Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд осол гарчээ. Тодруулбал, өнөөдөр өглөө Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын Цогтцэций өртөө орчимд хоёр вагон тээвэрлэлт хийх явцдаа унаж осолдсон хэрэг гарчээ.
Одоогийн байдлаар цагдаагийн байгууллага ослын газарт ажиллаж байгаа бол Улаанбаатар хотоос тээврийн прокурорын алба хаагчид ослын газарт ажиллахаар замдаа гарсан талаар мэдээлэл байна.