fbpx COVID-19-ийн шинэ давалгаа Хятадыг бус дэлхийг сандаргалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
4 минут 36 секунд

COVID-19-ийн шинэ давалгаа Хятадыг бус дэлхийг сандаргалаа

Шинэ төрлийн коронавирус буюу COVID-19 хэмээх нэршил бидний өдөр тутмын амьдралд орж ирэн, амны уншлага болоод хоёр жил гаруй хугацаа өнгөрлөө. Энэ халдвар анх БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотоос илэрсэн байдаг. Гэвч Хятад улс хатуу хөл хорио, богино хугацааны өргөн хүрээг хамарсан шинжилгээгээр хэд хэдэн давалгааг амжилттай давж, дэлхийн үлгэр жишээ улс болж байлаа. Саяхнаас байдал эсрэгээрээ эргэв. Дэлхийн ихэнх орон цар тахлыг ялснаа зарлаж, хэвийн амьдралдаа шилжээд удаж байхад Хятад улс дахин COVID-19-ийн шинэ давалгаатай нүүр тулав. Тэр дундаа Хятадын санхүүгийн төв, далайн болон нисэх онгоцны хамгийн том буудлууд байрладаг Шанхай хотод халдвар хурдацтай тархаж, 12 өдрийн хөл хорио тогтоов. Одоогоор энэ хөл хориог цуцлах талаар ямар нэгэн шийдвэр гараагүй байна.

Тиймээс жижиг, дунд бизнес эрхлэгчид хөл хорионы “цохилт”-ыг хүчтэй мэдэрч, дэлгүүр, зоогийн газрууд тодорхойгүй хугацаагаар хаалгаа барьж эхэллээ. Усан болон агаарын боомтууд дээр ачаа бараа саатаж, агаарын тээврийн үнэ өсөж, дэлхийн худалдааны зах зээлд энэ нь их хүндрэл учруулж байна. Тодруулбал, хөл хорио нь аялал жуулчлал, ложистик, барилга болон бусад үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоход хүргээд байгаа юм. Үүнээс үүдэх эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах бодлого хэрэгжүүлэхээ Ши Жиньпин амласан. Гэвч Хятадын ахлах эдийн засагч Ларри Ху “Шанхай хотод халдварын тоо нэмэгдсэн нь COVID-ийг тэглэх эсвэл хамт, дасан зохицож амьдрах гэсэн сонголтын тэг дундыг баримталсан бодлого хэрэгжүүлэх боломж байхгүйг удирдагчдад баталллаа. Одоо гэнэтийн хөл хорио хамгийн зөв стратегид тооцогдож магадгүй” гэж ярилаа.

Хамгийн сүүлийн тооцооллоор гуравдугаар сараас хойш Хятад 23 хотдоо бүрэн болон хэсэгчилсэн хөл хорио тогтоожээ. Ингэснээр 193 сая хүн буюу Хятадын хүн амын 14 орчим хувь нь хөл хорионд оржээ. Шанхай, Шэнжинь, Бээжингийн хөрөнгийн биржүүдийн мэдээлснээр пүрэв гараг гэхэд Хятадын 40 компани Шанхай болон бусад муж дахь үйл ажиллагаа зогсоохоос өөр аргагүйд хүрчээ. Дэлхийн банк болон бусад хөрөнгө оруулалтын банк Хятадын “Zero-Covid” бодлого тус улсын эдийн засгийн өсөлтийг сааруулна гэж анхааруулсан талаар “CNN” мэдээлжээ. Дэлхийн банкны тооцоолсноор Хятадын эдийн засаг одоогоор таван хувийн өсөлттэй байгаа нь эрх баригчдын зорилтоос бага байгаа юм. Тус банк Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн нөхцөл байдлын талаарх шинэчилсэн мэдээндээ “Омикрон хувилбарын тархалтын эсрэг Хятад “Zero-Covid” бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь тус улсын төдийгүй, дээрх бүс нутгийн эдийн засагт дарамт учруулна гэж бичжээ.

Үүнээс гадна хөл хорионоос үүдэн энэ сарын дүн мэдээ улам муу байхыг эдийн засагчид анхааруулжээ. Учир нь олон удаагийн хөл хорио, ажилгүйдэл нь иргэдийг хадгаламжийн мөнгө рүүгээ гараа сунгаж, зардлаа бууруулахад хүргэж байгааг ажиглагчид онцолжээ.

Шанхай хотын боомтод ачаа бараа саатсан нь дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний хамгийн том асуудал болоод байна. Энэ талаар Хонгконгийн ачаа тээвэр захиалгын “Freightos” платформын гүйцэтгэх захирал Зви Шрейбер “Үйлдвэрүүд зогссон, боомтын үйл ажиллагаа удааширсан, ачаа тээврийн жолоочдын тоо дутагдалтай байгаа нь нийлүүлэлтийн сүлжээ гацахад хүрээд байна. Мөн Шанхай болон Европ хоорондын агаарын ачааны үнэ хөл хорио тогтоохоос өмнөх үетэй харьцуулахад 43 хувиар өссөн” гэж ярьжээ.

Б.ДОЛЖИНЖАВ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 12. МЯГМАР ГАРАГ. № 73 (6805)

Японд “омикрон”-ы “XE” хувилбарын анхны тохиолдол илэрчээ
Японд “омикрон”-ы “XE” хувилбарын анхны тохиолдол илэрчээ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​