fbpx Украин: Оросын ялагдал ба Путины охины өчил
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
5 минут 39 секунд

Украин: Оросын ялагдал ба Путины охины өчил

Бид хойноо Орос гэдэг аугаа том хөрштэй. Тэр хөрш маань дайнд татагдан орсон. Тэр дайны тухай монголчууд сонирхох нь зүй ёсны хэрэг. Оросын ТВ, сайтууд Монголд чөлөөтэй нэвтэрч манай иргэд оросын талын мэдээлэл хангалттай авдаг. Иймд мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс “Украина 365”, “Newsader”, “РБК-Украiна”, “Politeka Online” сайтуудад бичсэн ярьснаас тайлбаргүй хөрвүүлэн сонирхуулъя. Энэ бол sonin.mn сайтын байр суурь биш болохыг анхаарна уу.

Оросын блицкриг бүтэлгүйтээд бүтэн сар хагасыг туулж байна. Стратегийн ганц ч ялалт хангаагүй 48 дахь өдөртөө байлдаж байна. Юуны өмнө Оросын цэргийн хохирлын тухай шинэхэн мэдээ сонирхуулья.

сонин mn

Бие бүрэлдэхүүний хохирол нийтдээ 79 мянга, үүнд алагдсан цэрэг офицер 19 500, үлдэх нь шархадсан, сураггүй алга болсон, олзлогдсон. Энэ тоо болон жагсаалаас гарсан байлдааны зэвсэг техникийг оруулж тооцвол Украины хил давж орсон нийт хүчний 41% бут цохиулжээ гэсэн үг юм. Тоогоор илэрхийлбэл жагсаалаас гарсан нь:

сонин mn

Тэгэхдээ энэ бол эцсийн тоо биш. Нэмэгдэнэ үү гэхээс хасагдахгүй. Хоногтоо агаарын 10 бай, 200 орос цэрэг, нэг цуваа алагдаж, жагсаалаас гарч байгаа гэж баримжаалбал дээрхи тоонууд өснө.

Орос байлдааны хүнд зэвсгийн нөөц рүүгээ аль хэдийнэ орсон. Бүр 40 жилийн өмнө үйлдвэрлэж зэвсэглэлд оруулж байсан цохилтын “Ми-24П-матар” нисдэг тэргээ дахин үйлдвэрлэхээр болж байна. Орчин үеийн Ми-28, Ка-52 гэх цохилтын нисдэг тэргүүдийнхээ ихэнхийг Украинд сөнөөлгөчихсөн. Дахин нисгэхээс болгоомжилж байна.

Пентагоны мэдээллээр Орос нь 60 000 бэлтгэл цэрэг дайчилж эхлээд байна. Оросын 17 хотод дайнд явахаас татгалзсан мэдээ байна. Дайнд явахгүй гэснийг хуулиар шийтгэж эхэлж байна. Тусгай хүчний дайчдын 80 гаруй хувь нь Украинд очиж дайтахгүй гэсэн бодолтой байх ба контракт дууссан цэргүүд халагдахыг хүссэн ч халахгүй ангид нь барьсаар байна. Орос цэргүүд хаашаа явж, юунд амиа золихоо мэддэг болчихсон учраас тэднийг яаж ч ухуулж уриалаад, мөнгө амлаад, хатуу тушаал буулгаад хөдөлгөж чадахгүй байна гэжээ.

Оросын армийн бүтэлгүйтлийг орос гаралтай еврей, израилийн армийн бэлтгэл офицер, цэргийн түүхч Григорий Тамар ийнхүү оношилж байна:–Дайны удах тусам Орост ашиггүй тусна, Украин ялж эхлээд байна. Хамгийн гол нь украинчууд маш түргэн суралцаж байна. Дайн эхэлсэн өдрөөс харагдсан, оросын цэргийн тактикийн бэлтгэл маш доогуур байна гэдэг нь. Үнэхээр нүд хальтрам байсан. Оросын арми Афганистанд, Чеченьд байлдсанаасаа хамаагүй дор, сул дорой байлдлаа. Ер нь энэ дайны тухай зөв төсөөлөлтэй хүн эрх баригчид дотор нь ч алга. Дайн гэж юу гэсэн анхны мэдлэг Кремльд алга. Хүн хүчний хохирлоо огт тооцсонгүй, одоо ч тооцохгүй байна. Дайн эхэлж байхад Орост илэрхий давуу талууд байсан. Агаарт бүрэн ноёлсон, хуурай замын цэргийн хүн зэвсэг техник илт давуу, бас тактикийн гэнэтийн цохилт гэнэдүүлж өгсөн зэрэг нь давуу талууд байв. Даваа талаа цааш нь хөгжүүлж чадаагүй. Тактикийн цагаан толгой гэж цэргийн урлагт байдаг. Түүнд зааснаар эхний хоёр 7 хоногийн байлдаанд бүх ялалт, ялагдал, хохирол, хожил тодордог. Хоёр 7 хоногт амжаад Оросын цэргийн 2-р цуваа орж ирж сэлбэлт хийх ёстой байсан атал тэгж чадаагүй, хамаг хүчээ фронтод бөөгнүүлж оруулаад араасаа хангалт хийлгэж чадаагүй, иймд санаачилгыг Украины талд алдсан. Украин хоёр 7 хоног тэссэн бол эргээд ялж эхэлсэн. Оросын ялагдал тэр үед л харагдсан гэжээ.

сонин mn

Эцэст нь дайнд шууд хамаарахгүй нэгэн мэдээлэл байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн охин Луиза Розова Швейцарьт амьдардаг ба анх удаа өөрийгөө Путины охин гэдгээ зарлажээ. Тэрээр энэ дайны эсрэг зогсож эцгээ тэнэг малаар нь дуудсан пост цахим орчинд оруулжээ. “Бүх дэлхийд дайн зарлах дээрээ тултал ухаангүй тэнэгтсэн тэр хүн төрсөн охиныхоо үгэнд орно гэж бодоо юу, гонж?” гэжээ. Охиных нь хэлж байгаагаар Путин ухаанаа алдталаа дайнд мансуурч, “ялалт ялалт”, “ямар ч үнээр хамаагүй”, “ямар нэгэн ялалт” хэмээн тархиа зовоож суугаа болж таарчээ.

Д.Номиндарь

sonin.mn

Ж.Байден ирэх сард Японд айлчилж, дөрвөн талт аюулгүй байдлын яриа хэлэлцээнд оролцоно
Ж.Байден ирэх сард Японд айлчилж, дөрвөн талт аюулгүй байдлын яриа хэлэлцээнд оролцоно
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​