fbpx Судалгаа: Олон нийт эмэгтэй улстөрчөөс дабль дүр шаардаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 11 секунд

Судалгаа: Олон нийт эмэгтэй улстөрчөөс дабль дүр шаардаж байна

Эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэхь оролцоог зөвхөн хүйсийн тэгш эрх гэж харахаас илүү жендерийн тэгш байдал гэж үзэж дэлхий нийтээрээ энэ чиглэлд хүчин чармайлт гаргаж байна. Эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоо дэлхий нийтэд 25 хувьтай байдаг бол манайд 17 хувьтай байгаа юм. Гэтэл эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлж байж шийдвэр гаргах түвшинд ялгаатай ашиг сонирхол тусгалаа өгдөг гэдгийг судлаач хэллээ.

ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ МАНЛАЙЛАГЧ ГЭДЭГТ ТАВАН ХҮНИЙ НЭГ НЬ ИТГЭДЭГГҮЙ

Монгол Улсад шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаарх олон нийтийн төсөөллийг тодорхойлох судалгааны дүнг доктор С.Түмэндэлгэр танилцуулав. Санал асуулгад 18-82 насны 1006 хүн оролцсон. Мөн түлхүүр мэдээлэгчийн ярилцлагад улс төрийн хүрээнийхэн буюу УИХ-ын гишүүн, сайд, нийслэл, орон нутгийн удирдлага, Улс төрийн намын дарга, орлогч, ЕНБД, Бизнес эрхлэгчийн төлөөлөл 200 гаруй хүн оролцсоноороо онцлогтой юм.

Тэгвэл эмэгтэй хүнийг манлайлагч гэдэгт судалгаанд оролцсон таван хүний нэг нь, эрэгтэй хүний хувьд 10 хүний нэг нь итгэхгүй байна гэж хариулжээ. Харин удирдах албан тушаал эрхлэх, манлайлагч болох тухайд “эмэгтэй” хүнд үл итгэх хандлага судалгаанд оролцогчдын 20 орчим хувьд нь ажиглагдаж байсан аж. Тухайлбал, 92.0 хувь нь эрэгтэйг, 81.7 хувь нь эмэгтэйг манлайлагч гэдэгт итгэж байна. Эмэгтэйчүүдийг удирдах ажилтан болж чадахгүй гэж хариулсан оролцогчид эрэгтэйчүүдийг ийн үзсэн оролцогчдоос хоёр дахин их байгаа. Кейс харвал, нэгэн байгууллагад зэрэг ажилд орсон эрэгтэй эмэгтэй ажилтнаас таван жилийн дараа хэлтсийн даргаар хэнийг нь ажиллаж чадна гэж бодож байна вэ гэхэд 92.8 хувь нь эрэгтэй ажилтанд, 83.3 хувь нь эмэгтэй ажилтанд итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

УДИРДАХ АЖЛЫГ “ЭРЭГТЭЙ” ДҮРЭЭР ХАРЖ БАЙНА

Судалгаанд оролцогчид эрэгтэй хүн байгалиасаа хүчтэй, ноён нуруутай, хов жив хөөцөлддөггүй учраас гэсэн үндэслэл хэлсэн бол эмэгтэй хүнд үнэлгээгүй хөдөлмөрийн үүргийг оногдуулах үзэл бүх нас, хүйсийн хүмүүст ялгаагүй илэрч байсныг тэмдэглэжээ. Ингэхдээ эмэгтэй хүнийг удирдах ажилд тохирохгүй гэж үзэхдээ хов жив хөөцөлддөг, ажилтныхаа оронд өөрийгөө тавьж чаддаггүй сул талтай гэх өнцгөөр тайлбарласны зэрэгцээ нягт нямбай, олон талаас нь хардаг гэж дүгнэсэн атлаа энэ нь гүйцэтгэх ажлыг хийхэд илүү тохиромжтой хэмээн удирдах ажлыг “эрэгтэй” дүрээр харсан тайлбарыг мөн өгчээ.

Эрэгтэйчүүдийг алсын хараатай, шийдэмгий, зоригтой, шулуун, шударга байж чадна хэмээн дэмжиж байгаагаас гадна захирах, засаглах эрх мэдлийг эрэгтэй хүнд оноодог хэвшмэл үзлээр хандаж байгаа нь судалгаагаар илэрч гарч иржээ. Тэгвэл сонгуульд санал өгөхдөө эрэгтэйчүүд эмэгтэйчүүд ялгаагүй ихэнх нь буюу 66.6-69.6 хувь нь эрэгтэй хүнд саналаа өгсөн. Эмэгтэй хүнд санал өгсөн эмэгтэйчүүдийн тоо эрэгтэйчүүдээс арай илүү. Адилхан шинж бүхий нэр дэвшигчээс эмэгтэйчүүдийн 57.5 хувь нь эмэгтэй хүнийг дэмжих хандлагатай байгаа нь эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмждэг болохыг харуулж байгаа аж. Харин эрэгтэйчүүдээр эмэгтэйчүүдийг дэмжүүлэхийн тулд уламжлалт болон жендэрийн хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлага ажиглагдсан байгаа талаар Судалгааны багийн ахлагч, доктор С.Түмэндэлгэр “Тойргоо солиогүй, жендэрийн тэгш байдал болон эмэгтэйчүүдийн төлөөллийг харсан, намын гишүүнчлэл, мөрийн хөтөлбөрийг харсан гэж институтийн талаас нь эмэгтэйчүүд үзсэн. Эмэгтэйчүүдийн намын гишүүнчлэл, ялангуяа багаар нь дэмжих, хийсэн бүтээсэн туршлага, мөрийн хөтөлбөрийн биелэх бодит байдал зэргийг харах хандлага эрэгтэйчүүдэд илүү давамгайлсан. Судалгаанд хөрөнгө чинээтэй болон хөрөнгө чинээ багатай эрэгтэй эмэгтэй хүнээс алийг нь сонгох талаар бодомжийг өгч сонголт хийлгэхэд судалгаанд хамрагдсан оролцогчдын ихэнх нь буюу 61.7 хувь нь хөрөнгө чинээ багатай Чимгээг болон 58.1 хувь нь хөрөнгө чинээ багатай Доржийг сонгосон байна. Үүнээс харвал судалгаанд оролцогч эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн аль аль нь хөрөнгө чинээ багатай улстөрчдөд түлхүү саналаа өгснөөс харахад нэр дэвшиж сонгогдоход хөрөнгө мөнгө, чинээлэг байдлыг чухал хүчин зүйл биш гэх хандлага түлхүү ажиглагдав. Ялангуяа эмэгтэй оролцогчдын хувьд хөрөнгө чинээг харгалзах байдал эрэгтэйчүүдтэй харьцуулахад бага илэрлээ” гэсэн юм.

Судалгаанд оролцогчдоос манлайлагч гэж үзэж буй үндэслэлийг эмэгтэй хүний хувьд дараах онцлог бүхий чанаруудыг нэрлэжээ. Ерөнхий чанарын хувьд, гал цогтой, ажил хэрэгч, амьдралд ойр, амьдрал үзсэн, мэдлэг, ил тод нээлттэй.Туршлага талаасаа эмэгтэйчүүд, эх хүүхдийн асуудалд анхаардаг, асуудлыг шийдэхэд хувь нэмэр оруулсан, ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан, сайд байсан, дарга хийж чадна гэдгийг харуулсан, буянтай, гавьяатай, хүний эрхийн тэмцэгч, Ковидтой тэмцсэн гэж үзжээ. Харин эмэгтэйлэг чанар талаас биеэ зөв авч явдаг, чадалтай, гоо сайхны мэдрэмжтэй, үлгэр жишээч, ярианы өнгө нь уярмаар, дүр төрх нь улстөрч хүн шиг, даруухан, илүү дутуу хэл аманд оролцдоггүй, төлөв төвшин гэжээ.

Судлаач С.Түмэндэлгэр “Залуус хүмүүс харьцангуй эмэгтэйчүүдийн давуу талыг олж харж байна. Харин нас ахих тусам хэвшмэл үзэлтэй байна. Эрэгтэйчүүдийг эмэгтэй хүний хэвшил үзлээр харьцуулан харж байна. Монголчууд хэт хэвшмэл үзэлтэн бол биш. Энэ нь насны ангиллаар илэрч байна. Улс төрийн хүрээнд эрэгтэйчүүд эрэгтэйгээ дэмжих хандлагатай. Сонгуульд санал өгсөн байдлаар нь авч үзвэл эмэгтэйчүүд нэгнээ дэмжих байдал ч сайн байна. Судалгаанд оролцсон эмэгтэй улстөрчдийн үзэж байгаагаар аймаг, нийслэлийн ИТХ, сум, дүүргийн ИТХ, баг, хорооны ИНХ-д нэр дэвшихэд олон нийтийн зүгээс дэмжлэг өндөр (74.3-78.9%) байсан бол УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн эмэгтэй улстөрчийг дэмжих олон нийтийн дэмжлэг (53.8%) бусад шатны сонгуульд нэр дэвшсэн эмэгтэйчүүдтэй харьцуулахад харьцангуй доогуур байна. Аль нэг шатны сонгуульд нэр дэвшсэн эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн бараг 60 орчим хувь нь Монголд олон нийтийн зүгээс эмэгтэй улстөрчдийг дэмжих хандлагатай болсон гэж үзсэн байна. Олон нийтийн зүгээс эмэгтэй улстөрчдийг дэмждэг гэж эрэгтэйчүүдийн 69 хувь нь үзсэн бол эмэгтэйчүүдийн 52 хувь нь л үүнтэй санал нийлсэн байна. Шийдэмгий чанарыг эрэгтэй (83.1%), эмэгтэй (83.7%) улс төрчдийн аль алинаас маш ихээр хүсэн хүлээж байгааг харж болно. Үүний дараагаар зоригтой, тэмцэгч байх чанаруудыг улстөрч эрэгтэй, эмэгтэйчүүдэд маш их байх ёстой хэмээн үзэж байна. Эндээс харахад, олон нийт жендэрийн хэвшмэл үзлийн үүднээс эрэгтэй улстөрчдөд хамаатуулдаг шийдэмгий, зоригтой, тэмцэгч байх чанаруудыг эмэгтэй улстөрчөөс мөн адил маш ихээр хүсэн хүлээж байгаа сонирхолтой үр дүн үзүүлж байна. Хэнийг манлайлагч гэж үзэх вэ гэдгийг нарийвчлан судлах шаардлагатай. Зоригтой, тэмцэгч байх дүр эрэгтэй, эмэгтэй хүний аль аль тал дээр гарч ирж байна. Эмэгтэй улстөрчөөс дабль дүр шаардаж байна. Эмэгтэйчүүд улс төрд оролцох, сонгогчдод таалагдахын тулд маш их хувирч, хүчин чармайлт гаргадаг. Улс төрчийг хэвшмэл дүрээр хардаг байдлыг өөрчлөхгүйгээр ямар ч сайн боловсон хүчин бэлтгээд нэмэргүй” гэсэн юм.

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 3. ПҮРЭВ ГАРАГ. № 46 (6778)

Оросын батлан хамгаалах яам: Украины 572 цэргийг олзолсон
Оросын батлан хамгаалах яам: Украины 572 цэргийг олзолсон
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​