fbpx З.Дашдаваа: 30 ААН-д зээл олгоход тодорхой албан тушаалтнууд нөлөөлснийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоод байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 40 секунд

З.Дашдаваа: 30 ААН-д зээл олгоход тодорхой албан тушаалтнууд нөлөөлснийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоод байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зорилготой ерөнхий хяналтын сонсголыг 2022 оны гуравдугаар сарын 29-ний өдөр зохион байгуулсан. Сонсголд Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа нар оролцож, УИХ-ын зарим гишүүдийн асуултад өгсөн хариултыг хүргэе.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Өнөөдөр УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа болон өмнө нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан хүмүүсээс мэдүүлэг авсан уу? "Сахал" Эрдэнэбилэг гэдэг хүнээс мэдүүлэг авсан уу? Энэ хэргийг шалгахад ямар нэгэн улс төрийн дарамт нөлөө орж байна уу? Өнгөрсөн сарын хугацаанд Хөгжлийн банкны захирлуудыг бүгдийг хорьсон. Гэтэл тухайн үед Эрсдэлийн удирдлагын газрын захирлаар нэлээд олон жил ажиллаж байгаад одоо Монголбанкны тэргүүн дэд захирлаар ажиллаж байгаа Г.Дөлгөөнийг хориогүй.

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан: Өнөөдрийн байдлаар хэрэг бүртгэлтийн 29 хэрэг, мөрдөн байцаатын 12 хэрэг байна. Мөрдөн байцаалтын хэрэг гэдэг бол тодорхой үйлдэл нь нотлогдоод тодорхой хэрэг дээр яллагдагчаар татан шалгах үйл явц. 29 хэрэг дээр нотлох үйл ажиллагаа явагдаж байна гэсэн үг. Ялгамжтай хандаж байгаа зүйл байхгүй. Тодорхой нэр бүхий хүмүүс гадуур шалгагдаж байгаа гэж асууж байх шиг байна. Надад ирсэн мэдээллээр тэдгээр хүмүүс яллагдагчаар татагдан шалгагдаж багаа. Яллагдагчаар татлаа гээд заавал таслан сэргийлэх арга хэмжээ авагдахгүй. Нөхцөл байдлаас шалтгаалж мөрдөгч, хяналт тавьж байгаа прокурор ямар таслан сэргийлэх арга хэмжээ авах вэ гэдгээ өөрийн хэмжээндээ ярилцаж шийддэг, үүнийгээ шүүхээр баталгаажуулдаг. Ийм л хуулийн зохицуулалттай. Хэд хоногийн өмнө сэтгүүлчид надтай уулзах үед 107 тэрбум төгрөгийн хохирол төлөгдсөн байсан. Өнөөдрийн байдлаар 110 гаруй тэрбум төгрөг мөрдөн байцаалтын ажиллагааны явцад төлөгдөөд байна.

Улс төрийн нөлөөлөл байхгүй. Ийм нөлөөлөл байх ч ёсгүй. Мөрдөх байгууллага, прокурорын байгууллага хуулийнхаа дагуу л ажиллаж байгаа. Ер нь АТГ-ын дарга, ЦЕГ-ын дарга, ерөнхий прокурор нь яг мөрдөн шалгах ажиллагаа явж байгаа үед шууд оролцдоггүй юм. Энэ бол цэвэр мөрдөгч, хянаж байгаа прокурор хоёрын харилцаа.

АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа: Улс төрд нөлөө бүхий хүмүүсийг асууж тодруулж байцаасан уу гэж асууж байна. Хэчнээн хэрэг шалгагдаж байгаа талаар сая Ерөнхий прокурор хэллээ. Яг одоогоор мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд УИХ-ын гишүүд болон нэр дурдсан хүнийг одоогоор байцаагаагүй байна. Таны нэр дурдсан хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бодтой үндэслэл байгаа бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авна. Энэ нь хуулийн дагуу хийгдэнэ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Яагаад одоо хүртэл дуудаж байцаахгүй байгаа юм бэ?

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан: Яагаад одоо хүртэл байцаахгүй байгаа юм бэ гэж Доржханд гишүүн асууж байна. Энэ асуултыг мөрдөх байгууллагын дарга мөрдөгчөөсөө асууж чадахгүй, хяналт тавьж байгаа прокуророос би ч асууж болохгүй. Энэ бол бие даасан мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын бие даасан хяналтын ажиллагаа.

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан: Нөлөө бүхий этгээд хэн хэн шалгагдаж байна вэ?

АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа: Хөгжлийн банкны холбоотой асуудлыг манайх хүлээж аваад сар орчмын хугацаанд шалгаж байна. Өмнө нь 2016 онд Хөгжлийн банктай холбоотой асуудлыг УИХ-ын ажлын хэсэг шалгаад нийтдээ 25 хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдээд шалгагдаж байгаад 2018 онд 19 хэрэг нь хаагдсан байсан. Энэ 19 хэргийг сая Хөгжлийн банкнаас ирүүлсэн гомдлоор прокурор дээр хаагдсан байсан хэргүүдээс сэргээгдэж, одоо нийтдээ 29 хэрэг шалгагдаж байна. Энд 52 аж ахуйн нэгжийн зээлийг Хөгжлийн банкнаас манайд шилжүүлэн ирүүлсэн. Эдгээр 52 аж ахуйн нэгжийн 30-ийнх нь зээл дээр эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Энэ ажиллагааны хүрээнд тодорхой аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийг битүүмжлэх, баримт сэлт цуглуулах, нотлох баримтаар үнэлэх ажиллагаа явагдаж байна. Үүнд цаг хугацаа нэлээд ордог. Эдгээр ажиллагааны хүрээнд хохирол нөхөн төлөгдөж байгаа. Хөгжлийн банканд албан тушаал хашиж байсан хүмүүсийг хуульд заасан үндэслэл журмын дагуу таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаа. Улс төрд нөлөө бүхий этгээдүүдийг яагаад дуудаж шалгахгүй байна вэ гэдэг дээр шалгалтын ажиллагаа явж байгаа. Хэнийг хэзээ яаж дуудах вэ гэдэг нь мөрдөгч болон түүнд хяналт тавьж байгаа прокурорын эрх хэмжээний асуудал. Тодорхой ажлууд хийгдэж байгаа. Тэр үлдэнэ, энэ сугарна гэсэн асуудал байхгүй.

Ямар ч байсан 30 аж ахуйн нэгжийн зээлд тодорхой албан тушаалтнууд нөлөөлсөн байна, зээл хууль бусаар гарсан байна, давуу байдал олгосон байна, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байна гэдгийг тогтоосон. Ямар нэгэн улс төрийн нөлөөгүйгээр манай байгууллага прокурорын хяналт дор мөрдөн шалгах ажиллагааг хийж байна. Бүх ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байгаа.

ЭЕШ: Монгол хэл, бичгийн шалгалт дөрөвдүгээр сарын 2-нд явагдана
ЭЕШ: Монгол хэл, бичгийн шалгалт дөрөвдүгээр сарын 2-нд явагдана
 
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​