fbpx Т.Серикжан эмнэлгийн даргын эрх мэдлээр “тэрбумтан" болов уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 43 секунд

Т.Серикжан эмнэлгийн даргын эрх мэдлээр “тэрбумтан“ болов уу

Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын албан үүрэг гүйцэтгэдэг Т.Серикжан ахмад ажилтнаа хурдан тэтгэвэрт гарахыг шаардаж, шинээр ажилд орох хүсэлтэй бол 5-10 сая төгрөг бэлнээр авчирч өөрт нь тушаах хэрэгтэй хэмээн шаарддаг талаар нутгийн иргэд мэдээлэл  ирүүлжээ.

Тодруулбал , Т.Серикжан нь 2016 оны аравдугаар сард аймгийнхаа Эрүүл мэндийн газраас томилогдон ирсэн цагаасаа гэнэт их хэмжээгээр хөрөнгөжиж эхэлсэн гэнэ. Тус эмнэлэг орон тооны 320 ажилчинтай байх ёстой ч 2017 онд энэ тоо эрс нэмэгдэж, 430-д хүрсэн.  Учир нь тэрээр авлига авч, хүн ажилд оруулахаас гадна нас жаахан хэвийсэн эмч, ажилчдыг тэтгэвэрт хурдан гарахыг шаарддаг болсон гэнэ.

Мөн нэг орон тоон дээр давхар хүн томилон ажиллуулдаг. Хамгийн ноцтой нь цэвэрлэгч, сувилагч, жолоочийн орон тоон дээр таван саяас дээш, нарийн мэргэжлийн эмч болон мэргэжилтний орон тоонд хүн ажилд авахдаа 10 саяас дээш төгрөг авдаг. Ажилд орохоор ирэхдээ мөнгөө бэлнээр авчирч өөрт нь тушаах хэрэгтэй гэж “ханш” тогтоосон гэнэ.

Тэр ч бүү хэл түүнийг даргаар томилогдон ажиллаж эхэлснээс хойш нийгмийн даатгалд 250-иад сая, ТЕГ-т 120 гаруй сая, бусад байгууллагуудад 50 орчим сая, нийт 400 гаруй сая төгрөгийн өр үүссэн талаар ажилчид нь дуулгав.

Мөн Баян-Өлгий аймгийн хэмжээн дэх осол гэмтлийн улмаас болон төрөлхийн хөдөлмөр эрхлэх чадваргүй гэсэн дүгнэлтээр группэд гарах хүмүүсээс ч хууль бусаар мөнгө татдаг гэнэ. Тухайлбал,  өмнө нь хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас улсаас тэтгэмж авдаг байсан иргэдийн группыг сунгахдаа 300 мянга, шинээр группэд эмчийн магадлагаагаар бүртгүүлж, халамж хүртэх хүсэлтэй иргэдээс 600 мянган төгрөгийн татаас авдаг талаар нутгийн иргэд мэдээлж байна.

Түүнчлэн энэ сарын 3-наас 5-ны өдрүүдэд Авлигатай тэмцэх газраас холбогдох албаны хүмүүс авлига авсан хүний талаар маш олон хүн ноцтой мэдээллүүдийн талаар мэдэгдсэн боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй аж. Т.Серикжаны жилийн цалингийн орлого 10 гаруй сая төгрөг, өөр орлогогүй, худалдаа бизнес эрхэлдэггүй.

Гэтэл эмнэлгийн даргаар томилогдоод жил гаруй хугацаанд хоёр давхар хаус болон тус аймагт шинээр баригдаж буй орон сууцны нэг давхарыг бүтнээр нь эмнэлгийн зориулалттайгаар худалдаж авчээ. Мөн хоёр өрөө байр, шинэ “Lexus 570” машин, “Lаnd 100”  машинтай болсон гэнэ.

Түүнчлэн аймгийнхаа А бүсэд томоохон газар худалдаж авсан зэргээр олны анхаарлыг татаж, ард түмний дургүйцлийг хүргэсэн бол жилийн дотор нэг тэрбум төгрөгөөр үл хөдлөх хөрөнгө худалдан авсан байна. Иймд Баян-Өлгий аймгийн нутгийн иргэд өөр хоорондоо “Төрөөс төрсөн тэрбумтан бий болжээ” хэмээн ярилцсаар өнөөдрийг хүрчээ. Харин Т.Серикжан энэхүү асуудалд “Намайг огцруулах гэсэн яриа яваад байгаа юм. Удахгүй аймгийн ИТХ болно. Тэрэнд дэвшүүлэхгүй гэсэн хүний явуулга” хэмээн хариулт өгчээ.  

 Аудио бичлэгийг Казак хэлнээс орчуулав

Гурван саяын асуудал, өөрөө анх ажилд авна гэсэн, өөртэй нь(Серикжантай) холбогдож чадахгүй байна, сүүлдээ фейсбүүк рүү нь "Одоо яах вэ?, нөгөө хүүхэд маань хэзээ ажилд орох вэ?" гээд зөндөө юм бичээд хариу авч чадахгүй байна.

Нэг алдаагүй юм маань юу вэ? гэхээр мөнгийг би биш тэр хүүхдийн өөрөөр нь Серикжаны гарт өгүүлсэн. Эхлээд өөрөө (Серикжан) таван сая төгрөг нэхсэн дараагаар нь би "Хоёулаа танил хүмүүс эхлээд байгаа мөнгөө өгье, тэгээд үлдсэн хоёр саяыг ажилд оруулсны дараа өгье гэхэд", Т. Серикжан- За тэгье баталгаатай  ажилд оруулж өгнө гэсэн.

Одоо тэр хүүхэд над руу дахин дахин залгаад хэзээ ажилд орохоо надаас асуугаад намайг шаналгаж байна. Гол нь тэр гурван саяыг нь ажилд орох хүүхдийн өөрт бариулаад Серикжаны өөрийнх нь гарт өгүүлсэн.

Эхлээд өөрөө (Серикжан) ажилд оруулж өгье таван сая төгрөг гэсэн, би жоохон буулгаач гэсэн боловч татгалзсан. Ажилд орох хүүхэд маань өөрөө өгнө, тэгвэл яг бүтэх гээд байна гээд болохгүй байхаар нь би түүнд (ажилд орохыг хүссэн хүүхдэд) тэгвэл өөрөө мэд би наад мөнгийг чинь өгөхгүй, дараа нь ямар нэгэн асуудал гарвал мөнгө яасан, хэн буцааж өгөх вэ? гэсэн асуудал гарна тиймээс чи өөрөө аваачиж өг гээд ажилд орох хүүхдийн өөрөөр нь Серикжанд өгүүлсэн юм.

Н.Заяа

Ёкозүна Харумафүжиг Сүмо бөхийн холбоо шийтгэхгүй
Ёкозүна Харумафүжиг Сүмо бөхийн холбоо шийтгэхгүй
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​