fbpx Г.Занданшатар: Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орсноор эдийн засагт орох өгөөж 3 дахин нэмэгдэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 1 секунд

Г.Занданшатар: Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орсноор эдийн засагт орох өгөөж 3 дахин нэмэгдэнэ

УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үг.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын намрын чуулган завсарлаад хэдхэн хонож байгаа ч хойшлуулж боломгүй чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байна.

Монгол түмний олон зууны түүхтэй уламжлалт өв соёлын баяр Хаврын тэргүүн сарын Шинийн 1 буюу Цагаан сар удахгүй болох гэж байна.

Гэсэн ч сүүлийн 2 жил үргэлжилж буй халдварт цар тахлын сөрөг нөлөө улсын эдийн засагт ч, иргэдийн амьжиргаанд ч сүүдрээ тусгасаар байна. Омикроны шинэ давалгаа үүсэж, өвчлөл халдвар нэмэгдэж байгаагийн улмаас Цагаан сараа хязгаарлагдмал хүрээнд тэмдэглэхээс өөр аргагүй боллоо. Улсын Их Хурал, Засгийн газраас шат дараатай бодлого, хууль, шийдвэр гарган, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. Монгол Улсын энэ чиглэлд зарцуулсан хөрөнгийн хэмжээ дэлхийн дунджаас дээгүүр байгаа юм.

Үүний үр дүнд 2020 онд агшсан эдийн засаг 2021 оны эхний хагаст 6.3 хувь өсөж, сэргэлт идэвхжиж эхэлсэн билээ. 2021 оны 3-р улирлын байдлаар эдийн засгийн өсөлт 3.6 хувьтай байна. Экспортын орлого түүхэндээ анх удаа 9.2 тэрбум ам.долларт хүрч, гадаад худалдааны тэнцэл 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн нийт орлогын төлөвлөгөө давж биелж, Нийгмийн даатгалын сангийн орлого төлөвлөсөн хэмжээнээс 322.3 тэрбум төгрөгөөр давж биелжээ.

Энэ мэт эерэг үзүүлэлтүүд байгаа хэдий ч оны сүүлийн хагаст үүссэн тээвэр логистикийн түгжрэл гацаа, зардлын өсөлт зэрэгтэй холбоотойгоор экспорт, гадаад дотоод худалдаа хумигдаж, үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнесийн үйл ажиллагаанд саад бэрхшээл учруулаад байна. Дэлхий нийтээрээ үнийн өсөлттэй тулгарч байна. Бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдийн амьжиргаанд таагүй нөлөөлж байна.Энэ сөрөг нөлөөлөлд хамгийн их өртөж байгаа хүмүүс бол тэтгэврийн орлогоороо амьдардаг өндөр настнууд, халамж тэтгэмж зайлшгүй шаардлагатай иргэд юм.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг гаргаж, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон.

Монголчууд азай буурал ахмадууд, асрамж дэмжлэг шаардлагатай ахан дүүсээ ачлан энэрдэг, Сар шинийн баяраар тэдэндээ хамгийн дээд хүндлэл үзүүлдэг сайхан уламжлалтай ард түмэн.

Энэхүү төрийн энэрэл, уламжлалт ёсоо бодож, Монгол Улсын 2022 оны төсөв болон Нийгмийн даатгалын сангийн төсөвт тодотгол хийн, хөрөнгө оруулалтын зарим зардлаа танах замаар эх үүсвэр бүрдүүлэн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхээр Засгийн газар шийдвэрлэж, хуулийн төслийг өнөөдөр өргөн бариад байна.

Монголын төр үхэр жилийн босгон дээр ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэж байсан бол бар жилийн босгон дээр тэтгэврийг нь нэмэгдүүлэх шийдвэр гаргах гэж байна. Усан бар жил Монгол Улсын хувьд “Шинэ сэргэлт”-ийн он байх болно. Энэхүү шинэ гарааны эхэн дээр ахмадууддаа ач санасан шийдвэр гаргах нь Түмнээ төлөөлсөн Төрийн түшээд бидний үүрэг, басхүү бэлгэ дэмбэрэл шингэсэн үйл явдал болно гэж үзэж байна.

Цагаан сарын босгон дээр “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоол Улсын Их Хурал, Засгийн газрын нэгдсэн чармайлтын үр дүнд амжилттай хэрэгжиж, тус ордын Монголын талын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэж, Дубайн гэрээг цуцлахаар шийдвэрлэлээ. Гүний уурхайн бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ. Уурхай ашиглалтад орох хүртэлх зардлыг “Рио Тинто” компани бүрэн хариуцахаар боллоо.

2023 оны эхний улиралд гүний уурхай ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд орох өндөр технологийн уурхайтай болж, улсын эдийн засаг, төсөвт орох өгөөж дор хаяж 3 дахин нэмэгдэнэ хэмээн төсөөлж, төлөвлөж байна.

Энэ мэт улсаа өөд татах, иргэдээ сэтгэл дүүрэн байлгах төр, засгийн бодлого урагштай байгаад сэтгэл нэн таатай байна.

Тиймээс энэхүү чухал шийдвэрийг хэлэлцэн батлах ээлжит бус чуулганы үйл ажиллагаанд Эрхэм гишүүд Та бүхнийг идэвх санаачилгатай, ажил хэрэгчээр оролцохыг хүсье.

УИХ-ын ээлжит бус чуулганы ажиллагаа нээснийг мэдэгдье.

2022.01.28

Г.Занданшатар

ЕХ “Pfizer”-ын эмийг хүндээр өвчлөх эрсдэлтэй хүмүүст хэрэглэхийг зөвшөөрчээ
ЕХ “Pfizer”-ын эмийг хүндээр өвчлөх эрсдэлтэй хүмүүст хэрэглэхийг зөвшөөрчээ
 
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​