fbpx Ч.Номин: “Богд зонхова” цогцолборын төсвийг ахмадуудын тэтгэврийг нэмэхэд зарцуулахаар шийдвэрлэлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Хэзээ
2022/01/28
Унших
0 минут 47 секунд

Ч.Номин: “Богд зонхова” цогцолборын төсвийг ахмадуудын тэтгэврийг нэмэхэд зарцуулахаар шийдвэрлэлээ

“Богд Зонхова” цогцолборын төсвийг ахмадуудын тэтгэврийг нэмэхэд зарцуулахаар болжээ.

Энэ талаар Соёлын сайд Ч.Номин "Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх “Богд Зонхова” цогцолборын төслийг миний бие цаг үеэ олоогүй гэж үзсэн учраас зориулалтыг өөрчлөх саналаа Засгийн газарт хүргүүлсэн байсан. Саналыг өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцээд цогцолборын төсвийг ахмадуудын тэтгэврийг нэмэхэд зарцуулахаар шийдвэрлэлээ.

“Богд зонхова” төсөлтэй адил тэвчиж болох бүхий л хөшөө, дурсгалыг мөн царцааж, ахмад настнуудын тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлэхийг Засгийн газрын гишүүд бүрэн дэмжлээ" хэмээн өөрийн цахим хуудастаа бичжээ.

Энэтхэгийн улаан буудайн хориг үнэ буурахад нөлөөлөх үү?
Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн барина
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
  1. Зочин

    Ашгүйдээ

  2. Батбаяр. Т

    Сайхан шийдвэр байна сайд аа. Танд ажлын амжилт хүсьеэ.

Шинэ мэдээ