fbpx Домогт сагсчин Коби болон түүний охины хөшөөг ослын газарт мөнхөлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Хэзээ
2022/01/28
Унших
0 минут 49 секунд

Домогт сагсчин Коби болон түүний охины хөшөөг ослын газарт мөнхөлжээ

Лос-Анжелес Лейкерс багийн домогт сагсчин Коби Брайант хоёр жилийн өмнө охин Жианагийн хамт нисдэг тэрэгний ослоор амиа алдсан. Тэгвэл ослын газарт түүнийг охины хамт дүрсэлсэн хөшөөг босгож дурсгалыг мөнхөлжээ.

Тэдний дурсгалд зориулсан хөшөөг Жиана охин гартаа сагсан бөмбөг барьж Коби охиныхоо мөрөн дээр гараа тавин Лэйкерс багийн өмсгөлтэйгөөр хамт ярилцан алхаж буйгаар дүрсэлжээ.

Түүнчлэн дурсгалын хөшөө нь тэдний биеийн хэмжээтэй адил юм. Хөшөөг барьсан хэсгийг дурсгалын цогцолбор болгон хөгжүүлэх зөвшөөрлийг Лос-Анжелес хотын захиргаанд гаргаад байгаа аж.

сонин mn

Б.Жаргал

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Энэтхэгийн улаан буудайн хориг үнэ буурахад нөлөөлөх үү?
Энэ долоо хоногт ажиллах шинжилгээний цэгүүд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ