fbpx Даргынхаа аминд хүрсэн цэргүүдэд оноосон ялыг хэвээр үлдээлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Хэзээ
2022/01/28
Унших
1 минут 8 секунд

Даргынхаа аминд хүрсэн цэргүүдэд оноосон ялыг хэвээр үлдээлээ

Өнгөрсөн 2021 оны дөрөвдүгээр сард Говь-Алтай аймгийн Алтай сумын нутаг дэвсгэрт байрлах хилийн 0214 дүгээр ангийн хоёр цэрэг даргынхаа аминд хүрээд, галт зэвсэг, байлдааны сумтай зугтсан хэрэг болж байсан билээ.

Тэгвэл тус хэргийг Говь-Алтай аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр /2022.01.27/ хэлэлцсэн байна.

Хэргийг үйлдсэн гэх байлдагч Х-д 11 жил хорих, байлдагч М-д зорчих эрхийг нэг жилийн хугацаагаар хасах ял тус тусөнгөрөгч оны арваннэгдүгээр сард сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оноож байсан ч "байлдагч Х-ийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн, хүний амь бүрэлгэхэд оролцсон М-ийн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй" хэмээн Говь-Алтай аймгийн Прокурорын газраас давж заалдах шатны шүүхдээ эсэргүүцэл бичсэний дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээсэн байна.

Энэтхэгийн улаан буудайн хориг үнэ буурахад нөлөөлөх үү?
JB Press: Нефтийн үнэ 147 долларт хүрнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
  1. зочин

    ЗЭРЛЭГ БАЛМАД ЦЭРГИЙН ДАРГА НЭРТЭЙ АРААТНУУДААС БИЕЭ ХАМГААЛСАН ХҮҮХДҮҮДЭД ЯЛ ӨГӨӨД БАЙХДАА ЯАДАГ ЮМ СОХОР ТӨР ЮМ АА

  2. зочин

    ЗЭРЛЭГ БАЛМАД ЦЭРГИЙН ДАРГА НЭРТЭЙ АРААТНУУДААС БИЕЭ ХАМГААЛСАН ХҮҮХДҮҮДЭД ЯЛ ӨГӨӨД БАЙХДАА ЯАДАГ ЮМ СОХОР ТӨР ЮМ АА

Шинэ мэдээ