fbpx Ч.Хүрэлбаатар эрх мэдлээ ашиглаж, “Таванбогд“ группийн Ц.Баатарсайханд Хөгжлийн банкнаас зээл олгосон уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 30 секунд

Ч.Хүрэлбаатар эрх мэдлээ ашиглаж, “Таванбогд“ группийн Ц.Баатарсайханд Хөгжлийн банкнаас зээл олгосон уу?

Монгол Улсын хөгжил нөлөөлөхүйц, стратегийн чухал ач холбогдолтой томоохон төслүүдийг санхүүжүүлэх үүрэгтэй Хөгжлийн банкны нийт олгосон зээлийн 55% нь чанаргүй зээлийн ангилалд багтсан асуудал олон нийтийн бухимдлыг төрүүлж байна. Улс төрд нөлөө бүхий эрхэмүүд хэдэн тэрбумаар нь зээл авч бизнесээ цэцэглүүлдэг ч эргүүлж төлдөггүй нь шударга бус. Хэн эрх мэдэлтэй байна түүний хамааралтай бизнес төрөөс санхүүжиж байдаг. Тухайлбал “Таванбогд” группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайханы бизнес Чимидийн Хүрэлбаатарын албан тушаалтай шууд хамааралтай байгаа нь Хөгжлийн банкнаас авсан зээлээс нь тодорхой харагдаж байна.

Тодруулбал, Чимидийн Хүрэлбаатар 2017 онд Сангийн сайдаар томилогдсон. Энэ цагаас эхлэн Цагаачийн Баатарсайханы “Таванбогд” трейд компаниараа дамжуулан хувь эзэмшдэг Говь, Гоёо үйлдвэрүүд болон Хаан банк зээл авч эхэлсэн. 2017-2020 оны хооронд Хөгжлийн банк Говь компанид долоон удаагийн зээлээр 149,771,920,000 төгрөг олгожээ. Мөн Говь компанийн хувьцаа эзэмшдэг Гоёо компанид 2018.06.05-ны өдөр 30,360,000,000 төгрөгийн зээл олгосон байна.

Говь ХК

  1. 2017.07.05 3600002306 8 сая доллар буюу 18,871,920,000 төгрөг 8%
  2. 2018.06.04 3600004248 24,000,000,000 төгрөг 12%
  3. 2018.06.05 3600004479 12,000,000,000 төгрөг 12%
  4. 2018.06.07 3600004487 12,000,000,000 төгрөг 12%
  5. 2019.06.14 3600005972 29,000,000,000 төгрөг 12%
  6. 2019.06.18 3600005986 13,900,000,000 төгрөг 12%
  7. 2020.05.22 3600006978 40,000,000,000 төгрөг 11,5%

Нийт 7 удаагийн зээл 149,771,920,000 төгрөг

Гоёо ХХК

  1. 2018.06.05 3600004468 30,360,000,000 төгрөг 12%

Үүгээр ч зогсохгүй 2017-2021 оны хооронд Ц.Баатарсайхан 40 хувийг нь эзэмшдэг Хаан банкинд Хөгжлийн банкнаас 14 удаагийн зээлээр нийт 122,830,642,065 төгрөг олгосон байна.

ХААН банк

2017.02.08 3600001938 603,600,000 төгрөг 9,5%

2017.02.13 3600001938 2,500,000,000 төгрөг 9,5%

2017.05.11 3600002166 737,500,000 төгрөг 15%

2018.06.29 3600004647 10,800,000,000 төгрөг 10%

2019.06.14 3600005981 13,300,000,000 төгрөг 10%

2020.06.26 3600007093 9,800,000,000 төгрөг 1%

2020.06.30 3600007097 10,200,000,000 төгрөг 1%

2020.07.03 3600007178 2,480,000,000 төгрөг 1%

2020.07.20 3600007131 1,100,000,000 төгрөг 1%

2020.09.18 3600007228 30,000,000,000 төгрөг 1%

2020.11.05 3600007317 15,000,000,000 төгрөг 1%

2020.12.25 3600007378 15,309,524,065 төгрөг 1%

2021.01.21 3600007414 10,650,000,000 төгрөг 9,1%

2021.04.07 3600007487 355,000,000 төгрөг 9,1%

Нийт 14 удаагийн зээл 122,830,642,065 төгрөг

Говь, Гоёо, Хаан банк гэсэн гурван компанид нийт 302,962,562,065 төгрөгийн зээл олгожээ. Энэ их хэмжээний зээл олгогдох хугацаанд Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар ажиллаж байсан юм. Товчхондоо, Хөгжлийн банк Сангийн яамны харъяанд байдаг. Ч.Хүрэлбаатар Сангийн сайд болмогц харъяанд нь байдаг Хөгжлийн банк Ц.Баатарсайханы бизнест их хэмжээний зээл олгож эхэлдэг. Он цаг хугацааг нь харьцуулж, үйл баримтыг нягтлахад ийм давхцал гарч байна. Гэхдээ Ч.Хүрэлбаатар Ц.Баатарсайхантай нэг ашиг сонирхолтой гэдгээ чандлан нууцладаг. Гэхдээ Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Гантулга нь Ц.Баатарсайхантай хамт “Би Жи Пит’’ компанийг 2010 оноос хойш эзэмшиж байгаа. Энэ компаниараа Дундговь аймагт хайгуулын лиценз хүртэл авч байсан баримтууд нь бий.

Мөн Хаан банкны 60 хувийн хувьцааг “Таванбогд” групп компанид заруулах “шахалт’’-ыг Японы хөрөнгө оруулагчдад үзүүлж байсан хэрэг нь одоо АТГ-т шалгагдаж байгаа. Дээрээс нь Сангийн сайд болмогц Хөгжлийн банкнаас Ц.Баатарсайханд зээл олгож эхэлдэг нь санаандгүй тохиолдол биш.

Тэгэхээр Ч.Хүрэлбаатар Ц.Баатарсайхан нар бизнесийн ашиг сонирхол нэгтэй гэдэг нь үйлдэл болон баримтуудаар нотлогддог. Энэ хамтралаараа төр болон санхүүгийн салбараас багагүй ашиг олдог гэдэг нь харагдаж байна.

302,9 тэрбум төгрөг гэдэг нь ЖДҮХС-ийн зээл гэх албан тушаалын гэмт хэргээс 318 дахин их хэмжээтэй зээлийг Ч.Хүрэлбаатар гишүүн хамаарал бүхий компанидаа Хөгжлийн банкнаас олгосон гэсэн үг.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Хөгжлийн банк 25 зээлдэгчээ АТГ-т шилжүүллээ
Хөгжлийн банк 25 зээлдэгчээ АТГ-т шилжүүллээ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​