Монголын үндэсний олимпын хорооны VIII чуулган үргэлжилж байна.
Хорооны ерөнхийлөгчид нэр дэвшсэн гурван хүний нэг буюу Монгол Улсын Ерөнхийлөгч асан, жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга нэрээ татлаа.
Ингэснээр МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир нар ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөхөөр болж байна.
Монголын үндэсний олимпын хорооны VIII чуулган өнөөдөр болж байна.
Энэхүү чуулганд 181 төлөөлөгчөөс 143 хүн хүрэлцэн ирж, 79 хувийн ирцтэйгээр эхэлснийг МҮОХ-ноос мэдээлэв.
Олимпын төрлийн спорт холбоодыг төлөөлж 79 гишүүн ирсэн бол олимпын бус төрлийн спорт холбоодоос 64 гишүүн хүрэлцэн ирсэн байна.
Хурлаар МҮОХ-ны өнгөрсөн сонгуульт хугацааны тайлан, Хянан шалгах зөвлөлийн тайланг хэлэлцэж, МҮОХ-г ирэх олимпын мөчлөгт удирдах удирдлагын багийг сонгох юм. Тодруулбал, Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч болон Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгоно.