fbpx Орос даяар дайны эсрэг жагсаал зохион байгуулагдаж, 4,300 гаруй хүн баривчлагджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 59 секунд

Орос даяар дайны эсрэг жагсаал зохион байгуулагдаж, 4,300 гаруй хүн баривчлагджээ

Ням гарагт ОХУ-ын олон хотод тус улсын эрх баригчдын Украинд явуулж буй дайныг эсэргүүцсэн иргэдийн жагсаал зохион байгуулагджээ.

OVD-Info хүний эрхийн байгууллагын мэдээлснээр Москва, Санкт-Петербургээс эхлээд Владивосток, Иркутск хүртэл нийт 53 хотод жагсаал зохион байгуулагдаж, нийтдээ 4,366 орчим хүн баривчлагдсан байна.

Харин ОХУ-ын дотоод хэргийн яам нийт 3,500 орчим хүн баривчилснаас 1,700 нь Москвад, 750 нь Санкт-Петербургт, 1,061 нь бусад хотуудад баривчлагдсан гэж мэдээлжээ.

Шоронд хоригдож буй Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный өнгөрсөн Баасан гарагт дайны эсрэг жагсаалд иргэдийг уриалсан юм.

Харин Бямба гарагт ОХУ-ын дотоод хэргийн яам зөвшөөрөлгүй жагсаал цуглаан зохион байгуулахгүй байхыг анхааруулж байв.

Баасан гарагт тус улсад дайны тухай худал мэдээлэл тараасан этгээдэд хатуу шийтгэл оноох хууль батлагдсаны дараа олон хараат бус мэдээллийн хэрэгсэл хаагдсан тул үнэн бодитой мэдээлэл авахад хүнд болоод байна.

ОХУ-аас гадна өчигдөр Казахстан улсын хамгийн том хот Алматыд дайны эсрэг иргэдийн жагсаал зохион байгуулагджээ.

Уг жагсаалд нийтдээ 2,000 орчим хүн оролцож, дайныг зогсоохыг уриалж, Путинийг буруутгасан зурагт хуудаснууд барьсан байв.

Баасан гарагт гаргасан уриалгадаа Навальный “Путинээс болоод Орос гэдэг үг олон хүний хувьд дайн гэсэн утгатай болоод байна. Энэ буруу юм. Украин руу Орос биш, Путин халдан довтолсон” гэж мэдэгдэж байжээ.

Ням гарагт Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярихдаа Украинд гал зогсоож, энхийн гэрээ байгуулах талаар ятгасан байна.

Хоёр ерөнхийлөгчийн цаг орчим үргэлжилсэн ярианы дараа Туркийн талын гаргасан мэдэгдэлд Эрдоган зөрчил мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэхэд Турк улс туслахад бэлэн байгаагаа илэрхийлсэн тухай мэдээлжээ.

Хэдийгээр Оросын цэрэг Украинд халдан довтолсон явдлыг дэлхийн улс орнуудын ихэнх нь буруутгаж байгаа ч Москвад төвтэй судалгааны байгууллагуудын явуулсан санал асуулгад Путиний нэр хүнд өссөн тухай мэдээлсээр байна.

Тухайлбал ВЦИОМ (Всероссийский Центр Изучения Общественного Мнения) төвийн явуулсан санал асуулгаар хоёрдугаар сарын сүүлийн долоо хоногт Путиний рэйтинг 6 нэгж хувиар өсөж, 70 хувьд хүрсэн гэнэ.

Кремлийн эрх баригчдад үйлчилдэг ФОМ (Фонд Общественное Мнение) байгууллага ижил хугацаанд Путиний рэйтинг 71 хувьтай байгааг мөн мэдээлжээ.

Эх сурвалж: Reuters

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн БАЙРШИЛ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​