Ардчиллын баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан маргааш 14:00 цагаас Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.
Уг барилдааны түрүү бөх найм, үзүүр бөх зургаа, их шөвөгт шалгарсан бөхчүүд тус бүр дөрвөн сая төгрөгөөр байлуулна.
Тус барилдаанд том цолтой олон бөх зодоглодог учир хамгийн үзүүштэй барилдааны нэг болдог билээ.