fbpx Д.Амарбаясгалан: МАН шинэ зуунд дэвшилтэт бодлоготой, бодлогын улс төрийн нам болж хөгжиж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 27 секунд

Д.Амарбаясгалан: МАН шинэ зуунд дэвшилтэт бодлоготой, бодлогын улс төрийн нам болж хөгжиж байна

“Шинэ зуун-Дэвшилтэт бодлого” удирдах ажилтны сургалтын үеэр МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалан “Улс төрийн өнөөгийн нөхцөл байдал ба Монгол Ардын Намын дэвшилтэт бодлого" сэдвээр илтгэл тавьсныг товчлон хүргэж байна.

-МАН шинэ зуунд дэвшилтэт бодлоготой, бодлогын улс төрийн нам болж хөгжиж, төлөвших чиглэл, зорилгыг тавьж ажиллаж байна. Энэ хүрээнд бид аливаа асуудалд бүх түвшинд хариуцлагатай ханддаг байх учиртай.

-МАН-ыг төлөөлж бүх түвшинд ажиллаж байгаа улс төрийн болон төрийн захиргааны албан тушаалтнуудын ажлын арга барил, олон нийтэд, иргэдэд гаргаж байгаа хандлага маш чухал. Бид ард иргэдийнхээ зовлон бэрхшээлийг сонсдог, хамтдаа асуудлыг нь шийдвэрлэж, хамтдаа мухардлаас гарахыг эрэлхийлж чаддаг удирдлага, шийдвэр гаргагчид байхын төлөө ажиллаж байна. Нам ийм бодлого, зарчмыг барьж ажиллана.

Үүнд хүрч, нийцэж ажиллаж чадах нөхөд бидний эгнээнд хамдаа эрхээ хэрэгжүүлж, шийдвэрээ гаргаж ард иргэдийнхээ өмнө үүргээ хэрэгжүүлж ажиллана гэдэг маш тодорхой зарчмыг барьж байгаа.

-МАН 30 дахь Их хурлаараа бодлогын улс төрийн институц болох зорилтоо улам бүр тодорхой болгосон. Парламентын засаглалтай улсын онцлогыг та бүхэн мэднэ. Төрийг бүрдүүлдэг институц бол олон намын цэвэр, шударга өрсөлдөөн дундаас бий болсон парламентаар дамжуулж эрх баригч нам Засгийн газраа байгуулж, цаашдаа төрийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд анхаарч явдаг. Тэгэхээр шийдвэр гаргах дээд байгууллагыг бүрдүүлж байгаа улс төрийн намуудын хариуцлага, улс төрийн намуудын үзэл, онол, суртал ямар өндөр түвшинд байх ёстой вэ гэдгийг үндсэндээ бид тодорхойлж байна гэсэн үг. Нэг ёсондоо МАН шинэ зууныхаа дэвшилтэт бодлогыг тодорхойлсон. Шинэ зуундаа улам бүр мэргэжлийн улс төрийн институц байх бодлогыг тодорхойлж танилцуулсан гэж хэлж болно. Энэ нь өнөөдрийн нийгмийн хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцэж байна гэж эрдэмтэд, судлаачид бодитоор дүгнэж байгаа.

-МАН өнөөгийн цаг үед нийгмийн чиг баримжаатай, эдийн засгийн олон талт оролцоот бодлого чухал юм гэж үзэж байна. Тэр нь социал демократ үзэл юм. Социап демократ үзэл бол эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдэл гэсэн үндсэн гурван тулгууртай. Энэ бол хүн төвтэй хөгжлийн бодлогыг урьтап болгоно гэсэн үг юм.

-Социал демократ үзэл баримтлалын нэг том чухал зүйл бол чинээлэг дундаж давхаргыг бий болгохыг эдийн засгийн бодлого, нийгмийн халамжийн бодлогодоо нэвтрүүлж, авч явдаг. МАН социал демократ үзэл онолоо тодорхойлсны үндсэн дээр намынхаа хөтөлбөрийг шинэчлэн баталсан. Ингэхдээ дэлхийн социал демократ намуудын хөтөлбөрийг судалсан. Дээрээс нь Монголынхоо өнөөгийн нийгмийн байдлыг судалсан. Мөн МАН-ын улс төрийн үйл ажиллагаа явуулдаг онцлогыг тодруулж гаргаж ирсэн. Энэ хүрээнд бид шинэ зуунд 5 бүлэг, 25 заалт бүхий хөтөлбөрөөр тодорхойлж явъя гэдэг зорилтоо тавьсан.

1-рт хүний эрхийг дээдэлсэн нийгэм,

2-рт эв санаагаар нэгдсэн нийгэм,

3-рт шударга ёсны засаглал,

4-рт тогтвортой хөгжил, чанартай өсөлт бүхий эдийн засгийн хөгжил,

5-рт эх дэлхийд ээлтэй хөгжийн бодлого гэж тодорхойлсон.

-МАН 30 дахь Их хурлаасаа бодлого, зарчмаа тодорхойлсон. Нэгдүгээрт хүний эрхийг дээдлэн, хамгаалдаг улс төрийн хүчин байна. Хүний эрхийг хамгаалах дэвшилтэт бодлогыг ямар байдлаар авч явах вэ гэдгээ гурван чиглэлээр тодорхойлсон. Хүний эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчны шинэчлэлийг МАН эхлүүлэх ёстой. Энэ шинэчлэл ойрын 10-20 жилд иж бүрэн хийгдсэнээр Монгол Улс хүний эрхийг, ардчиллыг хууль, эрх зүйн орчинд бүрэн баталгаажуулж, хамгаалж чадсан улс болно.

-Бидний зорилго бол хуулийн дор ижил тэгш амьдардаг нийгмийн соёлтой иргэнийг бий болгох. Нэг ёсондоо нүүдэлчин ард түмний хэв уламжлалаас хотожсон, хотын иргэнийг бий болгох алхам руу орж байна. Гэхдээ энэ ажил нэг жил эсвэл нэг парламентын хугацаанд хийх ажил биш. Харин энэ чиглэл хандлагыг Монгол Ардын нам бүх түвшинд гаргаж эхлэлийг нь тавьж чадсанаараа шинэ нийгэмд ихээхэн ач холбогдолтой.

-Монгол Ардын нам 30 дугаар Их хурлаараа хүний эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг сайжруулах дэвшилтэт бодлогын хүрээнд хүний эрхийн манлайлагчдыг бэлтгэнэ гэдгээ олон нийтэд зарласан. Энэ хүрээнд Хүний эрхийн комисстой хамтарч хүний эрхийн манлайлагчдыг бэлтгэх багш нарын сургалтыг дөрөв, тавдугаар сард зохион байгуулахаар ярилцаж байна. Бүх түвшний оролцоог хангасан хүний эрхийг манлайлагчдыг бэлтгэнэ.

-Бид авлигаас ангид, албан тушаалын гэмт хэрэгт холбогддоггүй, хүнд суртлыг гаргадаггүй, хариуцлага алддаггүй байхыг үйл ажиллагааныхаа томоохон зарчим болгон авч явах шаардлага үүсэж байна. Хариуцлага алдсан тохиолдолд хариуцлагаа хүлээж чаддаг улс төрийн, төрийн албан тушаалтнуудыг бий болгох ёстой. Тэгэхээр энэ бүгдэд анхаарал хандуулж ажиллана.

-Намынхаа шат шатны удирдах албан тушаалтнууд, намын дэргэдэх байгууллагууд, намын идэвхтэн сонгуультнуудын оролцоотойгоор соён гэгээрүүлэх үйл ажиллагааг үндэсний хэмжээнд өргөн хүрээнд зохион байгуулна. Авлигаас үүдэх аюул эрсдэлийг, нийгэмд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг, цаашилбал улс төрийн үйл ажиллагаанд саад болж байгаа бүх зүйлийг ярьж, урьдчилан сэргийлэх ажлыг идэвхтэй өрнүүлнэ.

-Нээлттэй нийгэмд бид бүх талаар хамтран ажиллаж, урьдчилан сэргийлэх алхмуудыг хийх, зарим болохгүй байгаа асуудпыг шийдвэрлэхэд хамтарч ажилладаг байх боломжийг бүрдүүлэх нь зөв алхам болно.

-Ард иргэдийн асуудлыг шийдвэрлэх, ялангуяа албан бичиг, өргөдөл гомдолд хариу өгдөг байх зэргээр албан тушаалтны хандлагыг зайлшгүй өөрчлөх шаардлага байна.

-Олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран бүх шатанд ажиллаж байгаа албан тушаалтнуудын хүнд суртал гаргаж байгаа эсэхэд хяналт тавих тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байна.

-Нийтийн мэдээлийн ил тод байдлын тухай асуудалд эрх баригчдын хувьд онцгой анхаарал хандуулж байна.

-Эрүүгийн хуульд тодорхой өөрчлөлтүүдийг оруулах шаардлагатай. Авлигалын гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чатгатгана гэдэг зорилт тавьсан.

-Улс төрийн намын хуулийн шинэчлэлээс гурван зүйл тодорхой болно. Нэгдүгээрт, улс төрийн намуудыг сонгуулийн төв байгууллага хариуцаж, үнэлэлт дүгнэлт өгдөг, хариуцлага тооцдог хариуцлагын механизмыг бий болгоно.

Хоёрдугаарт, улс төрийн намуудын санхүүжилт, санхүүгийн үйл ажиллагаа нээлттэй, шилэн болно. Гуравдугаарт, хариуцлагагүй улс төрийн намуудыг сонгуульд оролцсон, санхүүгийн ил тод байдлыг хангаагүй байдлаар нь үнэлэл дүгнэлт өгч татан буулгах эрх хэмжээ нь УДШ-д тодорхой болж очсоноороо үр дүн, ач холбогдолтой.

ЭМЯ: Коронавируст халдварын 127 тохиолдол шинээр батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй
ЭМЯ: Коронавируст халдварын 127 тохиолдол шинээр батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​