Пүрэв гарагийн орой Бээжин 2022 олимпын наадмын эмэгтэйчүүдийн уран гулгалтын тэмцээн болж өндөрлөлөө.
Энэ удаагийн наадамд алтан медаль зүүх найдлагатай байсан ОХУ-ын 15 настай тамирчин Камила Валиева сэргээшийн хэрэгт холбогдоод байгаа.
Өчигдөр чөлөөт үзүүлбэрийн тэмцээнд өрсөлдсөн Валиева хоёр удаа тэнцвэр алдан унаж, дөрөвдүгээр байр эзэлсэн юм. Түүний алдаанд сэтгэл санааны дарамт нөлөөлсөн гэж олон хүн үзэж байгаа.
Үзүүлбэрийнхээ дараа талбайгаас буусан Валиевад түүний дасгалжуулагч Тутберидзе урмын үг хэлэхийн оронд загнасан нь олимпын шууд дамжуулалтын үеэр тодорхой сонсогдож, олон хүний сэтгэлийг шимшрүүлсэн байна.
“Яагаад чи чадсангүй вэ? Яагаад бууж өгөв? Надад тайлбарлаач. Яагаад?” гэх Тутберидзегийн яриа үзэгчдэд тод сонсогдож байсан юм.
Энэ үеэр Валиева дасгалжуулагчийнхаа асуултад хариулж чадахгүй уйлж байв.
Одоо 47 настай Этери Тутберидзе олон залуу охидыг алдрын тавцанд гаргасан гавьяатай гэгддэг ч түүний хатуу бэлтгэл сургуулилалтын арга барилыг зарим мэргэжилтнүүд шүүмжилдэг.
Зарим алдартай дасгалжуулагчид Тутберидзегийн тамирчдыг “нэг удаагийн бараа”, “түргэн мууддаг бүтээгдэхүүн” гэж нэрлэдэг гэсэн яриа бий.
Бүр “Этеригийн зодог тайлах нас 17 байдаг" гэсэн ойлголт энэ спортын хүрээлэлд бий болжээ.
Эдгээр нь түүний бэлдсэн тамирчид маш богино хугацаанд амжилт гаргаад спортын замнал нь эрт өндөрлөдөг гэсэн үг юм.
Зарим мэргэжилтнүүд Тутберидзег улс орондоо медаль авчрахын тулд залуу тамирчдын эрүүл мэндийг золиосолдог хэмээн шүүмжилдэг байна.
Камила Валиевагийн хувьд дараагийн олимпын наадмын жил болох 2026 онд 19 нас хүрсэн байх юм.
Эх сурвалж: Business Insider
MASH HARAMSALTAI BAILAA UNEHEER BURHNAAS ZAYASAN BELEGIIG ADGIIN SHAARNUUD SHOROOTOI HUTGAN SETGELIIN DARAMTAND ORUULSAN SHUU VALIEVA TAI EN ZEREGTSEH URAN GULGAACH BAIHGUI SHUU 15 HAN NASTAI GEHED UNEHEER URAN URAN
15 NASSHUU....5 N DARAGDAAGUI BJ.
SAIN BNA. ENE OHINIIG TURUULBEL MEDALI GARDUULAH ESLOL BOLOHGUI GEJ DARAMTALSANSHDEE....OHIN MEDAL GARDUULAH ESLOL HIIHIIN TULD 4 T ORJIINO.UHAANTAI SAIN OHIN. HERVEE DOING HEREGLESEN GEVEL 1 NASTAI HUN UURUU MEDEED HEREGLEH UU...TER EZEDTEI N L HARIUTCLAGA TOOTC..OHIND BOL BURUU ALGA...HARIN ZOLIOS L BOLLOODOO...
Яа яя хайран охин уйлмаар бна өрөвдөөд бна муусайн хогийн шаарнуудаас болж маш хүнд сэтгэл санааны шарх авлаа