрэглэсэн үед өмсдөг хамгаалалтын хувцас өргөтгөсөн жагсаалтад багтсан нь анхаарал татаж байна. Гэхдээ эх сурвалж мэдээллийнхээ төгсгөлд “Дээр дурдагдсан техник, хэрэгслээс аль нь жинхэнэ жагсаалтад үлдэж хоцрохыг мэдэхгүй” гэж хэлснийг “Вашингтон пост” мэдээлэлдээ онцолжээ.
Вашингтон Украинд нийлүүлэх зэвсэглэлийнхээ нэр төрлийг эрс нэмэгдүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.